Попын хаан дуучин Майкл Жексон агсаны нууц хүү илэрчээ. Энэ тухай Дэйли Мэйлд нийтлэснээр “31 настай дуучин Брэндон Ховард, ДНХ-ын шинжилгээнд орж Майкл Жексоны нууц хүү болох нь 99.9 хувьтай тогтоогдсон” байна.
Жексоны ДНХ дээжийг түүний шүдний эмч байсан хүнээс авсан бөгөөд 30 жил хадгалагдсан ч тун айн байдалтай байсан гэнэ. Брэндон Ховард нь попын хааны 1982 онд амрагийн харилцаантай байсан дуучин Мики Ховардын хүү бөгөөд Жексонтой тун ч адилхан нэгэн юм.
Эл шуугианд залуу дуучин Брэндон Ховард хэвлэлийнхэнд хандан ямар ч тайлбар өгөөгүй бөгөөд өөрийн фэйсбүүк хуудаснаа “Би хэзээ ч өөрийгөө попын хааны хүү гэж зарлаагүй. Бас шүүхэд хандан өв залгамжлагч болохыг ч хүсэхгүй байна” хэмээн бичжээ.
Сэтгэгдэл ( 6 )
ямархуу дуулдаг юм бол
Saihan huu bainaa.Uhaalag zaluu baina.Tuunii hurngu gol bish gesen saihan sanaatai huu baina da.Aldart duuchnii geen ni uldsen ni saihan baij taaraa.sain saihnig huud husnem.
hudlaa bh, zugeer neg omnod amerik zaluu l bna
Yg daaaazasvartai ijil bj geneeee haha
gaihamshigtai hunii huuhduud olon baisan ni deer biz :D