Уул уурхайн тойм: ”Иргэдийн хувьцааг 1072 болгож өсгөх хууль санаачиллаа ”

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 01

Zindaa.mn сайт өнгөрөгч долоо хоногт нийтэлсэн уул уурхайн мэдээ, мэдээллийнхээ тоймыг хүргэж байна. Хэрвээ та мэдээллийн дэлгэрэнгүйг үзэхийг хүсвэл гарчиг дээр нь дарна уу. Хамгийн шинэ, халуун соргог мэдээ мэдээллийг Zindaa.mn сайт ямагт түрүүлж нийтлэх болно.  Таны ирэх долоо хоногийн ажилд амжилт хүсье.

 

 

Иргэдийн хувьцааг 1072 болгож өсгөх хууль санаачиллаа 

...аж ахуйн нэгжүүдэд худалдах 10 хувийг иргэдэд үнэгүй олгох тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Б.Батбаяр нар санаачилжээ. Төсөл батлагдвал Монгол хүн бүр "Эрдэнэс Таван Толгой"-н 1072 ширхэг хувьцааг эзэмших юм...

 

МСS, Женко хоёрын далд зөрчил нүүрсний замыг хаав уу?

...Сайд Ц.Нямдорж бухимдаж, Х.Баттулга руу “Чи яасан том толгойтой нөхөр вэ. Нүүрсээ эдийн засгийн эргэлтэнд оруулж хэдэн төгрөг олох гэж ядаж байхад саад болоод байх юм” хэмээн зандарснаас болоод тэр хоёр золтой л нударга зөрүүлсэнгүй. Юм мэддэг, мэддэггүйдээ тулж, сүүлдээ нохой, гахай болцгоожээ...

 

”Оюутолгой” компани сонгосон оюутнуудаа 250 доллараар цалинжуулна 

...суралцагчдыг  дотуур байр болон хөдөлмөр хамгааллын хувцсаар хангаж, сар бүр 250 ам.доллараар цалинжуулах аж. Онол дадлага хосолсон уг сургалтанд хамрагдагсад  үйлдвэрлэлийн дадлагаа уулын баяжуулах ”Эрдэнэт” үйлдвэрт хийх гэнэ... 

 

Шивээ-Овоо стратегийн орд боловч 75 хувь нь хувийн мэдэлд

...Шивээ-Овоогийн нүүрсний ордын нийт 29500.0 га талбайгаас Шивээ-Овоо нүүрсний уурхай зөвхөн 0.3 хувь буюу 91.0 га, төрийн өмчийн “Эрдэнэс MGL” ХХК 14.2 хувь буюу 4199 га, хувийн өмчийн “Шинэ Шивээ” ХХК нь 75.6 хувь буюу 22300.0 га талбайн тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа аж...

 

“Монгол 999”-ийн ТУЗ үнэгүйдэж, гишүүн компаниудынхаа хөрөнгөөр наргиж эхэлжээ

...Сүртэй, хүчтэй нээлт хийсэн тус компанийн удирдах зөвлөлөөс төслийг санаачлагч томоохон бизнесменүүд нь бараг бүгдээрээ нэрээ татаж, шинэ ТУЗ бүрэлдэх тухай яригдаж эхэлсэн нь Үндэсний нэгдэл цаашид явцгүй болж байгаагийн хамгийн том илэрхийлэл биз. Том, том юм ярьж бүлт үсэрсэн нөхөд янз нь бултах нь ээ...

 

“Адамас майнинг” компани луйвар хийхэд гаршжээ 

..."Бага хэмжээний нөөцтэй газарт хайгуул хийх нэрээр ашигт малтмалыг нь олборлоод, эцэст нь хайгуулын лицензээ цуцалдаг аргад гаршсан" хэмээн тодорхойлж байна... 

 

“Эрдэнэс МГЛ” ямар аргаар мөнгө олох нь сангийн яамныханд хамаагүй гэнэ

..."Хүний хөгжил сан"-гийн төсвийн 338 тэрбум төгрөгийг "Эрдэнэс МГЛ" компаниас татан төвлөрүүлэхийг Засгийн газар үүрэг болгосон. Үүний дагуу тус компаниас одоогийн байдлаар 25 тэрбум төгрөг "Хүний хөгжил сан"-д төвлөрүүлээд байна...

 

Монгол улсын мөнгөний авдар дүүрнэ

...эрдэс баялаг бол манай экспортын гол бүтээгдэхүүн. Тэгээд ч дэлхийн зах зээл дээрх үнэ нь өсөн нэмэгдэх роялтын татвар ногдуулах үнийн хамгийн дээд хэмжээнд хүрчихээд  байгаа юм...  

 

“BHP Billiton” олон тэрбумын алдагдлаа Монголоос нөхөж байна

...“BHP Billiton” компани Монголын уур уурхайн "Оюу Толгой" ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дээр томоохон хайгуулын ажлыг эхлүүлээд байгаа билээ. Хоёр компанийн хамтарсан мэдэгдэлд дурьдсанаар бол Оюутолгойн ордоос илүү нөөцтэй том хэмжээний баялаг илрүүлсэн байна. Тэгэхээр дэлхийн уул уурхайн акулуудын нэг “BHP Billiton" шархаа Монголын говиос нөхөж буй бололтой... 

 

Хувьцаа гэдэг шувуухай буруу дэвээд байх шиг ээ

...“Хүн бүрд 536 ширхэг энгийн хувьцаа, дээр нь 1 ширхэг давуу эрхийн хувьцаа өгч байна” гэж гайхууллаа. Үнэгүй юмыг бид юу гэж ойлгох вэ. Үнэгүй зүйл зах зээлийн нийгэмд нэгээхэн ч байдаггүйсэн. Хэрвээ байгаа бол тэр нь юу ч биш. Зүгээр нэг хоосон цаас ч биш, үнэхээр юу ч бишийн юу ч биш баймаар санагдаад байна. Хэдийд үнэ орох вэ гэхээр дарга нар аанай л мэдэхгүй гэж хариулж байгаа. Олон улсын зах зээлд гарч үнэ тогтворжихоор аяндаа үнэтэй болчихно гэсэн үлгэр хэлж байна...

 

“Эрдэнэс Таван Толгой”-н нийт хувьцаа 10 тэрбум доллар давна

…Эдийн засгийн салбарын олон улсын мэргэжилтнүүдийн үнэлж байгаагаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үнэлгээ 10 тэрбум ам.доллар давна гэсэн мэдээллийг ТӨХ-ноос гаргаад байна. Энэ нь дэлхийн хэмжээнд дээгүүр жагсах үнэлгээ бөгөөд цаашид…

 

Нүүрс угаах буюу баяжуулсан нүүрс

...Баяжуулсан нүүрс нь үнслэг багатай, илчлэг өндөртэй тул ихэвчлэн гангийн үйлдвэрүүдэд хэрэглэгддэг…

 

Хувьцаа танд 2 төрлийн орлого авчирна

Ногдол ашиг:  Энэ нь жил бүрийн ашгийн хуваарилалт юм. Түүний хэмжээг хувьцаа эзэмшигчийн хурлаар шийдвэрлэдэг.

Хөрөнгө оруулалт: Компанид орчин үеийн, өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж худалдан авах, шинэ технологи нэвтрүүлэх, судалгаа шинжилгээ хийх боломжийг олгодог…

 

Брокер

Брокер нь танд зуучлан худалдах болон худалдан авах захиалгыг биелvvлдэг хvмvvс юм…

 

IPO гэж юу вэ?

…хувьцааг хөрөнгийн зах зээлд анх удаа гаргаж арилжааг эхлүүлэхийг IPO хийнэ гэдэг байна…

 

“Эрдэнэс таван толгой”-н IPO хийх банкууд тодорлоо

… зах зээлийн ерөнхий зохион байгуулагчаар Германы "Дойче" банк, АНУ-ын "Голдман Сакс" банк, хувьцааны борлуулалтад оролцох, зуучлах үүрэгтэйгээр хамтран оролцохоор Францын "Би Эн Пи Париба" банк, Австралийн "Маквэари" банк сонгогджээ...

 

Хувьцаагаа зарсан иргэд мєнгєє хаанаас авах вэ?

…Тухайн хувьцаа эзэмшигч нь єєрийн vйлчлvvлдэг брокер дилерийн компанидаа очиж, мєнгє хvссэн єргєдлєє бичиж єгнє. Тухайн баримтыг vндэслэн VЦТТТХТ тєвлєрсєн хадгаламж дахь харилцагчийн данснаас тvvний банкин дахь нэрийн данс руу мєнгийг нь шилжvvлдэг…

 

Zindaa.mn Уул уурхайн мэдээллийн алба

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top