2010 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн МУ-ын Засгийн Газрын 15 дугаар тогтоол гарч Улаанбаатар их сургуулийг МУИС-ийн харъяанд нэгтгэх шийдвэр гаргасан байна. Тус тогтоол дээр нь Ерөнхий сайд асан Сү. Батболд, Боловсрол шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байсан аж. Тус сургуулийн багш нар Улаанбаатар Их Сургуулийн хэвийн үйл ажиллагааг дээрх тогоол судалгаагүй шийдвэр гаргаж хамт олны бүтээсэн түүхийг үгүй болгож байна хэмээн үзэж байгаа аж. Мөн Улаанбаатар Их Сургуулийн нэрийг солонгосын хөрөнгө оруулалтай Улаанбаатар дээд сургуульд өгч байгаа юм байна. Энэ талаар Улаанбаатар Их Сургуултийн Археологийн тэнхимийн эрхлэгч Д.Эрдэнэбаатараас тодрууллаа.
-Улаанбаатар Их Сургуулийг татан буудлгах шийвдэр танай сургуульд ирсэн үү?
-Өмнө нь танай сургуулийн статусыг хэвээр нь үлдээж өгнөө санаа зоволтгүй гэж хэлж байсан. Бид нар төр засагтаа итгэсэн. БШУЯ-ны сайд маань бид нарт та нарын ажлыг хэвээр нь үлдээнэ гэж амлахаар итгэж л байсан. Гэтэл өнөөдөр бид нарыг татан буулгана, тамга тэмдэгээ хураалга гэж байгаа. Бид энэ сургуулийг бүтээсэн учраас хамгаалах болно.
-Тогтоол шийдвэр ирсэн гэж байна. Тэр тогтоол нь хэзээ ирсэн вэ?
-Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэр өнгөрсөн тав дахь өдөр гарсан. Эхний захирамж нь гурав дахь өдөр гарсан. Улаанбаатар Их Сургуулийг үгүй болгох нь тодорхой болсон юм байна.
-Улаанбаатар Их Сургуулийн нэрийг солонгосын хөрөнгө оруулалтай Улаанбаатар дээд сургуульд өгч байгаа нь Засгийн Газрын гишүүд дотор мүнийн шашинтай хүмүүс байгаатай холбоотой гэж хэллээ. Энийг нотлох баримт байгаа юу?
-Байгаа. Үүнийг хүн болгон мэдэж байгаа. БШУЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр гэхэд л мүнийн машины зүтгэлтэн гэдгийг бүгд мэднэ.
-Сургууль нэгтгэх асуудалын дунд оюутан хохирох магадлал байгаа юу?
-Ямар ч оюутан хохирохгүй төгсөөд дипломоо аваад л явна. Монгол Улсын нийслэлээр овоглосон ганц сургуулийг солонгосын мүнийн шашинд өгч байгаад харамсаж байна. Тэрний төлөө бид тэмцэх болно.
-Хоёр сургуулийг нэгтгэхэд одоо танай сургуульд багшилж байгаа багш нарыг ажилтай болгоно гэсэн баталгаа өгсөн үү?
-Ямар тийм баталгаа өгөөгүй. Бид нар одоо багшилж болоод байдаг их сургуультай нийлэхээр багшлах цаг байхгүй болно. Хамгийн ойлгомжгүй асуудал энэ байна.
-Одоо танай сургуульд хэдэн багш байгаа вэ?
-Манай Улаанбаатар Их Сургууль 2500 гаруй оюутайн 250 гаруй багштай. Их сургуулийн салбар сургуулиуд дотроо хамгийн олон оюутантай сургууль манайх. Бид нарын босгосон юмыг нураах амархан, ахиад байгуулах хэцүү ш дээ. Манай сургуулийн нэрийг солонгосын мөнгөтэй хүн аваад Улаанбаатар дээд сургууль нэрээ өөрчлөөд манай хаягыг хадсан байсан. Бид нарыг хэл ам гаргахаар хаягаа буцаагаад авчихсан байсан.

Сэтгэгдэл ( 33 )
1. Отгонбаяр сайд 2010 онд УБИС болгоход дуугүй суусан байж гэнт яагаад 4 жилийн дараа эсэргүүцээд байгаан?2. Мүүний шашин, Христийн шашин тэс өөрийг мэдсээр байж яагаад ингэж гарчиглах болов?3. Хүнийг шашин шүтлэг, үндэс угсаагаар ялгаварлаж болохгүйг мэдсээр байж яагаад коммунист хядлагын үе шиг загнаад байна?
ҮЕИЙН ҮЕД ХАРИЙНХАНЫ ГАР ХӨЛ БОЛСОГ ХӨГИЙН НОВШНУУД ИХ БАЙХ ЮМ АА.ТЭДНИЙГ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛАХГҮЙ БОЛМОНГОЛЫН ЭСРЭГ АЖИЛСААР БАЙХ БОЛНО
Үгээхэлж чадахаа байсанМонголынб агш нар өрөвдөлтэй.Хаан
МҮҮНИЙ ШАШИНТАНУУД МОНГОЛЫГ ЗАХИРЧ БАЙНА
nasanbayar gej novsh hiij bhgvi yu yan gesen bee arvan jiliinhend mvniin surgaal zaana gesen vv teneg novsh chin mongold surguuli togsoogvi novsh uu yu bodoj tegj bnaa ene tenegees bolj shashinii morgoldoon garnaa yanaa bas ter dagaldanguud ni bj bgaa ni mongoliin tor bvr utgaaraa yalzarsan yum bna doo
Энд Отгонбаяр ямар хамаатай байнаа харин ч танай сургуулийг Их сургууль болгож томруулсан л байнаштэ сургуулийг чинь тарааж байгаа Гантөмөр лүүгээ дайрч чадахгүй улаан бялдууч зусарч амьтад ард түмнээс ичээч Гантөмөр одоохондоо сайд болохоор шууд хэлчихэж чадахгүй аль эрт яваад өгсөн Отгонбаяр луу дайраад ард түмнийг тэнэг гэж бодоод байгаа та нар өөрсдөө тэнэг юм ичихгүй бас оюутнуудаа тархийг нь угааж Отгонбаяр л буруутай гээд
2500 оюутантай 250 багштайюм бол татан буулгах нь зөв ш дээ. Нэг багш 10 оюутанд хичээл заагаад өндөр төлбөр авдаг.Энэ сургуулийн сургалтын чанар нөгөө УБын хэмжээнд хүрэхгүй байгаа. Нөгөө Убт мүүний шашны хүн байдаггүй.
Ер нь яагаад зүгээр байгаа сургуулийг татан буулгаж солонгос хөрөнгө оруулалттай сургуульд өгөх гээд байгаа юм. Яалт ч үгүй ямар нэгэн ашиг сонирхол явагдаад байгаа юм
Тэрмүүний хүүхэн арай л биш болтой Гантөмөрт хэн шахсан юм бол? эсвэл найз нь юм болуу Эртнээс хойш л үргэлж яригдаад байхад яам юу ч болоогүй юм шиг байхын
Ер нь яагаад зүгээр байгаа сургуулийг татан буулгаж солонгос хөрөнгө оруулалттай сургуульд өгөх гээд байгаа юм. Яалт ч үгүй ямар нэгэн ашиг сонирхол явагдаад байгаа юмуу. Өөр өөрийнхөөрөө сургалтаараа байхаар яачаад байгаа юм бол? Нөгөө үндэсний үйлдвэрлэлээ дэмжие гэдэг шиг би лав Монголын хүний үүсгэн байгуулсан Монгол оюуны сургуулийг л дэмжинэ. Харин татан буулгах шийдвэр гаргасан хүмүүс яг юу бодож болгоосон болоод ийм шийдвэр гаргаа юм бол?Гаргасан шийдвэр нь хожим хойно өөрийнх нь биш байг гэхэд үр хүүхдийнхээ амыг арчихаар зүйл хийгээгүй гэдэгтээ итгэлтэй байгаа болов үү? Эс бол энэ бие л жаргаж байвал бусдын зовлон надад хамаагүй гэж бодож явдаг юм болов уу? ...
Чадраагаас дээрэмдэж авсан сургуулиа өгөх болж дээ, Байгалсайхан. Нэг удаа Батцэрэг булааж авах гэж очоод чадалгүй бууж өгч байсан. Одоо Ардчилсан дээрэмчиддээ алдах нь уу, үгүй юу харж л байя.
Энэ худал мэдээлэл байна. нэг бол эх сурвалжаа шалгаагүй мэдээ байна. Энэ Улаанбаатар сургууль бол Мүүнийх биш. Хоёрдугаарт Мүүнийхэн хэзээч загалмайг дээдэлдэггүй юм. Харин Мүүн болон түүний эхнэрийн хөрөгт мөргөдөг. Мүүнийн шашин бол Христийн эсрэг шашин юм шүү. Есүсийнхэн бол Есүсийнхэн. Мүүнийхэн бол Мүүнийхэн. Энэ 2 бол тэс өөр сургаал гэдгийг хүмүүс ялгаж салгах хэрэгтэй.
Анх 1992 онд ШУ-ны академын харьяа Технологийн дээд сургууль гэж байгуулагдаж байсан, түүнээс хойш УБ-ын Их Сургууль гэж оорчлөгдөж. 2010 онд МУИС-ын УБ-ын ИС болсон. Энэ хугацаанд салбар бүрийн олон чадварлаг залуус мэдлэг боловсрол эзэмшиж төгссөн. Төрийн Өмчийн сургуулиудаа чанаржуулаад аваад явах байтал эсэргээр нь татан буулгаж Нэрийг нь хувийн 100 хувь Солонгосын хөрөнгө оруулалттай сургуульд өгнө гэдэг буруу гэж үзэж байна.
Arai denduu yumaa enebolowsroliin yamnii bodlogo, tuluwlultiin helttsiin darga gesen manuuhai... Hariutslaga bolon hynaltiin togoltsoo gedeg zuil algoo Mongold....