Хуй салхины улмаас 300 хүн нас баржээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 30

АНУ-ын өмнөд мужуудад 160 удаа хар салхи дэгдэж, 305 хүн нас бараад байна. Салхины хурд 160 км/цагт хүрчээ. Үүний улмаас зөвхөн Албама мужид гэхэд 205 хүн нас барж, хэдэн зуун мянган өрх цахилгаангүй болоод байгаа. Учир нь тус мужийг цахилгаанаар хангадаг АТС-д гэмтэл гарсан учраас зогсоохоос өөр аргагүйд хүрчээ. Байгалийн гамшигтай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэв. Мөн гамшигт нэрвэгдсэн бүс нутагт өөрийн биеэр очиж нөхцөл байдалтай танилцжээ. Одоогийн байдлаар Алабама, Арканзас, Теннеси мужуудад  онц байдал зарлаад байна.

 

А.Туяа.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top