Дэлхий дахины сүлжээ буюу WWW 25 нас хүрлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 13

Дэлхий дахины веб, World Wide Web, товчилсон нь www. Энэ нв интернэтийн тусламжтайгаар хандагддаг холбоослогдсон өргөн сүлжээ юм. Сүлжээний орчинд цахим хөтчийн тусламжтайгаар бичиг, зураг, бичлэг, мөн бусад олон төрлийн файлуудыг агуулсан цахим хуудсуудыг үзэж, гипер холбоосуудаар хуудас хооронд хялбархан шилжих боломжтой байдаг.

Энэ сүлжээг анх Британийн инженер, компьютерийн шинжлэх ухааны эрдэмтэн Тим Бернерс-Ли 1989 оны гуравдугаар сарын 13-нд байгуулсан бөгөөд одоо түүний тэргүүлсэн Дэлхийн цахим сүлжээний холбоо нь олон улсын түвшинд хэм хэмжээ тогтоодог байгууллага болсон юм.

Одоо цагт Дэлхийн цахим сүлжээ нь хүн төрөлхтний мэдлэг, соёлын санг арвижуулж, алсын зайнаас ч гэсэн хоорондоо харилцах, хамтран ажиллах боломжит орчин болсон. 2009 оны байдлаар Дэлхийн цахим сүлжээнд 109.5 сая веб хуудас ажиллаж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top