Эх оронч сонголт

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 10

Өндөр хөгжилтэй, чинээлэг иргэдтэй, хүчирхэг Монгол улсыг бид бүтээхийг хүсдэг. Гэхдээ энэ зорилгод хүрэхийн тулд бид нэн тэргүүнд юу хийх ёстой вэ? Монгол хэлээ дээдлэн Монгол хүнээ дэмжин Монгол бүтээгдэхүүнээ хэрэглэх зэрэг өдөр тутмын энгийн энэ сэтгэлгээ биднийг дэлхийд данстай улс болоход чухал үүрэг гүйцэтгэх юм.

Монгол хүний ур ухаан, оюуны чадавхиар бүтээгдэж буй өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, үйлчилгээнээс эхлээд үнэтэй чамин бүтээлүүдийг нэгтгээд Монгол брэнд гэж нэрлэе. Эдгээр бүтээгдэхүүнүүдийгээ бид №1-т сонгодог болсноор үйлдвэрлэл, үйлчилгээний салбараа дэмжин илүү ихийг бүтээх урам хайрлахаас гадна эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж буй хэрэг юм.

Мэдлэг боловсролыг хүндэтгэдэг болсон өнөө цагт Монгол хүнд мэдэхгүй, чадахгүй зүйл гэж үгүй болсон. Хамгийн гол нь бид бие биенээ гэсэн сэтгэлтэй байж, эх орныхоо хөгжлийн төлөө энгийн бөгөөд холч ирээдүйг харсан нийтэч сонголтыг хийхийг нэн тэргүүнд эрхэмлэх нь зүйтэй.

100% Үндэсний хөрөнгө оруулалттай, мэдээлэл холбооны цогц үйлчилгээ үзүүлдэг Юнител групп нийт Монголчуудыгаа “Эх оронч сонголт хийж, Үндэсний брэндүүдээ дэмжицгээе” хэмээн уриалж байна.


Top