Бейонсе өөрийг нь Барак Обамагийн нууц амраг гэж гүтгэсэн сэтгүүлийг шүүхэд өгчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 12

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама эхнэр Мишельтэй таагүй харилцаатай байгаа талаар хэвлэлүүд нийтлээд багагүй хугацаа өнгөрчээ. Гэтэл Францын “Le Figaro” сонин дуучин Бейонсе ерөнхийлөгч Обама нарыг нууц амрагийн харилцаатай талаар мэдээлсэн юм. Тус сонинд энэ талаар удахгүй дэлхий даяар шуугих болно гэж бичжээ. Нэрт рэппер Жэй Зигийн эхнэр Бейонсе ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр дуулсан нь ийм мэдээлэл цацагдахад нөлөөлсөн байна. Гэвч дуучин бүсгүй худал гүтгэсэн сэтгүүлийг шүүхэд өгч, нэр төрөө сэргээлгэнэ гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.193.29) 2014 оны 02 сарын 12

frants setguulch ooriinhoo eronhii said shig bodjee kkk

0  |  0
Top