Я.Батсуурь Д.Ганхуяг хоёрын хэн нь худалч вэ?

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 27

Молиго үмхүүлж дуусдаггүй дарга нар ч олон юм. Молигыг нь үмхэж дуусдаггүй нөхдүүд ч олон юм.  Тавантолгойг эргэлтэд оруулаад часхийсэн үр дүн дагуулна гэх хүлээлттэйгээр үүдийг нь анх нээсэн"Эрдэнэс Тавантолгой” ХК төрийн эрхэнд том тоглодог нөхдүүдийн балгаар өрийн тулам болж хувираад гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж буй.  Энэ компанийн өмнөх удирдлага ч, бас өнөөгийн удирдлага ч арваннэгэн онд авсан 350 сая ам.долларын өрийг юу юугүй дарах гээд байна гэж л хэлдэг. Тэрдундаа Гүйцэтгэх захирал Я.Батсуурийн тухайд үнэхээр үнэндээ барьцгүй нөхөр гэдэг нь өчигдөр ил болов.

 

Учир нь Д.Ганхуягийн залж буй Уул уурхайн яамнаас тус компанийн өр ширтэй холбоотой байр сууриа илэрхийлэхдээ өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 148 сая орчим ам.доллар  байна.2014 оны 4 сарын 1-ний дотор 1.5 сая тн нүүрсээр 90 сая долларын өрийг, 4 болон 5 сард 1 сая тонн нүүрсээр 60 орчим сая долларын өрийг тус тус барагдуулж 2014 оны 5 сарын эцэст бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна гэлээ. Гэтэл нөгөө компанийнх нь захирал Я.Батсуурь 2013 оны 6 дугаар сард хэлэхдээ  “-Эрдэнэс Тавантолгой компани анх 2011 онд нүүрс нийлүүлэх Чалкогийн гэрээг Хятадтай хийж, 350 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авсан. Одоо 170 сая ам.долларын өр үлдсэн байна. Үүнийг бид нүүрс нийлүүлэх замаар өрөө барагдуулах гэрээтэй. Ингэхдээ 4-5 сарын хугацаанд 170 сая ам.доллартай тэнцэх хэмжээний нүүрс нийлүүлэх бололцоотой. Өөрөөр хэлбэл энэ ондоо багтааж, Хятадын талд төлөх ёстой үлдэгдлээ дуусгах юм.” гэж байсан. Гол нь ингэж хэлснээс хойш 8 сар өнгөрөхөд өр барагдаагүй бөгөөд өрийн үлдэгдэл нь 120 сая ам.доллар байна гэх зүйлийг мөн л Я.Батсуурь хэлсэн юм. Тэгэхээр компанийн удирдлага өрийн хэмжээг 120 сая ам.доллар байна гээд байхад Уул уурхайн яам 148 сая ам.долларын өртэй байна гээд байгаа нь ямар учиртай болж таараад байна вэ. Бүхэл бүтэн 28 сая ам.долларын өр хаанаасаа буугаад ирэв ээ гэдэг асуулт яах аргагүй гарч ирж байгаа юм.

 

Хэрэв Я.Батсуурь худлаа хэлсэн бол өнгөрсөн 8 сарын хугацаанд 22 сая ам.долларын өрийг л дарж чаджээ. Харин Д.Ганхуяг сайдын яамны зүгээс үнэн хэлж байгаа бол 50 сая ам.долларын өр дарсан болж таараад байна. Тэгэхээр нөхдүүд энэ мэт зөрүүтэй ойлголтуудыг нэг тийш болгох ёстой гэдгийг хэлэх нь зөв биз. Я.Батсуурь хэлэхдээ үлдсэн өр болох 120 сая ам.долларыг 20 сая тонн нүүрсээр хаах бөгөөд төлж дуустал лав хагас жил орно гэж байсан. Бүхэл бүтэн хагас жилийн хугацаанд үлдэгдэл өрийн 30 хувийг ч барагдуулж чадаагүй энэ компани Уул уурхайн яамны зүгээс дуулгаад байгаачлан тийм үнэмлэхүй хурдаар өрөө барагдуулж дуусна гэдэг хэцүүхэн л асуудал байна.

 

За ямартай ч үлдсэн өр ширийн хэмжээ нь эхлээд тодорхой болох ёстой гэдэг нь тодорхой байна. Тэгэхгүй бол далан худалчуудын үлгэр үргэлжилсэн хэвээр л байх нь.

 

Б.Итгэлт

 

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(76.103.46.134) 2014 оны 03 сарын 05

ug ni Ganhuyag gushuuniig demjdeg bailaa...said bolsnoosoo hoishi 1l sonin yridag 1 l uur bolson bna lee

0  |  0
zochin(76.103.46.134) 2014 оны 03 сарын 05

ug ni Ganhuyag gushuuniig demjdeg bailaa...said bolsnoosoo hoishi 1l sonin yridag 1 l uur bolson bna lee

0  |  0
Ghhhjjkkhgff(180.134.163.211) 2014 оны 03 сарын 04

Batsuuri heterhii hudalch. Enekompanig il bolhoh yamsanda erunhi saidaa

0  |  0
Ghhhjjkkhgff(180.134.163.211) 2014 оны 03 сарын 04

Batsuuri gej yuch medehgui nuhurduu ene kompanig dampurulhas umnu gargah estoi

0  |  0
medeej l dee.(123.121.229.230) 2014 оны 02 сарын 28

Yug ni asuuh yum be? 2-uulaa l hudalch bizdee.2 har heree bie bienee yamar har yum be gedeg shig yum bolj baina daa.Tegeed ch ene zasgiin tusheed geed oorsdiigoo ohoorson bugd hudalch sh dee heniig ni unen ugtei geh bileed ee

0  |  0
medeej l dee.(123.121.229.230) 2014 оны 02 сарын 28

Yug ni asuuh yum be? 2-uulaa l hudalch bizdee.2 har heree bie bienee yamar har yum be gedeg shig yum bolj baina daa.Tegeed ch ene zasgiin tusheed geed oorsdiigoo ohoorson bugd hudalch sh dee heniig ni unen ugtei geh bileed ee

0  |  0
БАТББ (182.160.39.221) 2014 оны 02 сарын 28

Ганхуйг нь цайрчихсан нөхөр дөө.

0  |  0
bi(103.26.194.24) 2014 оны 02 сарын 27

2ula hudalch, ter tusmaa batsuuri

0  |  0
0227(103.26.194.30) 2014 оны 02 сарын 27

Hen ni unen yaridag gj? Hen ch unen yaridaggui sh dee. Bugd hudalch, hulgaich. Eh ornoo zaraad duussan.

0  |  0
Hudalch(103.26.194.16) 2014 оны 02 сарын 27

Hoylaa hudalch, za signgazar ch hudalch

0  |  0
Top