290,800 төгрөгөөр LG G FLEX аваарай

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 13

Дэлхийн хамгийн анхны нуман хэлбэртэй уян загвар болох LG G Flex –ийг яг одоо авмаар байна уу? Хүний нүүрний хэлбэрт төгс зохицож чих уруул хоорондын зайг илүү ойртуулж, илүү тод, хялбар ярих боломжийг бүрдүүлсэн нуман загвар нь гар утасны хэлбэр загварт хувьсал хийжээ.

LG G Flex-ийн гадаргуу нь уян харимхай, резинэн материалаар хийгдсэн учраас өдөр тутмын элэгдэл, хөнгөн зурагдалт үүсэхэд хэсэг хугацааны дараа өөрийгөө эмчилж өө сэвээ арилгах чадвартай юм. Мөн өөрийн хэлбэрт төгс зохицсон маш нимгэн нуман баттерейтэй бөгөөд бүтэн өдрийн турш 6 инчийн HD OLED нуман дэлгэцээрээ дуу дүрсний өндөр чанартай бичлэг үзэж болохоор чадалтай ажээ.

Скайтелийн хэрэглэгч та яг одоо гар утасны загварт хувьсал хийсэн, өөрийгөө эмчлэх чадвартай LG G Flex –ийг 290,800 төгрөг төлөөд авах боломжийг Смарт План үйлчилгээ санал болгож байна.

Скайтел групп 15 жилийн ойн ээлжит бэлгээ задалж, дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид технологийн дэвшил бүхий хамгийн сүүлийн үеийн хүссэн гар утсаа 12 сар хуваан төлөх нөхцөлтэйгээр авах боломжтой “Смарт План” үйлчилгээгээ эхлүүллээ.

Дараа төлбөрт Business Class үйлчилгээний 20,000, 30,000 төгрөгийн багц болон VIP үйлчилгээний 40,000 төгрөгийн багцын хэрэглэгчид энэхүү үйлчилгээнд хамрагдах бөгөөд бусад дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт хэрэглэгчид дээрх багц руу шилжиж энэхүү үйлчилгээнд хамрагдаж болно. Мөн шинээр Business Class, VIP үйлчилгээний хэрэглэгч болоод Смарт План үйлчилгээнд хамрагдан дуртай гар утсаа онцгой нөхцлөөр авч болно.

Хэрэглэгч та LG G Flex- ээс гадна усны хамгаалалттай Sony Experia Z1, Samsung Galaxy NOTE III, нэгэн зэрэг хоёр хэрэглэгч ашиглаж болох Guest mode тохиргоотой LG G2, гээд сүүлийн үеийн гар утсыг яг одоо авмаар байвал Скайтелийн үйлчилгээний төвүүд хүрэлцэн ирэх болон www.skytel.mn сайтын цахим салбар руу ороод утсаа сонгох л үлдлээ.

Ухаалаг хэрэглээг хүн бүрт Скайтел групп

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Eegii(27.123.214.101) 2015 оны 02 сарын 08

sonirhoj bn .hodoo oron nutagaar hudaldaand garah eseh

0  |  0
Top