Тоншуул: Гишүүний суудалтайгаа чаргууцалдагч Ё.Отгонбаяр “ZTE”-ийн луйвартай ингэж холбогддог

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 25

Далд худалдаа, оффшор дахь нууц дансуудад  эргэлдэж байгаа их хэмжээний мөнгөний урсгалыг хянах шаардлага дэлхий дахинд байгаа юм. Манайд ч бас бий. Тиймээс ч өнгөрөгч хавар тэрбум тэрбумаар хэмжигдэх их мөнгөний хэргүүдийг хууль хяналтынхан илрүүлээд, холбогдогчдыг нь баривчилж хориод байгаад нь нэг талаас таатай хандахаас өөр аргагүй байсан. Тэгтэл одоогийн нөхцөл байдлаас харахад улстөрчидтэй шууд холбоотой асуудлууд илэгдээд өнгөрчихсөн. Тэдгээрийн нэг нь УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын гэр бүлийн хүн О.Эрдэнэсолонгыг бараг л хагас их наяд монгол төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгийг эргэлдүүлэн угаасан гэх үндэслэлээр барьж хорьсон ч, явцын дунд сулласан. О.Эрдэнэсолонгын нэр бүхий дөрвөн банкин дахь дансуудаар лав хагас их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.доллар болон монгол төгрөг орж гарсан гэх мэдээлэл анх гарсан. Явцын дунд үгүйсгэх талаас нь Ё.Отгонбаяр хэлж ярьсан ч, бүрэн дүүрэн баталгааг ил гарган тавьж чадаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Түүнчлэн УИХ-ын  дарга З.Энхболд энэ асуудалтай холбоотойгоор Ё.Отгонбаярт УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах санал тавьсан ч, цаадах нь цаагуураа бол С.Баярцогттой нь барьцаад үлдчихсэн байдаг. Яг хуулийн үүднээс Ё.Отгонбаярыг шалгах хуулийн үндэслэл гарч ирээгүй байж болох ч,  УИХ-ын гишүүний хувьд түүнд хариуцлага гэж байх учиртай. Тэр үүднээсээ зүгээр инээд алдаад суугаад байж боломгүй.

 

Түүнчлэн Тоншуул би Ё.Отгонбаяр гишүүн “ZTE”-тэй хэрхэн холбогддог болохыг тодотгон хүргэж байна. Тэрээр сайдын суудалд заларч байх үедээ энэ компанитай түншилчихсэн байдаг. МАН-ын сонгуулийн амлалтууд дотор  “Монгол хүний оюуны чадварыг хөгжүүлэх зорилт”-ын хүрээнд  “Ерөнхий боловсролын сургуулийн бүх багшийг зөөврийн компьютертэй болгоно” гэсэн заалт байсан. Мэдээж тэр амлалтыг салбар хариуцсан сайд нь ажил хэрэг болгох үүргийг нэг талаас хүлээсэн ч хэрэг дээрээ өөртөө ашигтайгаар хийчихсэн байдаг. Монгол-Хятадын Засгийн газрын хооронд яригдсан 300 сая долларын хөнгөлөлттэй зээл бүтэж үүнээс эрүүл мэнд, боловсролын салбарт 60 сая ам.доллар зарцуулахаар болсон байдаг.  Улмаар БСШУЯ 40 сая долларын өртөгтэй төслөө  “Шинэ зууны боловсрол” гэж нэрлэн гүйцэтгэгчийг нь сонгон шалгаруулахаар тендер зарлажээ. Харин тэрхүү тендерт нь  Хятадын “ZTE”, “Haier” болон Америкийн “Интел” “Майкрософт” компанийн консерциум оролцсон  байдаг. Тендерийг хариуцан гүйцэтгэх Үнэлгээний хороог БСШУ-ны төрийн нарийн Д.Далайжаргалын тушаалаар байгуулж, Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд багтжээ.  Үнэлгээний хороо оролцогчдын баримт бичгийг хянаж үзэж байх зуур Д.Далайжаргал дахин тушаал гаргаж Мэдээлэл харилцаа холбооны газрын дарга Д.Бат-Эрдэнийг нэмж оруулсантай зэрэгцэн тендерт оролцогчдод тавьсан техник технологийн шалгуур үзүүлэлт өөрчлөгдөж оролцогчид нь Монгол Улс даяар сүлжээтэй байх ёстой гэсэн шаардлага тавьжээ.  Уг нь тэрхүү тендер нь зөөврийн компьютер нийлүүлэх тухай л болохоос дагалдах сүлжээний талаар анхнаасаа яригдаагүй байдаг. Мөн  “технологийн давуу” талтай гэх “ZTE” компани нь ямар ч компьютер үйлдвэрлэдэггүй болохыг Үнэлгээний хорооныхон мэдээгүй байсан гэхэд үнэндээ эргэлзмээр. Шалгаруулалтын үзүүлэлтүүдийн хувьд  “Haier” компани нийцэж байсан ч, БСШУЯамны төрийн нарийн бичиг Д.Далайжаргал өнгөрөгч оны  гуравдугаар сарын сүүлээр “Шинэ зууны  боловсрол” төслийн сонгон шалгаруулалтаас “Haier” компанийг хассан тухай албан тоотоор мэдэгдсэн байдаг. Анхаарал татах нэг мэдээлэл байдаг нь түүнийг ийнхүү мэдэгдэхээс хэд хоногийн өмнө  тендер аль хэдийнэ дээгүүрээ шийдэгдчихсэн байсан тухай Сангийн яамнаас мэдээлэл гадагшилсан байдаг. Ямар ч шалтгаангүйгээр хасагдсан “Haier” нь эхлээд БСШУЯ-нд гомдол гаргаж тендерийг дүгнэсэн сонгон шалгаруулалтын дүгнэх хуудсыг өгөхийг хүсчээ. “Haier” нь компьютер үйлдвэрлэдгээс гадна “ZTE”-гээс 6 сая доллараар хямд үнийн санал өгсөн атал харин өндөр үнэ хэлсэн нь ялчихсан байдаг.  БСШУЯ таг дуугүй суугаад байхаар нь Сангийн яаманд ханджээ. Бас л албан ёсоор хариу аваагүй боловч 40 сая долларын өртөг нь 6 саяар нэмэгдсэнийг олж мэджээ.  Улмаар “Haier” тендерийн баримт бичигт хөндлөнгийн дүгнэлт гаргаж өгөхийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандахад хоёр шинжээчийг томилж өгчээ. Шинжээчид  хоёр өдрийн дотор нарийн техникийн үзүүлэлттэй 3 боть материалыг  судалж үзээд “ZTE” компанид технологийн давуу тал байсан гэсэн үндэслэлийг баталж, Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчинтэй гэж дүнг тавьжээ. Гэсэн ч  “Haier”  хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан. Тиймээс нөгөөх Д.Далайжаргал  “Haier”-ийнхантай ойлголцох гэж  “ZTE”-гийн бие төлөөлөгчийг дагуулан ирж нэг өдрийн дотор хоёр  уулзалт хийсэн байдаг. Тэгэхдээ  “Тендерт танай компанийг оролцуулъя, “ZTE” танайхаас зөөврийн компьютер авна” хэмээн ятгаж байжээ. Харин  “Haier” заргаасаа буцаахгүй гэдгээ мэдэгдсэн байдаг. Тиймээс хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур Ё.Отгонбаяр сайд өөрөө “Haier”-ийн Монгол дахь төлөөлөгчтэй бус толгой компанитай нь шууд харьцаж эхэлсэн байдаг. Өнгөрөгч оны дөрөвдүгээр сарын 11-13-ны хооронд Монголын соёлын өдрүүдийн нээлтээр Бээжинд очсон гэх боловч “Haier” компанийн төв байранд урьдчилан тохиролгүйгээр очжээ. Тэгэхдээ нөгөөх өрсөлдөгч болох “ZTE” компанийхантай нь  хамт явсан байдаг. Сайд тэдэнд хандан заргаасаа буцвал тендерийн комьютерийг “ZTE”-гийнхэн “Haier”-ээс худалдаж авъя гэсэн ч дахиад л үгүй гэсэн хариулт авсан байдаг. Улмаар Ё.Отгонбаярын “ZTE”-тэй холбогдсон луйврын тухай чимээ дуулдаж эхэлсэн юм.

 

Ё.Отгонбаяр оройлж, олон хүн дагалдсан энэ луйврын тендерийг хууль хяналтынхан үнэн зөвөөр нь шийдэх учиртай. Төрийн сайдын нэр сүрээ ашиглан улсынхаа нэр хүндийг унагаж явсан энэхүү үйлдлийнхээ төлөө Ё.Отгонбаяр огцрох ёстой юм.

 

Ноён Тоншуул

 

 

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1900-1973(103.26.194.1) 2014 оны 05 сарын 23

Та дугуйн аялалд явмаар байна уу? Дугуй унан их хотын хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна уу? Дугуй түрээс, худалдаа, засвар бүхий л үйлчилгээг та 1900-1973аас асуугаарай.

0  |  0
1900-1973(103.26.194.1) 2014 оны 05 сарын 23

Та дугуйн аялалд явмаар байна уу? Дугуй унан их хотын хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна уу? Дугуй түрээс, худалдаа, засвар бүхий л үйлчилгээг та 1900-1973аас асуугаарай.

0  |  0
1900-1973(103.26.194.10) 2014 оны 05 сарын 23

Та дугуйн аялалд явмаар байна уу? Дугуй унан их хотын хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна уу? Дугуй түрээс, худалдаа, засвар бүхий л үйлчилгээг та 1900-1973аас асуугаарай.

0  |  0
zochin(103.26.194.17) 2014 оны 04 сарын 13

hogoo hun ogtsruulah hobbitoi BAASANHUU yuasan be Otgonbayriig unetei mashin avaad unaj baina ih horongojson baina geed tsorboigood guigeechee kkk.huviin os honzongoor Temuujing merj baihaar.

0  |  0
zochin(103.26.194.17) 2014 оны 04 сарын 13

hogoo hun ogtsruulah hobbitoi BAASANHUU yuasan be Otgonbayriig unetei mashin avaad unaj baina ih horongojson baina geed tsorboigood guigeechee kkk.huviin os honzongoor Temuujing merj baihaar.

0  |  0
Албан хаагч(151.159.109.163) 2014 оны 03 сарын 08

УИХ гэдэг оргодол, луйварчдын орогнодог газар биш ээ энд суух хугацаандаа УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдгээр олон ч хэргийг түдгэлзүүлж будлиантуулах юм даа. Баярцогт, Отгонбаяр2-ыг хоёуланг нь шалгаад өгөхөд яанаа. Гэвч булавч бултайж даравч дардайна даа.

0  |  0
zochin(103.26.194.7) 2014 оны 02 сарын 24

ih hurald NYMKA baigaa yum chin OTGONBAYRIIG zailuulaad baigaarai kkk amjihguiee am amandaa moor man ustahgui ulam zaluu huulbaruud garch ireed ue zalgamjlaad baigaa yum bishuu.kkk holsnii ovoohoid amidarch ard tumnee hundeldeg yum chin .kkkk

0  |  0
иргэн(202.21.113.139) 2013 оны 12 сарын 28

наадах чинь байх газраа андуураад байна уудаа УИХ-д ороод суугаад байх юм байх ёстой газар нь шал өөр нөхцөл байдалтай догь газар байгаа шдээ.хулгайчийн хөрөнгийг нь хураа

0  |  0
Zochin(103.23.51.2) 2013 оны 12 сарын 26

Ene tenderiin gereeg Otgonbayar bish, Lu. Gantomor hiisen yum bishyy

0  |  0
монгол хүн(103.26.194.221) 2013 оны 12 сарын 26

Энэ олон асуудлуудыг үнэн худлыг нь ялгаад салгаад олон нийтэд хэлээд өгчих тийм төр,засагмонгол

0  |  0
zocin(88.156.22.80) 2013 оны 12 сарын 25

hjtadad baisan bol otgonbayr ali hediin hurengee huralgaad buuduulsan,gadaadad bol tatwariin albaniihan byh hyrengiini huraaz szorond hiisen,mongoliin tyrd bol luibarcin carailaad ineegeed doromjlood syydag,iim hycgyi tyreer jahiin,icih bulcirhaihgyi.luibarczidiig byydah heregtei

0  |  0
zocin(88.156.22.80) 2013 оны 12 сарын 25

hjtadad baisan bol otgonbayr ali hediin hurengee huralgaad buuduulsan,gadaadad bol tatwariin albaniihan byh hyrengiini huraaz szorond hiisen,mongoliin tyrd bol luibarcin carailaad ineegeed doromjlood syydag,iim hycgyi tyreer jahiin,icih bulcirhaihgyi.luibarczidiig byydah heregtei

0  |  0
uxuul(202.70.34.56) 2013 оны 12 сарын 25

uunii ax ni naxiu bayarsaixan gej bas neg xulgaich Erdenet uildverees xichneen ix idsen bileedee

0  |  0
uxuul(202.70.34.56) 2013 оны 12 сарын 25

ogtsrood zogsoxgui ene xulgaichiig uxuulex yostoi uom

0  |  0
hhh(103.29.144.18) 2013 оны 12 сарын 25

yaj cj chaddaggui tur yaj ch chaddaggui erunhiilugch avilgachdaasaa aidag tur erunhiilugch

0  |  0
to(202.126.89.195) 2013 оны 12 сарын 25

shuud horih heregtei sh dee huuliinhaa

0  |  0
mongol(182.160.3.95) 2013 оны 12 сарын 25

iimerhuu luibarchidiig buh horongiin huraagaad ter shorond n hataahheregtei shvv dee.adgiinnovsh

0  |  0
Top