”Оюутолгой” компани сонгосон оюутнуудаа 250 доллараар цалинжуулна

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 29

Дархан-Уул аймгийн Политехникийн коллежид “Оюутолгой” компани уул уурхайн мэргэжилтэй ажилтан бэлтгэх үүднээс шинээр 60 суралцагч сонгон шалгаруулж сургалтаа эхлүүлжээ. Энэхүү сургалт нь 2012 оны гуравдугаар сарын 31 хүртэл үргэлжлэх бөгөөд суралцагч бүр “Оюутолгой” компанитай сургалтын гэрээ байгуулсан байна. Гэрээний дагуу суралцагчдыг  дотуур байр болон хөдөлмөр хамгааллын хувцсаар хангаж, сар бүр 250 ам.доллараар цалинжуулах аж. Онол дадлага хосолсон уг сургалтанд хамрагдагсад  үйлдвэрлэлийн дадлагаа уулын баяжуулах ”Эрдэнэт” үйлдвэрт хийх гэнэ.

 М.Гэрэлгуа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top