Тоншуул: Оргон зайлсан Б.Энэбишид тушаасан нөхдүүдийг ч шалгах хэрэгтэй!

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 30

 

Хууль, журмыг зөрчсөн л бол хариуцлага хүлээх нь зүй ёсны асуудал. Гэсэн ч хариуцлагаас мултран үлдэх сонирхолтой этгээдүүд элдэв арга саам хэрэглэн гадаа нь үлдэх гэж оролддог. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш тийм нөхдүүдийн нэгээр гарцаагүй тодорч байна. 1.6  тэрбум гаруй төгрөгийн самосвал  машин, 5 гаруй тэрбумын дугуйн тендертэй холбоотой асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж байсан тэрбээр мөрдөн байцаалтын явцад оргон зайлаад байгаа учраас Авлигатай тэмцэх газраас Интерполоор эрэн сурвалжилж магадгүй болоод байгаа талаар яригдаж байна.


Тэгвэл Тоншуул миний үзэж байгаагаар  Б.Энэбишийн холбогдоод байгаа энэ хэрэгт өөр бусад эрхмүүд ч хамаатай. Энэ нөхөр оргон зайллаа гээд хэргийг нь прокуророос түдгэлзүүлэх, улмаар замхруулах учиргүй гэдгийг хэлэх байна. Учир том даацын арван машиныг “Эрдэнэс Тавантолгой” худалдаж авсан үе нь  Засгийн газар, Сангийн яам “Хүний хөгжил сан”-д оруулах мөнгөө хурдан оруул, орлого тасалдуулж, УИХ-аар батлагдсан Төсвийн хууль зөрчив өө гээд шахаад дарамтлаад байсан үе хэмээн Б.Энэбиш хэлсэн байдаг.  “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсний экспортоо 2011 оны наймдугаар сард эхэлж, батлагдсан уулын ажлын төлөвлөгөөгөөр тэр ондоо багтааж 1 сая тонн нүүрс олборлох ёстой байсан. “Чалко”-той нүүрс нийлүүлэлтийн том гэрээ байгуулж, тэднээс борлуулалтын орлогоо урьдчилан тавь, зуун саяар нь цувуулж авч байсан нь АН, МАН-ын хамтарсан засгийн үеийн шийдвэр. Түүнчлэн Эрдэнэс Тавантолгойн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх шаардлагыг эрх баригчид тавьж байсан тэр үед буюу 2011 оны есдүгээр сарын сүүлээр хөрс хуулалт болон олборлолтод ашиглах зарим хүнд даацын машинуудын нийлүүлэгдэх хугацаа нь хоцроод байгаагаас ондоо багтаж нэг сая тонн нүүрс олборлох зорилт, уулын ажлын төлөвлөгөө тасалдахаар байж. Гэтэл уул уурхайн том оврын машин, тоног төхөөрөмжийн захиалга, нийлүүлэгдэх хугацаа дор хаяж хагас жил, жилээр тооцогддог. Тиймээс Эрдэнэс Тавантолгойн удирдлагууд жилийн уулын ажлын төлөвлөгөөгөө хэрхэн яаж биелүүлэх талаар ажил хариуцсан хүмүүстэйгээ зөвлөлдөөд, онцгой нөхцөл учраас нэмэлт хэдэн машин механизм шуурхай авч ажиллуулъя гэдэг шийдэлд хүрсэн. Ингэхэд хэдэн шалтгаан байсан хэмээн Б.Энэбиш хэлсэн байдаг.  Тодруулбал, төлөвлөгөөгөө биелүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт,  томоохон гэрээний дагуу нүүрсээ амласан хэмжээнд нийлүүлэхгүй бол бизнесийн харилцагчийнхаа өмнө нэрэнд хортой. Үүнээс болж нүүрсний урьдчилгаа мөнгө орж ирэх нь саатвал компани “Хүний хөгжлийн сан”-д мөнгө оруулж чадахгүйд хүрнэ. “Хүний хөгжлийн сан”-гийн мөнгө бүрдэхгүй бол эрх баригч МАН, АН-ын сонгуулийн амлалт биелэхгүй болж, хамтарсан засаг ганхах магадлалтай гэх байдлаар шахдаг зэрэг олон шалтгааны улмаас Хятадад үйлдвэрлэгдсэн хүнд даацын 10 том машиныг батлагдсан төсөвтөө багтаан авч, хөрс хуулалтад явуулсан юм.” гэж байсан. Тэгэхээр нэгэнтээ хариуцлага ярьж байгаа бол гүйцэтгэгчээс гадна зөвлөж зааварласан нөхдүүдэд ч хариуцлага хүлээлгэх ёстой.

 

Тэр үүднээс нь харвал экс болоод эдүгээгийн эрх баригчдын аль аль нь хууль хяналтын байгууллагаар шалгуулах ёстой юм. Эрх баригчид амлалтаа биелүүлэхийн тулд ажлаа түргэтгэх шаардлага тавьсан учраас гүйцэтгэсэн гэдгээ ийнхүү улайм цайм хүлээн зөвшөөрсөн байтал, холбогдох хууль хяналтын байгууллагын нөхдүүд хуруугаа хөдөлгөж чадахгүй суугаа харагдана. Тэгээд болоогүй Б.Энэбиш оргон зайлсан тул хэргийг түдгэлзүүллээ хэмээн албан ёсоор мэдээлж байгаа нь харамсалтай асуудал юм.

 

Ноён Тоншуул

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1900-1973(103.26.194.10) 2014 оны 05 сарын 23

Та дугуйн аялалд явмаар байна уу? Дугуй унан их хотын хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна уу? Дугуй түрээс, худалдаа, засвар бүхий л үйлчилгээг та 1900-1973аас асуугаарай.

0  |  0
1900-1973(103.26.194.1) 2014 оны 05 сарын 23

Та дугуйн аялалд явмаар байна уу? Дугуй унан их хотын хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна уу? Дугуй түрээс, худалдаа, засвар бүхий л үйлчилгээг та 1900-1973аас асуугаарай.

0  |  0
1900-1973(103.26.194.2) 2014 оны 05 сарын 23

Та дугуйн аялалд явмаар байна уу? Дугуй унан их хотын хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна уу? Дугуй түрээс, худалдаа, засвар бүхий л үйлчилгээг та 1900-1973аас асуугаарай.

0  |  0
zochin(103.26.194.5) 2014 оны 02 сарын 24

ene odoo yu gesen ug ve.gantsaaraa tolgoi medeed shiidver gargaad tom aldagdald oruulchihsan yum uu.ugui bol huivaldsan baisan uchir busdiigaa bodood orgon zailhad ni bolomj olgoson geed baigaa yum uu.estoi tarhi ugaachih yum bainaa kkk

0  |  0
Сайдын найз (27.123.214.114) 2014 оны 01 сарын 26

Еронхий сайдл бугдийг мэдэх естой шуу дээ

0  |  0
ene bished (202.131.233.130) 2014 оны 01 сарын 25

ene hun estoi oilgomjgui nihor bsan hors huulalat hiih sanal tavsan kompaniudad shaltag haij bi toriin alabn haagch huuliin daguu l ajilaa yavuulan gesen hariult ogdog bsan daaingej mongo ideh saihan arag bsan yum bna shudarga tsarailchaadestoi heleh ch ug olodhgui bna buur sain shalagj holbogdsonhumuuiig biugdiig gargaj tavij monnisiin nohoriig ch bas sain shalagmaar bna

0  |  0
СОРС(202.21.113.141) 2014 оны 01 сарын 19

Манай томоохон аж ахуйн нэгжүүд жишээ нь Багануур ХК дарга нарын мөнгөний машин болсоор удаж байна Энд ажиллаж байсан эрхэмүүд тэрбумтанууд болсон шүү дээ Эднийг шалгах л хэрэгтэй дээ

0  |  0
SSS(103.26.194.88) 2014 оны 01 сарын 15

Энэ хүн бол уг ажлын хувьд ердөө л хүрз жоотуу шүү дээ Түүнийг хөдөлгөсөн хүнтэй л хариуцлагаа ярьдаг болоосой. Ухаантай зөв бодолтой хүмүүс хуулийн байгууллагад улам олон болоосой....

0  |  0
zaluu(103.26.194.3) 2014 оны 01 сарын 07

yurunhii said Altanhuyag comand ugch dugui shahsan gedgiin hstee tuhain ued shadar baisan altangadas geed 1 frakce sh tee Enebishtei chin tiimees yu gej Enebishiig olohov dee

0  |  0
zochin(103.14.185.48) 2013 оны 12 сарын 30

Sain ajillaj, OT, TT2g gardan ehluulsen gavyatai hun. Uchir ni oldoh ni tsag hugatsaanii asuudal

0  |  0
Top