Алтны үнэ өсөж байхад олборлолт ч өсөх ёстой

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 29

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад байгаа гол зорилго нь Алтны салбарын татварын орчны өрсөлдөх чадварыг сайжруулах гэдгийг Уул уурхайн яамнаас мэдэгдэж буй. Алтны хууль бус далд худалдааг ил тод болгох, улмаар Монголбанк болон арилжааны банкуудад төгрөгөөр тушааж буй алтны хэмжээг өсгөх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон бусад төрлийн татвараар алт олборлогч компаниас улсын төсөвт оруулах орлогыг бүрэн төвлөрүүлэх зорилготой гэж байгаа.

 

Өнөөдөр Монголчууд бидний амьдралд улсын төсвийн орлогоос илүүтэйгээр валютын төгрөгтэй харьцах ханшийн тогтвортой байдал чухал байна. Шалтгаан нь бид өргөн хэрэглээний барааныхаа 60 орчим хувийг импортолж байна. Энэ ханшийн  тогтвортой байдалд гадаад валютын нөөц чухал үүрэгтэй.

 

УИХ 2006 онд “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль”-ийг батласан. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр манай улс 2005 онд нийт 24 тн алт олборлож байсан бол 2012 онд 6 тн болж Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 18 тн-оор буурсаныг Үндсэний статистикийн газраас гаргасан. Тухайлбал: 2005 онд 24 тн, 2009 онд 9 тн, 2012 онд 6 тн алт Монголбанкинд тушаажээ. Гэтэл энэ хугацаанд зах зээл дээрх алтны үнэ тогтвортой өсөж байсан байдаг. Алтны үнэ өсөж байхад олборлолт өсөх нь эдийн засгийн хууль. Манай улсад болохоор алтны олборлолтын хэмжээ эсрэгээрээ буураад байгаа нь энэ салбарын хууль эрх зүйн орчин сайн болоогүйн илрэл юм.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(182.160.38.6) 2014 оны 01 сарын 29

good khuuli.

0  |  0
Top