2008 онд Умард Солонгос улсын"Кымгансан" ууланд аялж байсан Өмнөд Солонгосын нэгэн жуулчныг хориотой бүсэд нэвтэрсэн гэх хэргээр амийг нь буудан хороосон билээ. Уг хэргээс хойш тус бүс нутаг өнөөг хүртэл хаалттай байсан. Мөн Умард Солонгосын эрхбаригчид Алмаазан уулан дахь Өмнөд Солонгосын эзэмшлийн өмчийг битүүмжилсэн байв. Харин саяхан Умард Солонгосын Дээд хурлын тэргуүлэгчдийн танхим хуралдсан байна. Танхимын хурлаар"Кымгансан" ууланд гадаадын жуулчид аялж болох тухай зөвшөөрөл олгожээ. Урьд нь тус улсын эрх баригчид Өмнөд Солонгосын "Хюндэй" компанитай хамтран энэ салбарт ажиллаж байсан юм. Дашрамд дуулгахад "Кымгансан" гэдэг нь Алмаазан уул гэсэн утгатай гэнэ.
А.Туяа.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )