Дэлхийн хамгийн баян хүмүүсийн 2дугаар байранд байгаа Bill Gates бүх хөрөнгөө сайн үйлст зориулна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 24

Билл Гэйтс (бүтэн нэр нь III Уйльям Хенри Гэйтсангл. William Henry "Bill" Gates) нь АНУ-ын бизнесмэн, мэдээллийн технологи, компьютерийн программ хангамжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Майкрософт компанийг үүсгэн байгуулагч юм. Тэрээр 1955 оны 10 сарын 28-нд Сиэтл хотод төржээ. Аав нь өмгөөлөгч, ээж нь багш. Билл Гэйтс дунд сургуульд байхдаа компьютерыг шимтэн сонирхох болж энгийн хялбар программуудыг зохиож эхэлсэн байна. Дунд ангид байхдаа өөрийн зохиосон программыг худалдах анхныхаа компанийг байгуулж байжээ. Тэрээр эцэгтэйгээ адил хуульчийн мэргэжил эзэмшихээр 1973 онд Харвардын Их Сургуульд элсэн орсон боловч 1975 онд сургуулиа орхисон байна. Дунд сургуулийн найз Пол Аллентай хамтран Майкрософт компаниа байгуулжээ.

 


Top