Бүрэн шинэчлэгдсэн Ниссан Тиана 2014 Монголд ирлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 18

Би бол энгийн л нэг жолооч. Гэхдээ өдрөөс өдөрт нүд баясгаж, сэтгэл сэргээсэн машинуудыг хараад өөрийнхөө сэтгэгдлийг та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ.

Монголд аялахаар ирсэн Япон найз маань танай улс манайхаас хөгжлөөрөө нэг зүйл дээр ялгарахгүй болжээ гэж хэлсэн үг нь гэнэт санаанд зурсхийв. Энэ хөгжил бол Япон найзын маань өөрийнхөө хотод тэр бүр хараад байдаггүй ганган хээнцэр машиныг манайхан унаж байгааг дүгнэсэн дүгнэлт байлаа. Нээрээ ч бодоод байхад манай улс авто замаа хөгжүүлчихвэл дээгүүр нь сүлжилдэн давхих машинууд аль ч улсаас дутахгүй болжээ. Эдгээр тансаг зэрэглэлийн хөлгүүдийг нийлүүлэгч албан ёсны байгууллагууд ч өндөр хөгжилтэй орнуудын компаниудтай хөл нийлүүлэн нээгдсээр байна.
Сүүлийн үед миний анхаарлыг татаж байгаа нэг мэдээ бол Японы хоёр дахь том автомашин үйлдвэрлэгч Ниссан Мотор компаниас 6 долоо хоног тутам дэлхий дахинд 1 шинэ загварын машин танилцуулахаар болсон тухай мэдээ юм. Тэгэхээр 2016 он гэхэд нийт 51 шинэ загварын Ниссан машин хэрэглэгчдийн хүртээл болох нь ээ. Хамгийн сүүлд гэхэд Ниссан компани Монголчуудын сайн мэдэх Тиана автомашины 2014 оны шинэ загварыг үйлдвэрлэж дэлхийн 120 гаруй улсад танилцуулахаар болсон байна.
Энэ мэдээг сонссон даруйдаа шинжлэх ухаанч санал санаачлагыг сайшаадаг хэрэглэгчдээс big like хэдэн мянгаар цуглуулж чадсан энэ машины тухай илүү ихийг судлахаар keyboard-оо нүдэж гарав.

Шинэчлэгдсэн Тианагийн урд гэрэл болон их бие нь илүү хурц, спортлог загвартай болсон нь миний сонирхлыг ихэд татлаа.

2,5 литрийн QR25 хөдөлгүүртэй Ниссан Тиана нь 182 морины хүчтэй ч шатахуун их хэрэглэнэ гэх айх хэрэггүй гэнэ. Учир нь эдийн засгийн тооцоолол хийдэг ухаалаг хэрэглэгчиддээ зориулан шатахууны хэрэглээг 26% бууруулжээ. Үүгээр зогсохгүй энэ супер хөдөлгүүр нь богино хугацаанд хурдаа авдаг л гэнэ.
Түүнчлэн ухрах камер, хөдөлгөөнт биет илрүүлэгч, замын хажуугийн хязгаарлах зурвас мэдрэгч, жолоочийн анхаарал төвлөрүүлэхэд туслах хянах самбар, dualzone автомат агааржуулалтын систем гээд дэвшилтэт технологиудыг нэмсэн сурагтай.

Мөн дотор салон нь илүү уужим зайтай, илүү тав тухтай, илүү гадны дуу чимээг тусгаарласан гэнэ.

Анхаарал татсан энэ машин нь 2014 оны 2-р сарын 9-нд Японд нээлтээ хийсэн бөгөөд энэ цаг үед Монголд, таны гар дээр ирснийг итгэлтэйгээр дуулгая. Энэ бол Ниссаны албан ёсны борлуулагч Моннис Моторсоос танд хүргэх ээлжит бэлэг бололтой. Дурьдаад дуусахгүй төгс гүйцэтгэлтэй Ниссан Тианагийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл та Ниссан төвийн үзэсгэлэнгийн танхимаар зочлоорой. Би ч бас заавал очно. Ниссаны АНУ-д байрлах үйлдвэрээс нь шууд нийлүүлж буй Тианад худалдан авах санхүүгийн шинэ боломжууд, мэргэжлийн засварын төв гээд давуу талууд олон байгаа учраас сонирхолыг минь ихэд татаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
*(103.26.194.106) 2014 оны 02 сарын 18

America d nissan maxima gej nereer gardag. Hotod saihan tereg ee, zoolon hurdtai. Hujaagaas oruulj irsen geed baisan yu bolov oo.

0  |  0
Top