Хярсны 200 арьс хилээр гаргах гээд баригдав

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 24

Дорнодын Хавиргын хилийн боомтоор 4989 ДОА, 1199 ДОА улсын дугаартай дунд оврын ачааны машинуудаар 200 гаруй хярсны арьс гаргах гэж байсан этгээдүүдийг саатуулжээ. Хамгийн гол нь хилийн бүсэд орж ирэхэд нь шалгахад юу ч илрээгүй бөгөөд чухам яаж нуусан нь тодорхойгүй байна гэсэн.

Эдгээр этгээд хярсны арьснаас гадна зэс, ховор ангийн мах зэрэг барааг мөн гадагш гаргахыг завдсан ба өмнө нь контрабандын хэрэгт орооцолдож байсан ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top