Тоншуул: Лицензийн дамлагч Амалхааны Эрдэнэбат Айраг суман дахь шохой чулууны орд газрыг хятадуудад үнэ хүргэх гэж явна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 20

 

Төрийн хөрөнгөөр хайгуул хийн, нөөцийг нь тогтоосон “Шивээ Овоо”-гийн уурхайн лицензийг  хувийн компанийнхаа мэдэлд авчихаад Монгол Улсын "Ашигт малтмалын тухай" хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг гэх тайлбарыг ичихгүй хийж суудаг компани бол "Шинэ шивээ" ХХК юм. Тэгвэл энэ компанийн эцэг компанийн эзэн Амалхааны Эрдэнэбат хэлэхдээ "Шинэ шивээ" ХХК-ийн  лицензийн зөвшөөрөлтэй талбай нь “Шивээ овоо" ХК-ийн нүүрсний уурхайн эргэн тойронд оршдог хэмээн хэлж ярьдаг ч,  хэрэг дээрээ тийм биш. Үнэн хэрэгтээ лицензийн луйварчин гэдгийг нь илтгэх баримтууд бий. Стратегийн гэх тодотголтой  Шивээ-Овоогийн нүүрсний ордын 75.6 хувь буюу 22300.0 га талбайн тусгай зөвшөөрөлд эзэн сууж чадсан  “Шинэ Шивээ” ХХК-тай холбоотой мэдээллийг дурдвал их зүйл бичих ёстой болж байна. Харин өнөөдөр   “Лайв Энержи Групп”-ын Ерөнхийлөгч Амалхааны Эрдэнэбат гэх этгээдийн бизнесийн эрх ашиг улсын эрх ашигтай харшилсан тухай дахиад өөр мэдээллий Тоншуул би хүргэж байна.


“Лайв Энержи Групп”-ын  бизнесийн үндсэн зорилго нь Монголд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа  явуулж  дэлхийн  хэмжээний, эдийн засгийн өндөр үр ашиг бүхий ордыг илрүүлэх явдал гэдгээ илэрхийлдэг. Түүнчлэн өөрсдийгөө Монголд ашигт малтмалын хайгуулын лицензийн эзэмшигч томоохон компаниудын нэг хэмээн тодотгож, Говьсүмбэр, Дорноговь зэрэг аймгуудын нутаг дэвсгэр дээр  хайгуулын болоод ашиглалтын лиценз эзэмшдэг гэдэг. Тэгвэл эдийн засгийн өндөр үр ашиг бүхий ордыг илрүүлэх үндсэн санаархалтай энэ групп тэдгээр ордуудаа Хятадын компаниудад өндөр үнэ хүргэн зарж, үндэсний эрх ашиг гэхчлэн чухал асуудлуудыг үл тоомсорлож байна. Тодруулбал, Дорноговь аймгийн Айраг сумын төвөөс 5-15 км зайд орших шохой чулууны орд газарт эзэмшдэг ашиглалтын лицензээ Хятадуудад дамлах зорилго бүхий тохиролцоог хийхээр 5-6 хятад нөхдүүдтэй шинэ оны өмнөхөн буюу өнгөрөгч сарын сүүлээр уулзалт хийсэн талаар эх сурвалжууд өгүүлж байна. Өмнөд хөршөөс ирсэн 5-6 хүнтэй бизнесийн багийг нэгэн эмэгтэй ахалж явсан аж. Тэд “Лайв Энержи Групп”-ын нөхдүүдтэй эхэлж Улаанбаатарт уулзалт хийгээд, Айраг сум тийш хамтдаа явцгаасан юм байна.  


Тэгэхээр  “Лайв Энержи Групп”-ын салбар компани болох Мизу ХХК жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай цементийн  үйлдвэрийг барихаар төлөвлөж байгаа гэх албан мэдээллийн цаана, жинхэнэ төлөвлөгч нь Хятадууд байх магадлал өндөр болоод байна. Мизу ХХК-ийн тухайд  хайгуулын 3 лиценз эзэмшдэг ба Дорноговь аймгийн Айраг сумын нутагт сумын төвөөс 5-15 км зайд шохой чулууны орд газарт ашиглалтын лиценз эзэмшдэг юм. Түүнчлэн Айраг сумын нутагт цементийн үйлдвэрлэл явуулж, улмаар Портланд цементийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлнэ гэж байсан. “Лайв Энержи Групп”-ын  тухайд шохойн чулуу, цементийн үйлдвэр, шингэн түлшний үйлдвэр байгуулахаар Япон, БНХАУ, Итали, ОХУ зэрэг улсуудтай хамтран ажиллаж байгаа талаараа хэлж ярьж байсан асуудалд сайтар анхаарах ёстой байна.


Монгол нутгийн хөрсөн доорх ихээхэн  үүц баялгийг эрх мэдэлдээ авчихаад ингэж дур зоргоороо үрэн таран хийж суугаа Амалхааны Эрдэнэбаттай үйл ажиллагаатай холбоотой хуудуутай асуудал олон ч,  хууль хяналтынхан анзаарч харахдаа хойрго байдаг  нь анхаарал татдаг гэдгийг эцэст нь тодотгоё. Айраг суман дахь шохой чулууны ордын хувь заяаг хятадууд хэрхэн залах гэж буй талаар эргэн мэдээлэл хүргэх болно.


Уг нь Мизу ХХК төслүүдээ хэрэгжүүлснээр Өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн сувгийг нээнэ, Үнийн өсөлтийг тогтмол байлгаж хэвээр нь хадгална, Ашиглалтын чанарын сайжруулалт хийнэ, Шинэ орчин үеийн технологи бүхий цементийн үйлдвэр байгуулна, стратегийн ач холбогдол бүхий байрлалтай байна,  томоохон зах зээлийн нийлүүлэлттэй байна гэхчлэн давуу талуудаа дурдаж байсан. Хэрэв тэгээд хятадууд хэрэгжүүлбэл эдгээр давуу талууд бидэнд падлийгүй болж цаашлах нь тодорхой байна.


Ноён Тоншуул 

Сэтгэгдэл ( 28 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.194.20) 2014 оны 03 сарын 24

Шинэ Шивээ цалингаа өгөөч 2013 оноос хойш олон сар цалин өгсөнгүй

0  |  0
huzuugui erkhemd(203.91.117.4) 2014 оны 01 сарын 08

ene olon luivarchdaa bushuu uchriig ni oloochee...mongoliin gazar nutag buzarlagdaad duuslaa uhsnee hiigeed bgaan beeee

0  |  0
am al(202.179.15.161) 2014 оны 01 сарын 06

tsaraigiin ni harahad hujaa yum bishuu

0  |  0
Иргэн(124.158.95.131) 2014 оны 01 сарын 06

Нохойн Гөлөгийг Дэлхийгээс зайлуул Миний өвөг дээдсийн олон мянган жил хамгаалж хайрлаж амиа өргөж явсан Монгол нутгийг минь ХУЖАА нартзарж байгаа энэ нөхөрийг харааж байна.

0  |  0
Би(202.126.91.155) 2014 оны 01 сарын 02

Энэ хүнийг гүтгэдэг улсууд нь өөрийнх нь нам дотор байдаг. Харин ч их тэвчээртэй залуу шүү.Эхнээсээ л аваад дандаа муу хүмүүстэй нийлсэн. Тэд нар нь ингээд л захиалгаар хэвлэл сайтад юм бичүүлж байдаг юм.Уг гарал эцэг эх нь их сайхан хүмүүс, боловсролтой,хү

0  |  0
зочин(203.194.114.239) 2014 оны 01 сарын 02

Энэ пад хар царайлсан новш удахгүй ЛУСЫН ХОРЛОЛ БОЛОХ БОЛТУГАЙ. Уулаасаа Гацууртын Л.Чинбат мэтийн энэ новшнууд удахгүй ХОРЛОЛ БОЛОХ болно.

0  |  0
damba(103.26.194.89) 2014 оны 01 сарын 02

Zugeeree.Ta nart khun ataarkhaj baina gedeg ta nar mundg bolood l khumuusiin ataarkhliig turuulj.Ajliin amjilt khusie.

0  |  0
zochin(103.26.194.133) 2014 оны 01 сарын 02

Ataarkhaj ukhekh gesen neg ni bichij dee.Idsen eruu khuvkhairch iduulsen bur urgana.Anujin khyutad angli japan kheltei bolovsroltoi khuukhen.khenii ch sedeeguig sedeed mongol tumnee bayarluulj yavna.Bi tuunii sanaachilsan nevtruulgiig uzekh durtai.

0  |  0
зочин(202.179.22.67) 2014 оны 01 сарын 02

Энэ урьд нь ч гэсэн газрын лицензээр баяжсан нөхөр, шуналтай хүн амташаад 13 дахих гээд явж байгаа биз. Авгай гэж нөгөө Монгол тулгатны 100 эрхмийг хөтөлж байсан Анужин гэх хүүхэн нүүрэнд дээрээ бол нээх боловсролтой, шударга юм шиг юм яриад л нэдэр дээрээ нэг гэрт байдаг хүн нь ийм л байгаа шүү лдээ. Энэ 2 хоёулаа МАн-ы улаан фенүүд, МАН-ы үед мандаж явсан , ар хударгаараа амжуулж явсан хүмүүс. Анужин нь айлын гэр бүлийг салгачихаад бас дээрээ нь нууц амрагаараа тэтгүүлээд, тэрүүгээрээ бид салчихсан байсан гэж хэлүүлж чаддаг, *** шүү дээ.Саны МАН-ы АЗХ-ны алтан сарнай авч байсан, ёстой бөгсөө ингэж худладдаг юм гэдгийг яруу тод үзүүлж байгаа хүүхэн, өөрөө иймюм чинь нөхөр луйварчин байх нь аргагүй ч юм шиг, Ёстой л ороо нь ороогоороо жороо нь жороогоороо гэж үнэн юм даа.

0  |  0
Top