Дараагийн Цахиурын хөндий: Жижиг Эстонийн том амжилт

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 05

Эстони магадгүй хэтэрхий бичил байж болох ч технологийн хувьд асар хурдацтай томорч байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй. Ердөө 1.3 сая хүн амтай, Европын орнуудын дундаас нэг хүнд ногдох старт-ап компанийн тоогоор тэргүүлж байгаа.

Энэ улсыг одоо Балтийн орнуудын технологийн төв, хоёр дахь Цахиурын хөндий гэж нэрлэж байна. Баруун, зүүн Европын дунд гацаж, Стокгольм, Петербург хоёрын хооронд тээглэн оршдог Эстонийн анхны том амжилт нь Skype. Харилцааны шилдэг технолги гэгдэж буй энэ ололт дэлхийд жинхэнэ “од” болж байгаа.

Твиттерт энэ жижиг үндэстнийг “EstonianMafia” хэмээн нэрлэж байна. Технологийн компанийн хамгийн эхний жишээ нь “Fitsme”, онлайн худалдааны агент. Өдгөө өндөр хөгжилтэй 16 оронд салбартай энэ худалдаа “Ebay”, “Amazon”-ыг ардаа орхисон.

Үүнээс гадна, цахим тоглоом, ухаалаг утсанд зориулсан тоглоом үйлдвэрлэлээр цахиур хагалан гарч ирж буй “Creative Mobile” компани. Таллинд төвтэй энэ компани утас үйлдвэрлэгчдийн хамгийн том түнш, хамгийн чухал санаа болсон.

Дараагийн гигант бол “Playtech”, цахим тоглоом, программ хангамж, спортын тоглоомын супер үйлдвэрлэгч. Дэлхийд энэ чиглэлээр тэргүүлэгч гэгдэж байгаа. Эстонид 15 жилийн өмнө байгуулагдсан энэ компани өнгөрсөн онд Лондоны хөрөнгийн биржээс 2 тэрбум евро босгосон.

Одоо Таллинд цахим бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч, сонирхогч, түнш хайгч, санаа гаргагчдын томоохон хурал, сургалт, зөвлөгөөн байнга болж байгаа.

Яагаад гэвэл энд цахим хөгжил дийлдэшгүй хурдаар урагшилж байна. Наад захын жишээ нь, “Stigobike”. Дэлхийд электрон дугуйн үйлдвэрлэлээр тэргүүлэгч. Хүргэлтийн үйлчилгээ, нийтийн тээврийн салбарт үүн шиг найдвартай нийлүүлэгч үгүй гэх болсон. Мөн л эстони инженерүүдийн ур чадвар. Хамгийн гол нь, ийм технологид нүүрстөрөгчийн мяндсыг хөнгөн цагаанаар орлуулсан нь дэвшил болсон байна.

Эстонийн бас нэгэн инновацийн үйлдвэрлэгч нь “Spicetone” бөгөөд өдгөө дэлхийн алдартай гитарчид энэ компани руу хошуурах болсон юм. Хянах самбар, өсгөгчийн холбоос гээд орчин цагийн хөгжийн ертөнцийг бүр ч хүчирхэг болгох технологи энэ компаниас төрөн гарч байна. Хамгийн гол нь, “Spicetone”-ийн бүтээлүүд дуу аялгууг боловсруулж, шүүх чадвартайгаараа бусдаас ялгардаг.

Ер нь Эстонийн цахим үйлдвэрлэлийг тоочиж барахааргүй болсон. Маш хурдтай хөгжиж буй энэ зах зээлд сарын өмнө цоо шинээр гарсан технологи өнөөдөр хуучинд тооцогдож, дараагийн бүтээлд байраа тавин өгч байна. Тиймээс л Цахиурын хөндий Таллинд байр тавьж өгөх бололтой.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоригоо(112.218.92.226) 2015 оны 01 сарын 11

Зөвлөлтийн үедч радио электроноороо гайхуулж байсан.Бид нарч гэсэн мянгын маагаа гээл Электроника гэдэг магнитфон хэрэглэж байсан.Үнэхээр Зөвлөлтөөс ч өмнө хөгжил сайтай байсан юм байна лээ

0  |  0
Top