Тоншуул: МАК дангаараа Цагаан суваргын ордод эзэн суух эрхгүй...

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 23

 

“Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдарцгаая” уриаг урьтал болгодог Тоншуул би араасаа анхаарал дагуулсан цөөнгүй асуудлыг уудлан хүргэсэн билээ. Тэгвэл МАК-ийн мэдэл дэх ашигт малтмалын ордуудын нэг Цагаан суваргын зэс, молибдены ордтой холбоотойгоор төр өөрийн шийдвэрээ гаргах гэж байгаатай зэрэгцэн хөндөх асуудал байна. Хорин жилийн ойгоо энэ онд тэмдэглэж буй МАК компани энэ ойгоо угтаад их том зорилт тавьсан нь Цагаансуваргын ордоо бүрэн хэмжээнд ашиглалтад авах тухай эрхэм Ерөнхийлөгч Б.Нямтайшир нь хэлж байсан. Энэ нь нэг талаас ордын эзэн нь манайх шүү гэдгээ  ил тодоор тунхагласан хэрэг байв. Гэтэл хэрэг дээрээ энэ ордыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, эдийн засаг нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, Дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой орд гэж үзсэн учраас 2007 онд  Стратегийн ордуудын жагсаалтад албан ёсоор оруулсан байдаг. Одоог болтол тэр жагсаалтад байж байгаа.  Тиймээс ч Засгийн газар Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж,  үр шимийг нь хэрхэн хүртэх тухай асуудлыг хэлэлцээд хэд хэдэн ордын үнэлгээ болоод ТЭЗҮ-г судлах, заримынх нь тогтвортой байдлын гэрээг дүгнэж, байгаль орчны нөхөн сэргээлт, байгаль хамгаалах хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн байдалд дүгнэлт гаргаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох талаар хэлэлцээ хийхийг холбогдох сайд нарт үүрэг болгосны нэг нь Цагаан суваргын зэс, молибдены орд юм.

 

Түүнчлэн энэ асуудал саяхнаас ажил хэрэг болох алхмууд хийгдэж байна. Уул уурхайн яамнаас “МАК” компанид хандаж тооцоо судалгаагаа ирүүлэхийг хүсээд байгаа юм. Зорилго нь ТЭЗҮ, эдийн засгийн тооцоо судалгаа нь гарсны дараа төрийн оролцооны хувь хэмжээг тогтооно гэж байгаа. Энэ ордын тухайд бусад ордуудын жишгээр дэд бүтэц хөгжөөгүй алслагдмал бүс нутагт буюу Дорноговь аймгийн нутаг дахь Мандах сумын төвөөс урагш 75 км-т, Сайншанд хотын төмөр замын станцаас баруун урагш 220 км газарт оршдог бөгөөд анх улсын төсвөөр хайгуул нь хийсэн. Тэрчлэн одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бол улсын төсвөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ордын 51 доошгүй хувь төрийн мэдэлд үлдэх ёстой гэсэн асуудал энэ орд дээр бол утгаа алдсан. Төрийн хөрөнгөөр нээгдсэн энэ ордод хувийн хэвшлийнхэн орж ирсэн, улмаар лиценз  нь 1999 онд  “Монголын Алт” компанийн мэдэлд очсон гэдгийг хэлэх хэрэгтэй. Уг нь энэ ордын 50 хувийг төрийн мэдэлд байлгах ёстой талаар ярихгүй биш ярьж ирсэн юм.

 

2007 онд Оюутолгой ордыг ашиглахтай холбоотой Хөрөнгө оруулалтын гэрээний хувилбарыг анх боловсруулж байсан Засгийн газрын  Ажлын хэсгийнхэн Цагаан суваргын ордын лицензийг эзэмшигч “МАК” зэрэг компанитай хэлэлцээ хийх үүрэг хүлээж байсан билээ. Орд дахь төрийн эзэмшлийн хувь хэд байх талаар санал, хувилбарыг боловсруулж, тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй зөвшилцөх, үүний тулд “Монголын Алт” компаниас тус ордод хэдий хэмжээний хөрөнгө оруулсан талаархи мэдээллийг гаргаж өгөхийг хүссэн мэдэгдлээ ч Ажлын хэсгээс хүргүүлж байсан байдаг. Гэвч тухайн үеийн Засгийн газар МАК-ийн эсрэг байр сууриа дорвитой илэрхийлж чадаагүй гэдэг нь орд 100 хувь  тэдний мэдэлд үлдсэнээс ойлгогддог. Мэдээж өнгөрсөн хугацаанд МАК-ийн энэ ордод оруулсан хөрөнгө оруулалтыг үгүйсгэх гэсэнгүй. Австралийн Уорли Парсонс  /Worley Parsons/ компанид захиалга өгч  Цагаансуваргын ордын зэс молибдени боловсруулах үйлдвэрийг бариулж байгаа. Уорли Парсонс  энэ ажлынхаа үр дүнд 65 сая ам.долларын үр ашиг хүртэнэ гэдгээ мэдэгдсэн. Нэг талаас энэ том төслийг хувийн хэвшил дангаараа хариуцан авч явж байгаа нь сайн хэрэг ч, нэгэнтээ Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, эдийн засаг нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний гэх тодотголыг дагуулдаг, их хэмжээний мөнгө, үр ашгийг дагуулах энэ ордод төрийн хяналт байх нь зөв болов уу. Ингээд ярихаар хувийн хэвшлийнхэн төрийн оролцоогүйгээр бүтээн байгуулалтуудыг хийгээд байхад төр орж ирээд дарамталлаа гэх хандлага байж болох ч, төр эзнийхээ хувиар оролцоотой байх нь ч зөв гэсэн асуудал гарч байгаа гэдгийг бас тодотгох хэрэгтэй юм.

 

Төрийн зүгээс тус ордыг стратегийн гэж тодотгохдоо эдийн засгийн эргэлтэд оруулснаар “Дорноговь, Өмнөговь аймгуудын өмнөд хэсгийн сумдын ажилгүйдлийн түвшинг бууруулна. Говь нутагт хүн ам төвлөрөн суурьших бололцоог бүрдүүлнэ. Хүн малын тоо олшрон шинэ бэлчээр газар нээгдэх, хөрсийг хамгаалах, Цагаан цавын гүний усны бассейныг ашиглан олон жилийн өмнө тарьж ургуулж байсан тарвас, жимс, төмс хүнсний тариалан ургуулах ажлыг сэргээн орон нутгийн болон арми, хилийн цэргийн анги нэгтгэлийн хүнсний хэрэгцээг хангах, малын гаралтай түүхий эд боловсруулах жижиг дунд үйлдвэрүүд хөгжих, улсын хилийн доторхи асар уудам нутаг эзэнгүйдэх байдлаас арилгах зэрэг нийгэм, эдийн засаг, хүн амын суурьшил бодлогын олон асуудлууд шийдвэрлэгдэх бололцоо бүрэлдэнэ”  хэмээн ач холбогдлыг нь жагсаасан байдаг юм.

 

Тэгвэл өдгөө 100 хувь эрх мэдлийг гартаа атган суугаа МАК ийм хэмжээний үр ашгийг дагуулж дийлэх үү гэдэг асуултад чадна гэсэн итгэл дүүрэн хариултыг өгөхөд дэндүү эрт байна. Нийгмийн хариуцлагын тухайд  А-ч үгүй гэхэд хилсдэхгүй МАК дангаараа  дээр дурдсан ач холбогдлуудыг хязгаар нутагт нутагшуулж чадахгүй биз ээ.

 

Ноён Тоншуул

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1900-1973(103.26.194.1) 2014 оны 05 сарын 23

Та дугуйн аялалд явмаар байна уу? Дугуй унан их хотын хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна уу? Дугуй түрээс, худалдаа, засвар бүхий л үйлчилгээг та 1900-1973аас асуугаарай.

0  |  0
1900-1973(103.26.194.2) 2014 оны 05 сарын 23

Та дугуйн аялалд явмаар байна уу? Дугуй унан их хотын хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна уу? Дугуй түрээс, худалдаа, засвар бүхий л үйлчилгээг та 1900-1973аас асуугаарай.

0  |  0
1900-1973(103.26.194.1) 2014 оны 05 сарын 23

Та дугуйн аялалд явмаар байна уу? Дугуй унан их хотын хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна уу? Дугуй түрээс, худалдаа, засвар бүхий л үйлчилгээг та 1900-1973аас асуугаарай.

0  |  0
алтандөш(103.20.152.34) 2014 оны 02 сарын 10

МАК аас өөр дийлэх хөрөнгөтэй газар байгаа юмуу Гадаадад өгсөннөөс монгол хүмүүстээ байж байг хүний ноной идхээс өөрийн нохой идэг

0  |  0
ИРГЭН(103.23.51.5) 2013 оны 12 сарын 24

БОЛЬЁ ОО

0  |  0
nomtoi bayar(112.72.13.16) 2013 оны 12 сарын 23

zaig AN-inhan huvaaj idie gej baidag

0  |  0
lalar(66.87.78.142) 2013 оны 12 сарын 23

Iloilo alpacahaghiKimi this jugghost j

0  |  0
зочин(103.26.194.76) 2013 оны 12 сарын 23

Миниймэдэхээр Цагаан суваргын ордаль социализмын үед засгийн мөнгөөр хайгуул хийж нээсэн орд Тиймээ улс өөрөө ашигласан чболох газар Ямар азмаар МАК-т очсоныг ньсудлах хэрэгтэй юм бишүү

0  |  0
Top