Гурван триллион доллар дээр менежмент хийдэг, дэлхийд нөлөө бүхий Жоу Шиаочуан Монголд ирнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 01

Хятадын Ардын банкны Ерөнхийлөгч Жоу Шиаочуан тавдугаар сарын 5-ны өдөр манай улсад айлчлах гэж байна. В1оотЬегд-ээс дэлхийн эдийн засагг хамгийн их нөлөөтэй 5 хүнийг нэрлэхэд нэгдүгээрт нь, Барак Обама, харин гуравдугаарт Хятадын Төв банкны ерөнхийлөгч энэ эрхэм орсон юм. Тэрчлэн, 3 триллион доллар дээр менежмент хийдэг Жоу Шиаочуан эрхэмтэй Америкийн Төв банкны дарга Бен Бернанке уулзахын тулд цаг авдаг аж. Тиймээс манай Монгол банкны нөхдүүд ч түүнтэй уулзах хүсэлтээ өнгөрсөн жилээс эхлэн тавьжээ. Харин Жоу Шиаочуан ирэх сарын 5-нд албаны бусад төлөөлөгчдийнхөө хамтаар ирнэ гэдгээ мэдэгдсэн байна. Учир нь  Монгол банк,  Хятадын Ардын банктай Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ байгуулах тохиролцоонд өнгөрсөн хугацаанд хүрчээ. Тиймээс энэ гэрээнд гарын үсэг зурах ёслол Улаанбаатар хотноо болох гэж буй юм байна. Жоу Шиаочуан эрхэм энэ гэрээг үзэглэхээр ирж буй нь энэ юм байна. Монгол банкны ерөнхийлөгч тавдугаар сарын 5-ны үеэр гадаадад айлчлах төлөвлөгөөтэй байсан ч, Жоу Шиаочуан Монголд  ирэхийг зөвшөөрсөн учир тэрхүү айлчлалаа хойшлуулж, дээрх гэрээг үзэглэхийг илүүд үзжээ.Гол нь импортын хэрэглээ давамгайлсан зарлагатай, гадаад валютын орлого нь улирлын чанартай байдаг манай улсын хувьд хямралаас   урьдчилан сэргийлэх, хохирлын цар хүрээг бууруулах тусгай төлөвлөгөө, арга хэрэгслүүдтэй  байх шаардлагатай гэдгийг 2008 оны сүүлээр хүчээ авч, дэлхий нийтийг хамарсан, санхүү эдийн засгийнхямрал харуулсан билээ. Тиймээс уг тусгай төлөвлөгөө, арга хэрэгслүүдийг бүрдүүлэх ажлын хүрээнд манай төв банк Хятадын Ардын банктай Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ байгуулах тохиролцоонд  хүрсэн байна. Энэ гэрээ байгуулагдсанаар манай улсын валютын захад голлон арилжаалагддаг, гадаад худалдааны гол түнш орон болох БНХАУ-ын юанийг Монгол банк түргэн шуурхай бүрдүүпж, арилжааны банкуудын юаниар төлбөр түргэн гүйцэтгэх чадварт хүндрэл гарч валютын дотоодын захад тогтворгүй байдал үүссэн тохиолдолд захад юанийг шуурхай нийлүүлэх замаар Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой гэж Монгол банк үзэж байна. Манай улс Оросын талтай мөн своп хэлцэл хийж рубль, төгрөг солилцох хүсэлтээ сүүлийн гурван жилийн турш тавьж буй аж. Гэсэн ч оросууд энэ тал дээр манайтай тохиролцоо хийхгүй байгаа аж. Харин Хятадын төв банк манай талын хүсэлтийг хүлээн авч юань, төгрөгийн солилцоо хийх болсон нь гэдийгээд буй оросуудад нэгийг бодогдуулж, тэднийг зөөлрүүлэх алхам болохоор байгаа юм.

Эх сурвалж: "Монголын нэг өдөр" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top