2012 оны шинэ загвар: “Lamborghini Aventador LP700-4″
Ламборжин сюрприз дүүрэн шинэ загвараа танилцууллаа. Одоогоор дэлхийд хамгийн хурданд тооцогдох энэхүү “нисдэг” төмөр хүлэг 379.000 ам.долларын үнэтэй. Энэхүү маркийг “Lamborghini Aventador LP700-4” хэмээнэ. Женевийн мото шоунд танилцуулагдсан Ламборжиний шинэ загвар гарсан даруйдаа дэлхийн оддын захиалгад дарагджээ. “Ламборжини Автомобиль” корпорацийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Стивен Винкелмен: “Бид автомашины үйлдвэрлэл дизайн болон технологийн хоёр үсрэлтийг зэрэг хийлээ. Хамгийн өвөрмөц дизайны шийдлийг бид Италийн дизайнеруудтай нийлж гаргалаа. Дээд хурд, моторын хүч, үнэтэй тансаг байдлыг илэрхийлдэг Ламборжини энэ удаад өөрийгөө дахин давтагдахгүйгээр шинэчилсэн” хэмээн мэдэгджээ. Шинэ Ламборжини 349.23 км.цаг хурдалж дэлхийн дээд амжилт тогтоогоод байна. Тэрээр V12 мотортой, 2.9 секундэд 100 км.цаг хурдлах чадвартай.
Zindaa.mn. Д.Билгүүн.
Сэтгэгдэл ( 1 )
bugatti veyron delhiin hamgiin hurdan mashin 450 ml