Тоншуул: Дээд шүүх МИАТ-ийн хэрэгтнүүдийг өршөөснөө илчлэн, өөрсдийгөө барьж өгөв үү?

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 20

 

Улсын Дээд шүүх МИАТ-ийн экс удирдлагуудад холбогдох хэргийн зүсийг  хувиргасан үндэслэл нь бодит байдалд нийцэхгүй байгаа тухай Тоншуул миний бие хамгийн анх илчлэн хүргэсэн билээ. Тэгвэл Улсын Дээд  шүүх энэ хэргийн тогтоолыг нийтэд ил болгож, үнэн шударга ажилласнаа “тайлагнав”. Тэгсэн ч нөгөөх тогтоолд нь өөрсдийг нь хуудуутай шийдвэр гаргасныг илтгэх агуулга байж байна. Тодруулбал, мөнгө угаасан гэх үндэслэлийг байгууллагын мөнгө шамшигдуулсан гэх үндэслэлээр сольж, холбогдох этгээдүүдийг харж үзсэн шалтгаанаа Дээд шүүх дараах байдлаар тайлбарлаж байгаа юм.


Ч.Хоролсүрэн нарын зургаан хүнд холбогдуулж прокурор яллах дүгнэлт үйлдэж, анхан болон давж заалдах шатны шүүхээс ял шийтгэл оногдуулсан мөнгө угаах гэмт хэрэг нь анх 2007 оны гуравдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн 2009 оны тавдугаар сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжилсэн гэж тогтоосон. Иймээс тэдэнд гэмт үйлдэл төгссөн хугацаанаас нь хойш батлагдсан Эрүүгийн хуулийн 166.1 заалтын дагуу ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамаарч тухайн гэмт хэрэг үйлдсэн үеийг гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд тооцно”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “гэмт хэрэгт шинээр тооцсон буюу оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзсэний үндсэн дээр тэднийг өршөөжээ.


Бүр ойлгомжтойгоор хэлбэл, 2009 оны тавдугаар сараас өмнөх Эрүүгийн хуулиар Мөнгө угаах гэмт хэргийн гол эх үүсвэр нь хар тамхи, зэвсгийн наймаанаас орж ирсэн байвал энэ төрлийн гэмт хэрэгт тооцож  болохоор хуульчилсан байсан бол 2009 оны тавдугаар сарын 4-нд хуульд өөрчлөлт орж Мөнгө угаах гэмт хэрэгт  татвараас бусад төрлийн эх үүсвэрээс олсон мөнгийг хамруулдаг болсонтой холбоотой гээд байгаа. Тэгээд МИАТ-ийн гэмтнүүдийн хувьд Дайны эрсдэлийн даатгал нэрээр гадаад руу мөнгө шилжүүлсэн 17 удаагийн үйлдлийн хамгийн сүүлчийн гүйлгээ нь 2009 оны тавдугаар сарын 4-нөөс өмнө хийгдсэн учраас тэд хуулийн өөрчлөлтийн үр шимээр ийнхүү мөнгө угаагчид биш болон хувирсан гэсэн билээ. Тэгтэл шүүхийн тогтоолд тусгагдсанаас үзэхэд хамгийн сүүлчийн гүйлгээ нь 2009 оны тавдугаар сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжилсэн гэж тогтоосон гэсэн байх юм.


Тэгвэл баримтууд болох МИАТ-ийн захирлуудын гадагш шилжүүлсэн төлбөрийн баримтуудыг харахад  нийт 17 удаагийн гүйлгээ нь 2007 оны 2 дугаар сарын 28-наас 2010 оны 11 дүгээр сарын 29-н хүртэлх хугацаанд хийгдсэнийг илтгэх дор харагдаж буй баримтыг би өмнө нь хүргэж байсан билээ.

Гэтэл Дээд шүүхийн тогтоолд бас энэхүү баримт байж байх юм. Тогтоолд хэрхэн өгүүлснийг тодорхой хүргэвэл:


“МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Эрдэнэбилэг, Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон болон тус компанийн Япон улсын Токио хот дахь төлөөлөгчийн газрын ерөнхий төлөөлөгч, Санхүү, Коммерийн асуудал эрхэлсэн дэд захирал, Коммер эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний төрсөн дүү Ч.Суурьтогтох, Ч.Хоролсүрэн, Ч.Суурьтогтох нарын хувийн компанийн ажилтан Н.Гантөмөр, Голомт банкны 6 дугаар салбарын эрхлэгчээр ажиллаж байсан Г.Саранчимэг нар нь бүлэглэн, 2007 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд “МИАТ” ТӨХК-ийн зорчигч, тээврийн нислэгийн үйл ажиллагаанд ашигладаг 2 ширхэг “Боинг 737” онгоц, нэг ширхэг “Аэробус” агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээг “Миг”, “Бодь” даатгалын компанитай байгуулсан байхад уг даатгалын гэрээний нэг хэсэг болох “Дайны эрсдлийн даатгал”-ын гэрээг Хонконгод бүртгэлтэй “Бэст вэйлт эвэйшн иншүрэнс групп” нэртэй даатгалын компанитай 2008, 2009, 2010 онуудад байгуулсан мэтээр   баримт бүрдүүлж,


1. 2007 оны 2 дугаар сарын 28-ны өдөр “Голомт” банкаар 1.023.669 ам.долларыг “Бэст вэйлф авэйшн иншүрэнс групп” компанийн Хонконг дахь “Стандарт чартеред” банкны 36000405109 тоот данс руу “BW15-326805MN гэрээний 2006 оны төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 1.191.550.716 төгрөгийн хохирол,


2. 2008 оны 3 дугаар сарын 6-ны өдөр “Голомт” банкаар 500.000 ам.долларыг мөн компанийн Хонконг дахь НSВC банкны 808244354838 тоот данс руу “ BW15-326805MN гэрээний 2007 оны төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 586.155.000 төгрөгийн хохирол,


3. 2008 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “Голомт” банкаар 759.66960 ам.долларыг мөн компанийн Хонконг дахь НSВC банкны 808244354838 тоот данс руу “ BW15-326805MN гэрээний 2007 оны төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 889.292.023 төгрөгийн хохирол,


4. 2008 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “Голомт” банкаар 660.716 ам.долларыг мөн банкны 411618085838 тоот данс руу “BW 15-326805 MN гэрээний 2008 оны 1, 2 дугаар улирлын төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж 758.435.896 төгрөгийн хохирол,


5. 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “Голомт” банкаар 660.716 ам.долларыг мөн компанийн Хонконг дахь НSВC банкны 411618085838 тоот данс руу “ BW15-326805MN гэрээний 2008 оны 1, 2 дугаар улирлын төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 757.999.823 төгрөгийн хохирол,


6. 2009 оны 5 дугаар сарын 7-ны өдөр “Голомт” банкаар 156.44020 ам.долларыг мөн компанийн Хонконг дахь НSВC банкны 411618085838 тоот данс руу “BWА31-53106808MN гэрээний төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 222.522.104 төгрөгийн хохирол,


7. 2009 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр “Голомт” банкаар 100.000 ам.долларыг мөн компанийн Хонконг дахь НSВC банкны 411618085838 тоот данс руу “BW А31-53106808MN гэрээний төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 141.277.000 төгрөгийн хохирол,


8. 2009 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын банкаар 54.000 ам.долларыг мөн компанийн Хонконг дахь НSВC банкны 411618085838 тоот данс руу “ BW15-326805MN гэрээний төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 78.363.720 төгрөгийн хохирол,


9. 2009 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “Голомт” банкаар 457.000 ам.долларыг мөн компанийн Хонконг дахь НSВC банкны 411618085838 тоот данс руу “BW15-326805 MN гэрээний төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 663.189.260 төгрөгийн хохирол,

10. 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “Голомт” банкаар 457.000 ам.долларыг мөн компанийн Хонконг дахь НSВC банкны 411618085838 тоот данс руу “ BW15-326805MN гэрээний төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 664.158.100 төгрөгийн хохирол,


11. 2009 оны 10 дугаар сарын 2-ны өдөр “Голомт” банкаар 350.000 ам.долларыг мөн компанийн Хонконг дахь НSВC банкны 411618085838 тоот данс руу “ BW15-326805MN гэрээний төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 502.988.500 төгрөгийн хохирол,


12. 2009 оны 10 дугаар сарын 5-ны өдөр “Голомт” банкаар 497.521 ам.долларыг мөн компанийн Хонконг дахь НSВC банкны 411618085838 тоот данс руу “ BW15-326805MN гэрээний төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 717.091.942 төгрөгийн хохирол,


13. 2009 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “Голомт” банкаар 410.000 ам.долларыг мөн компанийн Хонконг дахь НSВC банкны 411618085838 тоот данс руу “ BW15-326805MN гэрээний төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 592.675.500 төгрөгийн хохирол,


14. 2010 оны 5 дугаар сарын 7-ны өдөр “Голомт” банкаар 250.000 ам.долларыг Япон улсад бүртгэлтэй “Бэст вэйлф авэйшн иншүрэнс групп” компанийн Япон улс дахь “Bank of Tokyo-Mitsubishi UFJ”банкны 0065588 тоот данс руу “BW22894277MN гэрээний 2010 оны 1 дүгээр улирлын төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 346.912.500 төгрөгийн хохирол,


15. 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдөр “Голомт” банкаар 511.000 ам.долларыг Япон улсад бүртгэлтэй мөн компанийн Япон улс дахь “Bank of Tokyo-Mitsubishi UFJ” банкны 0065588 тоот данс руу “BW22894277 MN гэрээний 2010 оны хагас жилийн төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 698.526.780 төгрөгийн хохирол,


16. 2010 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр “Худалдаа хөгжлийн банк”-аар 289.000 ам.долларыг Япон улсад бүртгэлтэй “Бэст вэйлф авэйшн иншүрэнс групп” компанийн Япон улс дахь “Bank of Tokyo-Mitsubishi UFJ”банкны 0065588 тоот данс руу “ BW22-894277MN гэрээний 2010 оны 3 дугаар улирлын төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 386.127.120 төгрөгийн хохирол,


17. 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Голомт” банкаар 135.000 ам.долларыг Япон улсад бүртгэлтэй мөн компанийн “Bank of Tokyo-Mitsubishi UFJ” банкны 0065588 тоот данс руу “BW22-894277MN гэрээний 2010 оны 4 дүгээр улирлын төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 168.303.150 төгрөгийн хохирол,


Нийт 17 удаагийн үйлдлээр МИАТ ТӨХК-иас 7.271.73180 ам.долларыг “Best wealth aviation incurance group” компани руу шилжүүлж завшин, 9.365.569.134 төгрөгийн онц  их хэмжээний хохирол учруулсан гэж өгүүлжээ.


Тэгэхээр МИАТ-ийн экс удирдлагуудад холбогдох энэ хэргийн эхлэл, өрнөл, төгсгөлийн хугацааг Дээд шүүхийнхэн мэдсээр атлаа хэргийн зүйлчлэлийг зоргоороо өөрчлөн шийдвэрээ гаргасан харагдаад байна.  Энэ хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд МИАТ 4 Гүйцэтгэх захирал, 10 Дэд захирлын нүүрийг үзсэн байдаг юм. Гэсэн ч өдгөө хариуцлага хүлээгээд өнгөрч байгаа хүмүүс нь хэд вэ, хэн бэ гэдгийг харахад цаана нь улстөр, эдийн засгийн бүлэглэлийн хэмжээнд яригдахуйц сүлжээ нуугдаж үлдсэн байж болзошгүй гэж харагдаад байгаа өнцгийг улам лавшруулах ёстой болж буй юм.


Тоншуул би энэ асуудлаар эргэн мэдээлнэ гэж хэлж байсанчлан эргэн хүргэлээ. Цаашид ч чив чимээгүй орхиж болохгүй асуудал гэдгийг нь тодотгоё.


Ноён Тоншуул

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
khorolsuren luivarchin(124.158.107.29) 2014 оны 06 сарын 26

ger buleeree 9911 dugaartai bukh mashiinan 0330dugaartai zasisand bairtai sanzaid hagas terbum 500 haustai ail shvv hag bayjsan

0  |  0
1900-1973(103.26.194.3) 2014 оны 05 сарын 23

Та дугуйн аялалд явмаар байна уу? Дугуй унан их хотын хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна уу? Дугуй түрээс, худалдаа, засвар бүхий л үйлчилгээг та 1900-1973аас асуугаарай.

0  |  0
1900-1973(103.26.194.1) 2014 оны 05 сарын 23

Та дугуйн аялалд явмаар байна уу? Дугуй унан их хотын хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна уу? Дугуй түрээс, худалдаа, засвар бүхий л үйлчилгээг та 1900-1973аас асуугаарай.

0  |  0
1900-1973(103.26.194.2) 2014 оны 05 сарын 23

Та дугуйн аялалд явмаар байна уу? Дугуй унан их хотын хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна уу? Дугуй түрээс, худалдаа, засвар бүхий л үйлчилгээг та 1900-1973аас асуугаарай.

0  |  0
zochin(84.1.203.120) 2014 оны 01 сарын 02

mgl oron maan íím deeremchingvvdeerdvvren bna gej bodhoor nogoo tsatgalanolsegengee oilogdogví gej vg sanand oroh yumbvh horongiin hyraaj ydyy hvvhedvvded tserleg emleg baríyylj ogwel ch estoi olon hvn bayarlan daa

0  |  0
Gaha i(202.55.182.82) 2013 оны 12 сарын 21

Deed shuuhiin heden gahaig bugdiig ni zailuukahgui bol. Buh hurungu mungund ni audit oruulah heregtei

0  |  0
Bilegt(202.55.191.35) 2013 оны 12 сарын 20

Зарим үйлдэл нь 2009,05,14 өөс хойш болсон байгааг юу гэж шзэх вэ?

0  |  0
Top