Дэлхийн хамгийн шилдэг хотоор Парисыг өргөмжлөв

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 29

“Forbes” сэтгүүлээс дэлхийн хамгийн алдартай нийслэлүүдийг нэрлэжээ. Үүнд жагсаалын нэгдүгээрт Францын нийслэл Парис хот орсон байна.  Энэхүү нийслэлд дэлхийн долоон гайхамшгийн нэг болох Эйфелийн цамхаг болон Есинейн талбай байдаг бөгөөд дэлхийн хамгийн шилдэг зочид буудлуудын нэг “RITZ” байдаг байна.  Парис нь 2,2 сая хүн амтай бөгөөд жилд 80 сая жуулчин хүлээн авдаг  томоохон хот юм. Сонирхуулахад энэхүү хот нь  МЭӨ 300 оны үед Сена мөрний эрэг дээр Сите хэмээх жижиг арал дээр  үүсчээ.  Мөн Эйфелийн цамхгийг Францын хувьсгалчдын  100 жилийн  ойд зориулж барьсан байна.  Энд жилдээ 5 сая гаруй жуулчин ирдэг бөгөөд баригдсанаас нь  хойш 200 сая гаруй жуулчид ирж энэхүү гайхамшгийг сонирхжээ.

Ө. Яруу. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top