200 жилийн настай анхны робот одоо ч ажилладаг

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 13

Хөдөлгөөнгүй шаазан нүүртэй энэ бяцхан хүүхэлдэй баруун гараараа үйлдэл хийж чадна. Тэр одоо ч энэ үйлдлээ хийж чадна. Суурин дахь хайрцагт нь хүрд, цагийн механизм байдаг ба шаазан нүүрт хүү түүний тусламжтайгаар юм бичиж, зурж чаддаг аж.

Энэ бол 200 жилийн өмнө бүтээгдсэн, дэлхийн хамгийн анхны робот юм байна. XIX зуунд бүтээгдсэн энэ роботыг Филаделфийн Франклиний хүрээлэнд хадгалж байсан аж.

Шаазан хүү баруун гараараа үзэг барьж, гурван ч шүлэг бичиж чаддаг. Одоогоор түүнийг хэн бүтээсэн нь тодорхойгүй байгаа. Ямар ч байсан XIX зууны эхэнд Лондонд бүтээгдсэн робот “Майллардетийн роботоор бичигдсэн” гэж хэлээд, цөөн мөр шүлэг ч уншдаг ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top