Газрын дулаан ашиглаж станц барина

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 27

Монголын газрын  гүн дэх дулааныг хэмжиж үзсэн судлаачид Улаан­баатарт ямар ч боломж­гүй гэдгийг тогтоожээ. Улаанбаатар орчимд гэвэл Төв аймаг хамгийн магадлалтай бүс аж. Одоо­гоор томхон хэмжээний станц байгуулах бо­ломж­той гэж үзсэн дөрвөн аймаг байгаа аж. Тодруулж хэлбэл Хөвсгөл, Архан­гай, Өвөрхангай, Баян­хон­гор юм. Тус аймгууд халуун рашаан ихтэй. Тийм ч учраас эртнээс газрын гүний дулааны нөөц их гэж таамагласаар иржээ. Газрын дулаанаас гарч байгаа процесс нь яаж явагдах юм, тасралтгүй  явагдах  боломжтой юу, эдийн засгийн үр өгөөж нь ямар байх вэ гэх зэрэг асуултуудын хариуг то­дорхой болгох хэрэгтэй. Энэ бүхнийг нарийн тоо­цож байж цахилгаан станц байгуулах эсэхээ шийднэ л дээ. Одоогийн байдлаар Архангай аймгийн Цэцэрлэг сумыг хамгийн магадлалтай гэж тооцсон юм байна. Дэлхийд газрын дулааныг ашиг­лаж хамгийн өндөр үр дүнд хүрсэн улс гэвэл  Исланд, Герман аж. Эдгээр улсад  ТЭЗҮ хэр өртгөөр хийгдэж байсныг харахаар  арван МВт-ын цахилгаан станц байгуу­лахад ТЭЗҮ-дээ 30 орчим сая ам.долларын зардал гаргадаг юм билээ. Архангайд барих станцын ТЭЗҮ-ийг хийхэд 2.5 сая ам.доллар шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Урьдчилсан тооцоогоор 4-6 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц гэж ярьжээ. Гэхдээ  яг хэчнээн МВт-ынхыг барих вэ гэдгийг  Сэргээгдэх эрчим хүчний газар, Архангай аймгийн удирдлагуудтай ярилцаад  шийдэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top