Хууль зөрчин гэрээ байгуулсан “Макс” Д.Ганбаатарын нэр хүндийг “Мээж Класс” ХХК хамгаалж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 16

 

Энэ сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн  тавдугаар хорооны нутаг дэвсгэрт  гарсан барилгын ослын улмаас  эрдэнэт хүний амь хохирсон. Тэгвэл хүний аминд хүрсэн энэ осолтой холбоотойгоор ямар нэг байдлаар хариуцлага хүлээх учиртай талууд хэвлэлээр дамжуулан өөрсдийгөө өмгөөлж хамгаалсан чин сэтгэлийн үгсээ илэрхийлээд сүйд байна. Осол болох үед барилгын гадна заслын ажлын гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Мээж Класс” ХХК-ийн зүгээс гаргасан мэдэгдлээс үзэхэд ослын талаар албан ёсны дүгнэлт гараагүй учраас ямар нэг тайлбар мэдээлэл өгөх боломжгүй гэсэн байгаа юм. Харин барилгын захиалагч Макс Өргөө ХХК болон цаашлаад Макс группын нэр хүнд, бизнесийн үйл ажиллагаанд хохирол учруулсанд харамсаж байгаагаа илэрхийлжээ. Тэгэхээр эндээс харахад ийм ослуудад буруутай этгээдүүдийг тодруулах, тодотгох асуудал дээр зөвхөн хэдэн мэргэжилтний амнаас унасан үгсэд дөрөөлөн бат ноттой итгээд, цаана нь байдаг нөхдүүдийг гэм буруугаас холуур өнгөрөөдөг харамсалтай жишиг дахиад л давтагдахаар харагдаж байгаа юм. Макс группын охин компани “Макс өргөө” компанийн захиалгаар "Мээж класс" компанийн  ажил гүйцэтгэж байсан барилга дээр гарсан ослын хариуцлагын асуудал дээр “Макс өргөө” ямар ч хамаагүй болж эндээс ойлгогдоод байгаа юм. Гэтэл уг барилгыг барих албан ёсны зөвшөөрөл нь “Макс групп”-д байж байгаа. Түүнчлэн гүйцэтгэгчийг сонгож, гэрээ байгуулахад  Макс группын удирдлага Д.Ганбаатар өөрөө албан ёсоор баталгаажуулан гарын үсгээ зурсан байдаг. Тэрчлэн аливаа барилгыг захиалагч буюу тухайн газрыг өмчлөх, ашиглах эрхтэй субьект, хуулийн этгээд нь тухайн барилгыг барих явцад мөрдөгдөх хөдөлмөрийн аюулгүй байдалд шаардагдах нөхцлийг бүрдүүлж өгөх ёстой ч манайд тийм биш байдгийг энэхүү нөхцөл байдал харуулж буй бөгөөд  “Макс”  групп бүх хариуцлагыг “Мээж класс"-д үүрүүлээд өнгөрөх гэж байгаа нь тодорхой байна.

 

Гэтэл Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Батжаргалын өгсөн мэдээллээс үзэхэд “Макс” группын Ерөнхий захирал Д.Ганбаатар гэрээг нь албан ёсоор баталж өгсний дагуу “Макс Өргөө” ХХК,  “Мээж класс” ХХК, “Fasade in” ХХК-ийн удирдлагууд барилгын ажил гүйцэтгүүлэх болон гүйцэтгэх  гэрээг баталсан байгаа юм. Уг нь осол гарсан тус барилгын ерөнхий ажил гүйцэтгэгчээр “Зуншин” ХХК 12/8 дугаартай гэрээний дагуу 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс ажиллаж байсан байдаг. Харин МХЕГ-ын Барилгын техникийн улсын ахлах байцаагч Н.Оюунчимэг тус барилгын ажлыг зогсоох ёстой гэсэн дүгнэлтийг 2013 оны долдугаар сард гаргасан байдаг. Үндэслэл нь “Зуншин” ХХК барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүй бөгөөд барилгын угсралтын  ажлыг магадлал хийгдээгүй зураг төслөөр явуулж байгаа нь  “Барилгын тухай хууль”-ийн 9.1.1 дэх заалтын шаардлагыг зөрчсөн тул 2013 оны  долдугаар сард 06/103/44 дугаартай актаар барилгын ажлыг түр зогсоосон байдаг.

 

Эндээс харахад  “Макс” групп нь өөрийн барилгын ажлын гүйцэтгэгчдээ сонгохдоо хууль зөрчсөн байгаа юм. Гэтэл БХБЯ-ны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Цэдэнсамба энэ осолтой холбогдуулан байр сууриа илэрхийлэхдээ Макс группыг хууль ёсны дагуу зөвшөөрөл сэлтээ авсан гэж өмгөөлсөн зүйлийг ярьсан юм. Түүнээс “Макс” групп тус барилгын зөвшөөрлийг яг хэдэн онд авсан юм бэ? гэдгийг тодруулахад  “2011 онд барилгын зөвшөөрөл олгосон юм билээ. Өнгөрсөн аравдугаар сард БХБЯ-наас барилга үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан. Угсралтын ажлаа хийж дуусгаад, өмнөх зөвшөөрлийнх нь хугацаа дууссан учир үргэлжлүүлэхээр зөвшөөрөл авсан хэрэг. Өмнөх зөвшөөрөл нь долоодугаар сарын 26-нд дуусч, есдүгээр сард хүсэлтээ тавьсан. Манай талаас судалж үзсэний үндсэн дээр аравдугаар сард зөвшөөрөл өгсөн” гэсэн байгаа. Нэг ёсондоо Макс группын барилгын зөвшөөрөлд ямар нэг асуудал байхгүй гэдэг зүйлийг тэр хэлсэн. Гэтэл бодит байдал дээр асуудал байсан болоод МХЕГ-ын Улсын ахлах байцаагч үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоох актыг үйлдсэн байж таараад байгаа юм. Түүнчлэн үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гарсан байтал  “Макс Өргөө” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхзаяа нь барилгын гадна талын шилэн фасадны ажлыг гүйцэтгүүлэхээр “Мээж класс” ХХК-ийн захирал Ш.Нямдаваа, “Fasade in” ХХК-ий захирал Ким Хэ Жун нартай ажил гүйцэтгэх гэрээг     долдугаар сарын 5-ны өдөр байгуулсныг, Ерөнхий захирал Д.Ганбаатар албан ёсоор баталгаажуулан гарын үсгээ зурсан байдаг аж.

 

Тэгэхээр өдгөө аль альныхаа бизнесийн нэр хүнд, эрх ашгийг хамгийн эхэнд тавьж, өөрсдийгөө ослын хариуцлагаас холуур өнгөрөөхийг эрмэлзэж буй компаниудын байгуулсан гэрээ анхнаасаа хууль журам зөрчсөн асуудлыг зүгээр өнгөрөөж болохгүй биз ээ.

 

Түүнчлэн ослын талаар мэдээллийг хүргэхэд тухайн үед барилгын гадна талд засвар хийхэд зориулж суурилуулсан дүүжинт өргүүр дээр “Мээж класс” ХХК-ийн туслах ажилтан Ч.Цэнд-Аюуш, Т.Тулга, Т.Отгонбаяр нар ажиллаж байсан байгаа юм. Гол нь тэд барилгын гадна талын дүүжинт өргүүр дээр ажиллах эрхийг сургалтанд сууж аваагүй хүмүүс байсан аж. Зүй нь барилгын гадна талын заслын ажил хийж байгаа ажилчид болон заслын ажлын багаж, заслын ажлын ачааг зөөх зориулалттай, түүнийг сургалтанд сууж эрх авсан хүн ажиллуулах эрхтэй байдаг байна. Гэтэл  “Мээж класс” ХХК-ийн ажил гүйцэтгэхдээ  ашиглаж байсан  дүүжинт өргүүрийг тусгай эрх бүхий хүн хариуцаж ажиллуулаагүйн дээр зориулалтын дагуу ашиглаагүй, ачаа тээвэрлэж байсан нь тогтоогдсон гэх мэдээлэл бий.  Тэгэхээр “Макс” групп гүйцэтгэгч талтай хууль журам зөрчин гэрээ байгуулахдаа ийм чухал асуудалд огт анхаарал хандуулаагүй нь тодорхой байгааг тодотгон хэлэх хэрэгтэй юм.

 

Б.Итгэлт

 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(103.26.194.142) 2014 оны 01 сарын 16

max buruutai bailgvi yadag um , hvn olnoor tsugladan gazar barilga barij bgaa uxaantai um bol omnox toxioldluudaas ch gesen seremj avan, hvnii altan amiig deerees n um unaad egvvtgexvii dee gej hyanaltai tavisan bol ene zaluu nas barj, nyalx ur n onchirixgvi bsan.... er n tegeed.edgeer kompaniig omoorch bichij bgaa hvn bol maks-iin l hvn bgaa .....tsaan chin nyalx amitan onchirchihood bn tenegee...

0  |  0
btr (103.26.194.37) 2014 оны 01 сарын 16

yamar ganbaatar sanaatai unagaad alchihsan bish. guitsatgegch hunees mongo avch baij ayataihan ajlaa hiih l estoi . max buruugui

0  |  0
g(182.160.38.64) 2014 оны 01 сарын 16

hodoonii haltar

0  |  0
Top