“Google Glass”-ийн шинэ загвар нүдээ цавчихаар зураг авна

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 18

“Google Glass” шилний шинэчилсэн хувилбарыг зүүснээр нүдээ цавчиж зураг авах боломжтой болж байна.  Мэргэжлийн зургийн аппаратаар авснаас хурдан зураг дарах энэхүү шинэ үйлчилгээ нь дэлгэцийг унтрасан тохиолдолд ч ажиллах гэнэ.

Мөн энэхүү шилний  XE12 загварыг хэрэглэснээр  “Youtube” сайтад бичлэг байршуулж, бусадтай хуваалцаж болох юм байна.

Технологийн салбарынхан техникийн дэвшлийг ашиглан шил, цаг гэх мэт хүний өдөр тутмын хэрэгслийг  шинэ шатанд гаргаснаар шинэ орлогын эх үүсвэр бий болно гэж таамаглаж байгаа юм. Иймээс ч “Google” корпораци  энэхүү олон үйлдэлд шилний анхны загвар болох  XE8-ийг 2013 оны 8 сарын 12-ний өдөр танилцуулж байсан юм.

“Google”-ийн мэдэгдсэнээр энэхүү шилний нүдээ цавчихаар ажилладаг программ нь ирээдүйд олон төрлийн  үйлдлийг зохицуулах боломжтой болно гэжээ. “Та таксиныхаа төлбөрийг тоолуурын заалт харж нүдээ цавчаад л хийж байна гээд төсөөлөөд үздээ. Ойрын ирээдүйд энэхүү дэвшилтэт программыг ашиглан үүнээс ч олон янз бшрийн үйлдул хийх боломжтой” 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top