Тоншуул: Хуурамч нэртэй, хулхи дипломтой Д.Бат-Эрдэнэ татвар төлөгчдийн мөнгөөр улс дамжин зугаалж явна гэв үү?

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 27

 

“Ноён Тоншуул” миний хурц хошуу хуудуутай асуудлуудыг цагийн саалтанд даатган үлдээж чаддаггүй гэдгийг уншигчид маань мэддэг болсон гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл энэ удаа Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Дамжингийн  Бат-Эрдэнэтэй холбоотой асуудлыг хүргэж байна. Бизнесээс улстөр тийш зүтгэсэн энэ хүн 2006-2010 онд Нийслэлийн Авто замын газрын даргаар ажиллаж байсан нэгэн гэдэг мэдэх хүмүүс нь мэднэ. Түүнчлэн жинхэнэ нэрээ сольж, хуурамч диплом өвөртлөн карьераа ахиулж ирсэн нь холбогдох байгууллагын шалгалтаар тогтоогдсон ч, хариуцлага хүлээлгүй өнөөдрийг хүрсэн нэгэн юм. Хачирхалтай нь хуурамч зүйл олонтой энэ хүн үргэлж л хэл ам дагуулсан асуудалд орж байдаг ч, үнэхээр ар хамгаалалт нь сайных уу гэлтэй сугараад үлдчихдэг. Тухайлбал, ИТХ-ын дарга болсноосоо хойш төрийн мөнгийг үр дүнгүй зарцуулсан хэрэгт холбогдсон. Албан өрөөгөө 70 гаруй сая төгрөгөөр тохижуулж, 59 сая төгрөгийн үнэтэй автомашин худалдан авсан нь анхаарал татдаг. Гол нь өмнө нь Зам засвар арчлалт улсын үйлдвэрийн газрын дарга байхдаа хамтран ажиллаж байсан “Дүмбэрэлхайрхан” ХХК,  “Гоулд-рич” ХХК зэрэг компаниудыг тендерт ялсан нэрийдлээр оруулж ирж, ИТХ-ынхаа уулзалтын, амралтын, иргэд хүлээн авах гэсэн гурван өрөөний засал чимэглэл, обой, хэдэн тавилгын асуудлыг шийдүүлчихээд 70 гаруй сая төгрөгний ажил хийсэн гээд сууж байсан нэгэн.


Нэг ёсондоо төр түмний мөнгөнд дэндүү гамгүй хандаж, хувь эрх ашигтаа нийцүүлэн зарцуулсан байх магадлал өндөртэй байв. Тэгвэл Дамжингийн  Бат-Эрдэнэ сурсан зангаа сураар боож дийлэлгүй ээлжит асуудалдаа орооцолдож байна. Учир нь Чингэлтэй дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч нар төсвийн мөнгөөр буюу татвар төлөгчдийн мөнгөөр хүүхдүүдээ Япон улс руу зугаалуулж, өөрсдөө ч жилд 3-5 удаа улсын мөнгөөр зугаалганд явж байгаа талаар хүмүүс хэлж ярих болов. Бүр Сингапур луу зугаалаад ирсэн төлөөгчид хоёр гуравхан өдрийн өмнө бас л улсын мөнгөөр Америк явсан талаар ч нэгэн иргэн хэлсэн байна. ИТХ-ын төлөөлөгчид бүгдээрээ нийлэн ингэж даварч байгаа нь дарга Д.Бат-Эрдэнийн зөвшөөрөлгүйгээр хийгдэх асуудал биш гэдэг нь тодорхой.

 

Тэгэхээр холбогдох хууль хяналтын байгууллага Д.Бат-Эрдэнэ гэж энэ нөхрийг шалгаж, нягтлах хэрэгтэй болов уу. Түүнийг 1990-2004 онд “Эрдэнэсуварга” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байх үед нягтлан бодогчоор ажилладаг байсан  Д.Энхмандах нь 2008 онд УИХ-ын сонгуульд   нэр дэвшиж байсан Д.Очирбат, нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, Нийслэлийн Автозамын газрын дарга асан Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Д.Ганболд нарын авлигын сүлжээний булхайг дэлгэсэн мэдээллийг холбогдох газруудад өгч, олон нийт ч тодорхой хэмжээний мэдээлэлтэй болсон юм. Тухайлбал, Д.Бат-Эрдэнэ албан тушаалаа ашиглан тендер будлиулж нийслэл, дүүргийн Засаг дарга нарт тус бүрт нь хувь өгдөг. Харин Д.Энх­мандах тэр үед эдгээр албан тушаалтан хооронд авлигын мөнгө сэлтийг нь өгч авалцдаг, зөөдөг үүрэг гүйцэтгэдэг байсан гэдэг.

 

Түүнчлэн Д.Бат-Эрдэнэ гэх нэртэй энэ хүн бодит байдал дээр Д.Батмөнх гэгч  юм. 1964 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн тэрбээр тус сумын дунд сургуульд суралцан долдугаар ангийн боловсрол эзэмсэн бөгөөд “Сүхбаатарын зам” нэгдэлд малчин байж байгаад 1981 онд аймгийн цагдан сэргийлэх ангиас иргэний паспорт авсан. Тэр жилээ Улаанбаатар хотод шилжин ирж суурьшихдаа өөрийн төрсөн ах Дамжин овогтой Бат-Эрдэнийн төрсний гэрчилгээг ашиглан дахин иргэний паспорт авч, цаашид Д.Бат-Эрдэнэ нэрээр регистрийн дугаар, ургийн овог зэргийг өөрчлөн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх гаргуулснаар өдгөөгийн Д.Бат-Эрдэнийн замнал эхэлсэн байдаг.

 

Харин нэрээ сольсон гэдгийг нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс тогтоосон байдаг юм. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн ...дугаар хэрэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад Д.Бат-Эрдэнэ нь Бат-Эрдэнэ бус Д.Батмөнх гэдэг нэртэй нь тогтоогдсон бөгөөд өөрийн төрсөн ах Дамжин овогтой Бат-Эрдэнийн нэрийг 1981 оноос хойш ашиглаж, иргэний бүртгэл мэдээлэлд холбогдох баримт бичгүүдийг уг нэрээр гаргуулан авч чадсан байна гэх албан ёсны мэдээлэл гарч байсан юм.

 

Тэгэхээр нэрээ ингэж сольсон тэрбээр өөрийгөө Хөдөө аж ахуйн их сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургуулиудыг тус тус дүүргэсэн гэж анх хэлж ярьж, хуурамч диплом олж авч ашиглан албан тушаалуудад шат ахин дэвшсэн байдаг. БСШУЯ, АТГ, ЦЕГ, МХЕГ хамтран боловсролын бичиг баримт хуурамчаар бүрдүүлэн төрийн албанд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад шалгалт хийх үед Нийслэлийн авто замын газрын дарга байсан Д.Бат-Эрдэнэ ХААИС, СЭЗДС-ийг төгссөн гэх хуурамч диплом ашиглан  төрийн албанд орсон болох нь тогтоогдсон байдаг. Улмаар Төрийн албаны зөвлөлд мэдэгдэл хүргүүлж, хуурамч гэрчилгээг хүчингүй болгуулж, ажлаас нь чөлөөлж байсан түүхтэй.

 

Тэгсэн ч түүний улстөрийн карьер шат ахисаар өнөөдрийг хүрлээ. Тодруулбал,


1996-2004 онд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч


2004-2012 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч


МАН-ын Бага хурлын гишүүн


Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн


Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны тэргүүлэгч, намын хорооны гишүүн


Нийслэлийн МАН-ын 104 дүгээр үүрийн дарга


2012 онд МАН-аас нэр дэвшиж, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдон ажиллаж байгаагаас үзэхэд хуурамч нэрээр, хулхи дипломоор гарч ирсэн энэ нөхөрт хариуцлага тооцож дийлэх газар манайд байхгүй бололтой юм.

 

Хулхи бүхэн нь илрэхийн цагт ихээхэн бантсан тэрбээр Чингэлтэй дүүргийн ИТХ-ын даргын хувиар өөрийгөө танилцуулахдаа хуурамч дипломтой сургуулиудынхаа мэдээллийг хассан байна. Тэрийг нь тодотгон хүргэвэл:

 

1983 онд Увс аймгийн 2 дугаар 10 жилийн сургууль


2007-2011 онд Батлан хамгаалах Их Сургууль


2009 онд Герман улсад Төрийн удирдлагын чиглэлээр сургалтанд хамрагдсан


2010 онд Японы Нийгата мужид Авто замын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.


Боловсрол, мэргэжил, эрдмийн зэрэг цолын хувьд Дээд, эдийн засагч, нягтлан бодогч гэхчлэн өөрийгөө танилцуулжээ. Монголдоо төгссөн сургуулиуд нь бүгд хулхи энэ нөхөр Герман, Японд сургалтад хамрагдсан эсэх нь ч үнэндээ эргэлзээтэй гэдгийг хэлэхэд илүүдэхгүй биз ээ. Гол нь түүний өнөөгийн үйлдлүүдийг харахад төр түмний төлөө зүтгэж дийлэх хэмжээний хүн биш гэдэг нь эрхбиш ойлгогдож байна. Тиймээс ч холбогдох газрууд энэ хариуцлагагүй этгээдэд анхаарлаа хандуулаасай гэж Тоншуул би хэлэх байна.

 

Ноён Тоншуул

 

 

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ариунаа(49.0.160.69) 2019 оны 08 сарын 28

2-3 дээд сургууль тєгссєн хїн шиг мэдлэгтэй, хїн чанартай, ажилсаг хичээнгїй сайн хїн байгаа юм аа. Ах дїї 2 ижилхэн нэртэй, 2 єєр регистертэй байж болно шїїдээ. Мундаг дарга, мундаг бизнэсмен дээ

0  |  1
1900-1973(103.26.194.10) 2014 оны 05 сарын 23

Та дугуйн аялалд явмаар байна уу? Дугуй унан их хотын хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна уу? Дугуй түрээс, худалдаа, засвар бүхий л үйлчилгээг та 1900-1973аас асуугаарай.

0  |  0
1900-1973(103.26.194.2) 2014 оны 05 сарын 23

Та дугуйн аялалд явмаар байна уу? Дугуй унан их хотын хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна уу? Дугуй түрээс, худалдаа, засвар бүхий л үйлчилгээг та 1900-1973аас асуугаарай.

0  |  0
1900-1973(103.26.194.9) 2014 оны 05 сарын 23

Та дугуйн аялалд явмаар байна уу? Дугуй унан их хотын хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна уу? Дугуй түрээс, худалдаа, засвар бүхий л үйлчилгээг та 1900-1973аас асуугаарай.

0  |  0
za daa(103.26.194.14) 2014 оны 05 сарын 14

uurtuu ashigtai bol yu ch hiij medne shuu ene durbuduud.

0  |  0
Албан хаагч (151.159.109.163) 2014 оны 03 сарын 08

Увсынхан хүн харахад арчаатай амин ч улс шиг мөртлөө хүн муутай байдгийм доо. Хоорондоо ижий ахай болон бие биенээ дээш татахдаа гаргуун шүү аргагүй л баруун монгол зан даа

0  |  0
Найраа(112.72.13.9) 2014 оны 01 сарын 20

Увс нутгийн зөвлөлдөө хандиваа өргөсөн болохоор ямарч ялгүйл дээ.Бүр юмыг нутгийн зөвлөл шийддэг.Гэмт хэрэгийм учраасгараад байдаг. Увсынхан гэхээр л заавал тагнуул, гэмт хэрэгтэн байж яах гээд байгаа юм.Өөрөөр амьдрах арга байгаа шүү дээ.

0  |  0
123(202.21.113.139) 2013 оны 12 сарын 28

нямдоржийн хамаатан уу? увсынх юм бол? үнэхээр эргүү биш амьтан юмаа хүний нэрээр амьдараад хуурамч диплом үзүүлж төрийн албанд тэнцээд л нэг л бишээ зайлуулъя наад балайг чинь

0  |  0
zochin(202.70.46.200) 2013 оны 12 сарын 28

Naadahnii chini nugel nudeeree garch bga shu de ooroo ch sain medej bga baihaa

0  |  0
zochin(202.70.46.200) 2013 оны 12 сарын 28

Naadahnii chini nugel nudeeree garch bga shu de ooroo ch sain medej bga baihaa

0  |  0
Bold(103.26.194.117) 2013 оны 12 сарын 27

Ene noxriin tuxai ix yum bichix yumaa getel nogoo shudraga eosnii tuxai duugaragchig tag duugyi l baix yum yasan xyn gej iim baidag b.a aa

0  |  0
Zochin (182.160.0.34) 2013 оны 12 сарын 27

Deer uyd auto zamiin gazariin darga baihad ni nas barsan ahiinhaa neriig zeeldeed barigdsan gesen odoo Boltol siideegui yum uu

0  |  0
эрдэнэ(103.26.193.14) 2013 оны 12 сарын 27

нэгэндээ битгий атаархаж бай,эр хүн туг чбарьдаг тугал ч хариулдаг юм.эр хүн юм сурч л байг .

0  |  0
үл итгэгч(103.26.194.103) 2013 оны 12 сарын 27

энэ тэгээд хүн мөн л байдаг байгаа даа...Амьтан хүний арьс нөмөрчихсөн гүйгээд байгааг нь маниус бас мэдэхгүй байгаа юм биш биз дээ...

0  |  0
Top