“Apple” брэндийн “Mac Pro” өнөөдөр худалдаанд гарлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 19

Зах зээлд доод тал нь 3000 доллараар худалдаалагдах энэхүү шинэ бүтээгдэхүүн өртөг өндөр хэдий ч  үнэдээ таарсан шилдэг үзүүлэлт, технологийн шинэ дэвшлийг хэрэглэгчиддээ хүргэнэ хэмээн тус корпораци ам гарсан удаатай. ”Үүнээс илүү сайжирна гэж байх ч үгүй” гэж “Apple”-ийн орлогч захирал Фил Шиллэр энэ оны зургаан сард “Mac Pro”-г анх танилцуулахдаа мэдэгдэж байсан юм.

Энэхүү шинэ бүтээгдэхүүнийг Франц, Нью Йоркийн загварын тайзан дээрх хамгийн сүүлийн үеийн бөгөөд дээд зэрэглэлийн хувцас загвартай харьцуулах нэгэн ч байгаа юм.

Ялангуя энэхүү бүтээгдэхүүнийг график дизайнерууд, мэргэжлийн зурагчид, видеографикч болон анимэйшн бүтээгчдэд зориулж үйлдвэрлэжээ.

“Apple” бхэндийн энэ жилийн эхний улирлын борлуулалтын 49%-г iPhone, 21%-г iPad эзэлсэн бол хамгийн бага буюу 19%-г Mac бүрдүүлжээ. Тиймээс ч үйлдвэрлэгчид шинэ Mac-ийг худалдаанд гаргаснаар борлуулалт нэмэгдээд зогсохгүй, өнөөгийн технологийн дэвшилд цоо шинэ хуудас нээнэ гэж итгэж байгаагаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top