Б.Борхүү: Д.Алтангэрэлтэй уулзахад мөнгө олж, нэр алдарт хүрмээр байна гэсэн

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 14

“Түмэн хишигтэн” төсөлд ажиллаж байгаад ажлаасаа халагдсан Д.Алтангэрэл гэх залуу “Би “Монгол туургатны 100 эрхэм” нэвтрүүлгийг  анх санаачлаад зохиолыг нь бичсэн байсан юм. Гэтэл намайг хөдөө яваад ирэх хойгуур миний нэвтрүүлгийн зохиолыг хулгайлаад “Hero Entertainment” “Монгол тулгатны 100 эрхэм” гэдэг нэрээр гаргаад эхэлсэн. Миний оюуны өмчийг хулгайлсанд гомдолтой байна” гэж зарим хэвлэлээр ярилцлага өгчээ. Үүнтэй холбогдуулан Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн  найруулагчаар ажиллаж байсан ,  Төрийн шагналт, Буриад улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Борхүүтэй ярилцлаа.


-“Монгол тулгатны 100” эрхэм нэвтрүүлгийг хэн санаачилсан юм бэ?

Миний хүү Б.Амархүү “Hero Entertainment”-ын “Татар ажиллагаа” кинонд тоглоход бид анх танилцаж  байсан юм. Тэр үеэс эхлээд Б.Баатарын сайн мэддэг болсон. Мөн намайг Улаан-Үдийн Байгаль чуулгын найруулагч байхад “Гурван охин” хамтлаг Б.Амархүүтэй хамтарсан дууны клипийг Байгаль нуурт хийсэн. Тэгэхэд тэнд очиж, хүүгийнхээ ажилд тусалж явахдаа Б.Баатартай сайн танил болсон.

Тухайн үед би Байгаль театрт 15 жил ажиллачихсан байсан юм. Тиймээс 15-аас хойших жилийн гэрээг сунгалгүй Б.Баатартай хамтарч ажиллахаар Монголдоо ирсэн. Тав таван жилээр гэрээгээ сунгаж ажилладаг байсан юм.

-Энэ нэвтрүүүлэг хамгийн анх сонгуультай холбогдож гарсан түүхтэй. Б.Баатар анх 2008 онд “ Чухлаас чухал 50 хүн” гэсэн шог зургийн номыг найз Мөнхжаргалтайгаа гаргаж байсан юм билээ. Тэгээд 2011 онд “100 чухал хүн” гэдэг сонгуулийн нэвтрүүлэг хиймээр байна. Хоёулаа хамтаръя гэж ярьж байсан. Өөр өнцгөөс харсан цоо шинэ юм хийнэ гэдэг санааг Б.Баатар гаргасан. Хөтлөгч нь хэн байх вэ гэдгийг ч яриагүй байлаа. Эрэгтэй эмэгтэй хоёр хөтлөгчтэй байна харин хэн байх вэ? Гэж ярилцаад бид Б.Лхагвасүрэн гуйтай уулзаад, энэ санаагаа хэлэхэд “Чухал хүн гэж байдаггүй юм. “Монгол тулгатны” гэдгийг оруул. Эрхэм гэдэг үг маш том үг. Хүн бүхэн эрхэм. Эрхмийн эрхэм нь энэ хүмүүс гэдгийг гаргах хэрэгтэй шүү” гээд утгыг нь нарийн тайлбарлаж өгсөн. Тэгээд Б.Баатараа энэ саналаа  П.Анужинд  хэлэхэд “Заавал сонгуулийн нэвтрүүлэг хийх хэрэггүй. Монголдоо түүх бүтээхээр хэмжээний томоохон нэвтрүүлэг болгоё” гэж тохироод тэгээд бид алдар цолтой, хийсэн бүтээсэн зүйлтэй манлайлагч хүмүүсийн хөргийг бичиж, түүхэнд үлдээхээр шийдсэн.

-Нэвтрүүлгийн зохиолоо хэзээ бичсэн бэ?

Найруулагчийн санаанд ямар нэвтрүүлэг байх вэ? Яаж хийх вэ гээд бүх зүйл деталаараа байсан. Түүнийг бид ярилцаад хөргийн шинжтэй ярилцлагын нэвтрүүлэг болгосон. Нэвтрүүлгийн анатаци бол бичигдэнэ. Орох зочиноо сонгоод  судлаад л шууд ороод л эхэлнэ дээ. Бүгд найруулагчийн зааварчлагаар  зогсоох газар нь зогсоож, үргэлжлүүлэх газар нь үргэлжүүлүүлээд явчихдаг юм.

-“Монгол тулгатны 100 эрхэм”-ийн анхны санаачлагч нь гэх Д.Алтангэрэл гэж залуу гараад ирлээ. Энэ хүнийг та таних уу?

-Танихгүй. Хаана юу хийж байсан ямар мэргэжилтэй хүн юм мэдэхгүй. Тэр Д.Алтангэрэл гэдэг залуутай би уулзсан. За чи юу яриад байна. Ямар зорилготой юм гэж асуусан.

Гэтэл тэр залуу “Би мөнгө олох гэсэн юм. Нэр алдарт хүрмээр байна” гэсэн. Та надад мөнгө өг” гэж байна лээ. Б.Баатар бид хоёр хоёулаа тэр залуутай уулзсан. Миний дүү хийгээгүй юм аа хийсэн гээд яриад явдаг чинь яаж байгаа юм бэ. Чи юм хийгээд бидэнтэй хамтарч ажиллаж болно. Ингэж хий хоосон нэр төрийн хойноос хөөцөлдөж болохгүй гэж хэлсэн.

“Би” гэдэг өвчин манайд их байна. Энэ нэвтрүүлгийн цаад утга нь Монгол Улсдаа түүхэн архив үлдээе гэсэн санаа.

Би үүнийг хийсэн гээд цээжээ дэлдэх хүн манай багт байхгүй. Тийм ч утгаараа бид боловсролтой хүмүүсийг сонгож аваад хамтарч ажиллаж байгаа. Б.Лхагвасүрэн гуайг та бүхэн мэднэ. Хэзээ ч өөрийгөө би хийсэн. Миний бүтээсэн зүйл гэж цээжээ дэлдэх хүн биш. П.Анужин бол мундаг, олон улсын боловсрол эзэмшсэн хүн.

-Д.Алтангэрэлтэй уулзсанаасаа хойш та юу бодсон бэ. Түүнтэй хамтарч ажиллах уу?

-Бид Монголдоо юм хийж бүтээсэн, эх орондоо өөрийн хувь нэмрийг оруулсан мундаг хүмүүсийн түүхийг бичиж үлдээе гэж хичээж явна. Д.Алтангэрэл гэдэг залуу үүнийг ойлгож байгаа юм уу, үгүй юм уу бүү мэд.

Би арай олон оймс элээсэн хүний хувьд тэрний санааг ойлгосон. Энэ хүнтэй ярих юм байхгүй юм байна гэж л бодлоо.

“Түмэн хишигтэн”-д ажиллаж байсан юм байна лээ. Яаж ажлаасаа гарсан юм мэдэхгүй. Ямар байдлаар халагдсаныг асууж нийтэд мэдээллийг нь өгнө. “Херо”-гийнхонтой ямар ч холбоотой байгаагүй. Танихгүй хүн.

-“Монгол тулгатны 100 эрхэм”ийг П.Анужингийн нэр дээр оюуны өмчид бүртгүүлсэн байсан. Анхнаасаа ингэж тохирсон уу?

-Аливаа юм мөнгөөр бүтдэг. П.Анужин энэ нэвтрүүлгийн анхны продюсер нь байсан.    Тэр сонгуулийн гэдгийг болиулж, түүх болгон үлдээе гэдэг санааг дэвшүүлэсэн. Энэ Монгол тулгатан төслөө ч зохиогчийн эрхийн дагуу    бүртгүүлсэн байна лээ.

-Хөрөгт орох хүмүүсийнхээ нэрсийг гаргасан байгаа юу. 100 хүн оруулаад дуусах уу. Цаашид энэ нэвтрүүлэг хэдий болтол үргэлжлэх вэ?

-Одоо 50 хүн болчихоод байна. Тэгэхээр бид цаашид 100 хүнээ дуусгана. Олон түмэнд хэлсэн амласан зүйлээсээ буцахгүй. Нэвтрүүлгээ бүх хар материалтай нь архивт үлдээнэ.

Б.Баатар бид хоёроос хойш сайн найруулагч гарч ирээд ашиглахад боломжийн юм байгаа. Нэвтрүүлэг хийж байгаа үед архиваас зураг авъя гэтэл байхгүй. Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа гуайн зургийг авъя гэхэд олдохгүй. Байгааг нь аваад хийе гэхээр техник хөгжсөн болохоор гологдох гээд л болохгүй байсан юм бол байсан.

Б.Норовсамбуу  гуайн хөргийг хийхэд ээжийнх нь онгоцны буудал дээр уйлаад сууж байсан зургийг аваад гаргасан. Норовоо эгч өөрөө тэр зургийг харж байгаагүй юм байна лээ. Дараа нь телевизээр харчихаад “Их баярлалаа. Би ээжтэйгээ уулзсан юм шиг боллоо” гэж байсан.

Би 50 нэвтрүүлгийн тал хувьд нь өөрөө байж хийсэн. Одоо ажил ихтэй Орос явчихаад байгаа учраас хэрэгтэй үедээ дуудаарай гээд дүү нартай захисан.

-“Монгол тулгатны 100 эрхэм”-ийн амжилттай яваа нууц нь юунд байна?

-Энэ нэвтрүүлгийн нууц гэвэл европ стандарт явж байгаа. Дүрс гараад уран сайхны юм явах гэх жишээтэй. Хоёр хөтлөгч хажууд суугаад хэдэн юм яриад дуусчихвал тэр 100 эрхэм болж чадахгүй.

Уйлуулдаг бол 100 эрхэм, өөрөө уйлдаг бол Одноогийн ток шоу, хэн ч уйлахгүй бол Нандиагийн ток шоу гэсэн үг гарсан. Муугаар ч бай, сайнаар ч бай ярьж л байвал хүнд хүрч байна гэсэн үг.

Хэн ч чамайг ярихгүй, хэн ч тоохгүй бол чи юм хийгээгүй, хийж чадахгүй байна гэж ойлгох хэрэгтэй. Үүнийг миний багш надад хэлж өгч байсан юм. Тэгэхээр П.Анужин, Б.Баатар хоёрын талаар олон яриа хардалт яваад байгааг би авч хэлэлцэхгүй. Тэдний хийсэн бүтээсэн зүйл ард түмэнд хүрч байна гэсэн үг.

-Цаг хугацаа хөрөнгө мөнгө их зарсан нэвтрүүлэг харагддаг.

-Цаг хугацаа хөрөнгө мөнгө их шаардсан нь үнэн. Энэ нэвтрүүлгийг анх гаргахад Рерси Мизү, Юнител, дараа нь Мобиком компани хамтран ажилласан. Мөн бид ч реклам, клип хийсэн ашгаасаа ч оруулаад л ажиллаж байна.

-Д.Алтангэрэлд та нар “Мөнгө өгье. Чимээгүй яв” гэж хэлсэн үү?

-Бид нар яасан гэж түүнд мөнгө  өгөх юм. Рекламнаас олсон мөнгөөрөө нэвтрүүлгээ хийгээд явж байгаа хүмүүс. Хэрэг тарьсан биш, хулгай хийсэн биш. Харин хүн гүтгэж худлаа зүйл зохиож ярьснаараа өөрөө хариуцлага хүлээх байх даа.

-Дахиад томоохон нэвтрүүлэг хийнэ гэсэн төлөвлөгөө би юу?

-Өөр юм хийх бодол бий. Эхнийхээ ажлыг хийж дуусгана. Ажил хийвэл дуустал гэдэг. 100 эрхмээ дуусгаад дараагийн ажилдаа орно.

-“Монгол тулгатны 100 эрхэм”-д оруулах хүмүүсээ яаж сонгодог юм. Найруулагч нар яриад сонгодог уу?

-Эрдэмтдийг суулгаж байгаад энэ хүн улс эх орондоо юу хийж бүтээсэн байна гэдгийг маш нарийн судалж байгаад сонгодог. Бид дөрвүүлээ суугаад яриад сонгоно гэж байхгүй. Хүнээ ч зөв сонгож чадахгүй бол энэ муу юм хийсэн байна гэж хүмүүс яриад миний ясыг өндөлзүүлбэл хэцүү биз дээ. Тиймээс өөрийнхөө ясыг өндөлзүүлэх юм хийхгүй.

-Стиван Сигалыг яагаад сонгох болсон бэ?

-Холливудын од, дэлхийд нэрээ гаргасан тийм алдартай хүн “Би монгол цустай “гээд яриад байхад яаж оруулахгүй байх юм. Монгол эхнэртэй, тийм мундаг хүн монгол цустай байх нь бидний бахархал биз дээ.

-“100 эрхэм”-д орсон хүмүүс хаана ч яриагүй сонин сайхан юмыг их ярьдаг?

 -Мотор гэж орилоод одоо эхэллээ ярь гэхээр ямар ч хүн хэлэх үгээ хянаад маск зүүчихдэг. Тэгээд тэднийг аль болох тайван энгийн чөлөөтэй яриулахыг хичээдэг. Олон ч обьектон дээр ярилцлага авдаг даа. Нэг хүний нэвтрүүлгийг 1-2 жил гарантай явж хийдэг гээд л боддоо.  Манайхан 4-5 завсарлаж байж хөргөө бэлэн болгодог. Б.Баатар болон манай хоёр хөтлөгч мундаг мэдрэмжтэй хүмүүс. Тэдний мэдрэмжээр энэ нэвтрүүлэг амжилттай явж байна.

-Намайг “Монгол тулгатны 100 эрхэм”-д оруулаач гэсэн хүн байдаг уу?

-Тийм хүн байна аа. Гэхдээ тэд орохгүй ш дээ. Манай алдарт ажилчин ингэсэн, энэ хүнийг алдаршуулах гэсэн юм гээд яриад ирэх хүн таарна. Тэр хүмүүсийг оруулдаг нэвтрүүлэг биш. Энэ бол эрхмийн эрхэм хүмүүсийн хөрөг. Манайхны нэг муухай зан байна. Юм хийж бүтээж байгаа хүнээ унагах гэж дардаг. Буруу аргаар өрсөлддөг. Оросууд бас өрсөлдөнө. Гэхдээ тэдний арга нь өөр. Илүү сайн юм хийж, давах гэж өрсөлддөг байхгүй юу.


Н.Ганчимэг  

Сэтгэгдэл ( 59 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.141.232) 2014 оны 11 сарын 23

Ene Ali TV eer gardag nevtrvvleg bilee plz

0  |  0
tsedenish(202.55.191.34) 2014 оны 09 сарын 12

Setgeld shingesen saihan bvteel bvgded n ervvl enh urt udaan naslahiig eruue

0  |  0
yaya (180.235.182.6) 2014 оны 03 сарын 17

hoorhii zaluug ed daramtaljee. bi mongotei boloh gesiin, nadad mongo og gesen ch geh shig. shal hudlaa sonsogdood bnaa. ene borhuu geech ni ch ooroo ih moraligui etgeed bna

0  |  0
zochin (103.26.194.1) 2014 оны 03 сарын 17

zarim nierhem gesen ner aldriig gutaahaar humuus baisandaa

0  |  0
Irgen(69.171.163.152) 2014 оны 03 сарын 16

Ene nevtruuleg ehleed ovoo surhii baisnaa suulruugee mongonii nevtruuleg songuuliin shou bolson shudee. Uhnaahiin Hurelsukh gegch sagsuu gar yahaaraa Mongol tulgatnii 100 erhem boldog bainaa. Ter gar avilga avsan ulsaa hudaldsan toriin ordong zodoonii talbar bolgosnooroo 100 erhemd orj baigaa yum u. Ene mongonii zahialgat ajlaa odoo bolih heregtei. Nerteigeer ni 100 erhemd Dambiin Hishgee,shovgor Olzii ene teriig oruul. Ted ta nart ovoo yum ogoh bailgui.

0  |  0
ha ha (112.72.13.64) 2014 оны 03 сарын 16

bas yun SIGAL ve? tre bas orson yum uu? Ingeed tenegleed baih yum daa

0  |  0
mgl(103.26.194.4) 2014 оны 03 сарын 16

--- 2 hutlugch bol goyo shuu...Bat-uul, Elbegee2 bol oroh humuus shuu... 90-eed onii bodit uneniig medeh humuus.

0  |  0
mgl(103.26.194.8) 2014 оны 03 сарын 16

OK,Saihan nevtruuleg.... harinHurelsuh biluu ter l gutaachihsan.... Halimagiin-giin Tsagaanzamiig oruulaach...

0  |  0
pyz(108.247.248.150) 2014 оны 03 сарын 16

tegvel tegeed ter orosdoo ochood 100 erhemee hiigech dee. punk a-ss chin neg saihan iym hiichehsen iym shig. ooroo ooriigoo magtdag hun ch medehgvi dee. bi lag iym hiij baina bid nar l lag iym hiij baina gej oorsdiigoo doviilgeed baih iym.

0  |  0
Hah(76.218.69.21) 2014 оны 03 сарын 15

Odjargal hurelsuh 2 bol denduu iluu humuus baisan daa.mongo ogson baih.lodongiin tudev guaig oruulah estoi

0  |  0
teneg borhuud(180.149.78.26) 2014 оны 03 сарын 15

Yaasan uvaigui hun be helnee bichuulnee geel neeh muuhai hunii muud durlaal yarianii ungu ayas ni estoi muuhai hun bnaa Amarhuugiin aaw ni muu hun bnaa.Ayga hoolo bulaatsaldaj bgan baihda zailuul.

0  |  0
yashka anujin(202.179.13.187) 2014 оны 03 сарын 15

borhuu gej hen be...bas yuun hoshnogo haanaas garaad irev. azgui avyasgui sda baisan gej buriaduud yarih yum bna lee

0  |  0
Doldoibaihdemii(98.206.10.166) 2014 оны 03 сарын 15

lhagvasurenguaizarimdaa denduubyalduuchlaad baigaanevguiyumbilee..terAsash yoryutaihiiisen dugaardeerbolyagltsogttaijkino hii tuvd baagiishigyumbolson.Tomhuntegj dooshooorjaliagaaaldahdemiidee .

0  |  0
Панмонгол(203.194.116.2) 2014 оны 03 сарын 15

”Монгол тулгатны 100 эрхэм” гэдэг нэвтрүүүлэг нэрнээсээ авахуулаад согогтой. ”Эрхэм” гэсэн тодотгол үгийг нэр үг болгосон нь Б.Лхагвасүрэн гэж яруу найрагчийн алдаа. Зүгээр л ”эрхэм хүн” гэсэн бол жинхэнэ монгол хүний чихэнд наалдацтай болох байлаа. Харин дангаараа ”эрхэм” гэхээр яах аргагүй ”ямар?” гэсэн асуултанд хариулагдах тодотгол үг байгаа юм. Худлаа маяглуулж чамирхалгүй даруухан л бай л даа. Одоо бүр нөгөө нэвтрүүлэг нь оюуны өмчин хулгай болж таарч байхшив. Мордохын хазгай гэж энийг хэлнэ. Нэрээ эхнээсээ буруу өгсөн юм чинь арга ч үгүй биз ээ.

0  |  0
зочин(103.26.194.7) 2014 оны 03 сарын 15

Хүрэлсүхийг оруулсан нь анхандаа бол сонгуулийн нэвтрүүлэг байсныг харуулж байна.Дараа нь нэвтрүүлэг бүтээгчид ухаарсан байх л даа.Борхүү энэ үнэнийг ярих л хэрэгтэй.

0  |  0
hmm(220.225.77.57) 2014 оны 03 сарын 14

Borhuu guai hajuu ailaasaa tog hulgailj zalgadag baisan uchuuhen hun, iim yuman deer hulgai hiih bol yu ch bish bailgui dee? Horoolliin bairniihaa tognii hulgaigaa bitgii martaarai Borhuu ahaa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! !!!!!!!!!!!

0  |  0
zochin(124.158.107.89) 2014 оны 03 сарын 14

huniig eldveer muulad bval uuruu tiiim l hun gesn ugde.

0  |  0
zochin(124.158.107.89) 2014 оны 03 сарын 14

huniig eldveer muulad bval uuruu tiiim l hun gesn ugde.

0  |  0
zochin(124.158.107.89) 2014 оны 03 сарын 14

anujing yanhan gej helsen buduuleg amitan uuruu yanhanii huuhed

0  |  0
UB Irgen(202.180.216.19) 2014 оны 03 сарын 14

Ямар байдлаар халагдсаныг асууж нийтэд мэдээллийг нь өгнө. - gene uu ?!?! Ene Borxuu chin xarin jaaxan novshiin zantai er uu dee...

0  |  0
zochin(202.72.247.140) 2014 оны 03 сарын 14

amjilt Anuujin.zorigtoi bgarai dahiad hurdan zochnoo oruulaach ee huleej bn hurdan shine dugaaraa gargaach tanai nevtuulegiig uzeed uildag ch dahin dahin uzdeg.uur tanaihaas deer garah nevtruuleg odoohondoo bhgyi bn.Amjilt Anuujin.Amjilt Baatraa.Amjilt Borhuu guai Amjilt Lhagvasuren guai.

0  |  0
zochin(202.72.247.140) 2014 оны 03 сарын 14

goyo nevtruuleg yzeh durtai.Hurelsuhiig oruulsnaas bolj jaahan hel am garsan uur neg ih zohihgyi hun oroogyi bh hurdan shine dugaaraa gargaarai amjilt husie.humuus uu geh ni hamaagyi.bugdiig ni uzdeg.Munhbat guai orson ni neted bhgyi um yaj olj uzeh ve

0  |  0
Мөнхтуяа(202.70.41.3) 2014 оны 03 сарын 14

Монгол Тулгатны 100 эрхэм нэвтрүүлэг бол хамгийн сайхан оюунлаг нэвтрүүлэг.Ямар

0  |  0
mgl(202.70.44.58) 2014 оны 03 сарын 14

Anujin gej bas Baatrin orooson dugui shdee hen ch bj magadgui, baliar yaashkaa

0  |  0
mgl(202.70.44.58) 2014 оны 03 сарын 14

Baatar gej zalitai zavaan baas, dandaa hunii oyunii umchiig hulgaildag nuhur shdee oor yu ch bhgui

0  |  0
zochin(103.26.194.11) 2014 оны 03 сарын 14

Sain yumand sadaa mundakhgui gej .

0  |  0
bold(203.169.51.186) 2014 оны 03 сарын 14

Монголчууд минь ээ яагаад сайн сайхан яваа нэгнээ ингэж байдгийн бэ Өөрсдөө юм хийдэггүй хүмүүс л ийм юм хийж явдаг байх даа Дугаар бүрээс нь сайхан юм үзэж санаа оноо авч байна шүү дээ бид чинь өөр яах ёстой юм зүгээр суугаад хүн муулаад суух ёстой юу Алдаа оноогүй юм хорвоод байдаггүй төгс хүн гэж дэлхийд байдаггүй юм Улам их зүйл хийгээрэй херогийнхооон

0  |  0
az jargal(180.235.184.160) 2014 оны 03 сарын 14

sain goe nebtruulegshuuter nuguu hurelsuh ordgon yu beeHurelsuh erhem bol bi erhmees erhem

0  |  0
Зочин(112.72.13.217) 2014 оны 03 сарын 14

Ямар эрдэмтэд нь Хvрэлсvхийг нэрлэсэн юм бол оо?!” Эрхэм хvн” гэж иймэрхvvхvнийг нэрлэх юм бол муу хvн олдохгvй болчихноо

0  |  0
хххх(202.55.183.107) 2014 оны 03 сарын 14

ПӨӨХ... Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн нэг дугаарыг 1-2 жил хийдэг гэнэ дээ... Үнэн юм болов уу? Мэдэхгүй. Миний лав сонсноор Анужин улс төрд ирэх гэж, олонд танигдах гэж Hero -оор нэг бүрийг нь 10,000,000 төгрөгөөр захиалж хийлгэдэг. Учир нь Анужингийн нөхөр улс төрд нэр хүндгүй болсон. Борхүү ах жоохон худалч нөхөр үү үгүй юу

0  |  0
хххх(202.55.183.107) 2014 оны 03 сарын 14

ПӨӨХ... Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн нэг дугаарыг 1-2 жил хийдэг гэнэ дээ... Үнэн юм болов уу? Мэдэхгүй. Миний лав сонсноор Анужин улс төрд ирэх гэж, олонд танигдах гэж Hero -оор нэг бүрийг нь 10,000,000 төгрөгөөр захиалж хийлгэдэг. Учир нь Анужингийн нөхөр улс төрд нэр хүндгүй болсон. Борхүү ах жоохон худалч нөхөр үү үгүй юу

0  |  0
Гантигчулуун(103.10.21.96) 2014 оны 03 сарын 14

Маш гоё оюунлаг нэвтэрүүлэг миний хувьд үзэх дуртай цорийн ганц эфир бусад тв сувгууд үүнээс сургамж авах хэрэгтэй Лхагвасүрэн найрагч Анужин хоёрт амжилт хүсэж мэлмий хурц ухаан сэргэг байж хамгийн чухал нь бялдууч биш шударгаараа байгаарай

0  |  0
Гоё нэвтрүүлэг(124.158.74.171) 2014 оны 03 сарын 14

Хүнээ их зөв сонгодог юм шиг санагддаг. Эхлээд сонгуулийн аястай байсан нь үнэн ш дээ. Баттулга, Оджаргал, Элбэгдорж нарыг оруулаад нэлээд дэмжлэг авсан байх. Тэр нэг шог зураач нөхөр орсон нь жаахан тиймэрхүү.

0  |  0
sons(180.235.186.178) 2014 оны 03 сарын 14

zalhaadbgaa bolzaaval uzehalbauu tenegee suvgaasolij chadahgui bnuu malaa

0  |  0
Зочин(203.194.113.106) 2014 оны 03 сарын 14

Хүрэлсүх одоо тэгээд эрхмийн эрхэм хүн үү зарим 1 нь бол яалтачгүй мөнгөөр сурталчисан нэвтрүүлэг болсон,

0  |  0
uran(182.160.42.114) 2014 оны 03 сарын 14

aimshigtai.ene nevtruuleg ni barag buh l televizeer zalhtal garah yuma.yum tsuuhunduu une tsenetei baidag bish bil uu.odoo bol uneheer zalhaj bn....

0  |  0
мину(202.179.11.34) 2014 оны 03 сарын 14

хүрэлсүх эрхэм хүн мөн үү.

0  |  0
sain buteel(103.9.90.130) 2014 оны 03 сарын 14

Uneheerin sain saihan mundag buteel hiij bga humus shu ene nevtrulges olon yumig medej oilgoj aguu humuses energy avch bdg shu ymr ch bsn ettsiin ur dun chuhal ym hiij chadaj baina humuuse bitii oo haij tenegtej bai

0  |  0
жагаа(202.131.225.51) 2014 оны 03 сарын 14

хүрэлсүх ордог нь?

0  |  0
Mc Z.M(203.169.52.206) 2014 оны 03 сарын 14

Tiim shudraga yum bol yagad Hurelsuhiig nevtruulegtee oruulsan yum

0  |  0
zochin(103.26.194.3) 2014 оны 03 сарын 14

Tiim bailgui dee.Ugaasaa khaana ch sain yumiig bi khiisen gej il dald yarij khelj yavdag khumuus baidag.Ternii neg l baikhgui yu.

0  |  0
fan (103.11.194.70) 2014 оны 03 сарын 14

tiim bailgvi dee gaihaad b san umaa

0  |  0
Top