Дараагийн их хуралд таван бөх нэр дэвшинэ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 01

Цагийг эзэлсэн их аварга Х.Баянмөнх улс терд хүч үзэж онигоонд ч орж, овоо ч амжилт үзүүлж явсан удаатай. Харин хүү Б.Гантогтохыгоо дараа жилийн их хуралд сойж байгаа бололтой. АН-аас УИХ-д нэр дэвших сонирхолтой гишүүдээсээ 25 саяын татвар авахаар шийдсэн. Шинэ журмын дагуу урьдчилгаа 12 сая төгрөгийг намын дансанд тушаах ёстой. Б.Гантогтох гарьд 12 сая төгрөгийг намдаа хандивлажээ. Гэхдээ мөнгө тушааснаар нэр дэвшчихлээ гэж үзэх нь бас учир дутагдалтай. Час улаан Увсын тойрогт гайгүй амьтад илгээхгүй бол дахиад гурван суудал МАН руу явчих магадлал маш өндөр учраас АН-ын лидерүүд болгоомжилж байгаа юм. Хэрвээ гарьдад нэр дэвших шаанс олдвол УИХ-д өөрийгөө сойж байгаа тав дахь бөх болно. Дараагийн сонгуульд Асашёорюү Өвөрхангайд, Кёкүшюзан Ховдод, Бат-Эрдэнэ аварга Хэнтийгээсээ, Өсөхбаяр аварга Архангайгаас нэр дэвшихээр яригдаж байна.

Д.Билгүүн. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top