Univision, Skymedia-ийн хэрэглэгчид бие биенийхээ эрхэнд бүдүүлгээр халджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 14

Univision, Skymedia нар хэрэглэгчээ хятад маягийн үйлчилгээ үзүүлдэг аж. Тухайлбал хэрэглэгч өөрийн нууц үгээ солих болоод сүлжээгээ хянах эрхгүй юм байна.  Univision, Skymedia-ийн хэрэглэгчийн хажуу талын айл танай гэрийн эсвэл танай ажлын дотоод сүлжээнд дураараа нэвтэрч болох юм байна. Гэхдээ тухайн хэрэглэгч мэдэх боломжгүй аж.  Энэ боломжийг ашиглан дурын IT-н мэдлэгтэй нөхөр хялбархан танай сүлжээг эвдээд ороод ирэх бүрэн боломжтой! 

Сүлжээний туулай!

Би Univision-ний хэрэглэгч биш болоод сар гаран болжээ. Харин тухайн үед Univision-ээс татгалзах болсон шалтгаанаа маш тодорхойгоор “Итгэлийг минь алдсан Univision баяртай!" гэх постоор та бүхэнд хүргэсэн. Ингээд тухайн үед нийгмийн сүлжээ/twitter,facebook/-ээр энэ асуудал багахан шуугиан тариад авсан билээ. Харин би хувьдаа тухайн байгууллагыг тэр явдлаас сургамж авч үйлчилгээ дээрээ анхаарч, хэрэглэгчээ хүндэтгэн өмнөхөөсөө илүү уян хатан үйлчилгээ үзүүлэх болов уу гэж найдаж байлаа.
Харамсалтай нь би буруу боджээ :( яагаад гэж үү? Тэд/Univision, Skymedia/ нар одоо болтол өнөө л миний таашаахгүй, зөвшөөрөхгүй байдлаар үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байна. Энэ байдал нь хэрэглэгчийг өөрөө өөрийнхөө сүлжээг хянах ямар ч боломжгүй болгоод зогсохгүй, нийт хэрэглэгчдийнхээ сүлжээний аюулгүй байдлыг зүгээр л үгүй хийж байна.

Бүдүүлгээр хэлбэл та бүхэн эх орондоо байгаа хэдий ч, яг л ХЯТАД маягийн үйлчилгээ авч байна!!!

Ингээд яг юу болоод байгааг энэ удаа арай өөр өнцгөөс та бүхэнд хүргэхээр шийдлээ.
Юуны өмнө энэ хоёр сүлжээний үйлчилгээ үзүүлэгчдэд ямар асуудал байгааг товч тайлбарлах гээд оролдъё.

  1. Хэрэглэгч өөрийн нууц үгээ солих болоод сүлжээгээ хянах эрхгүй байгаа! Юу гэсэн үг вэ гэвэл. Тэд хүсвэл танай гэрийн эсвэл танай ажлын дотоод сүлжээнд дураараа нэвтэрч чадна! гэхдээ та мэдэхгүй.
  2. Нууцлал 00! Энэ боломжийг ашиглан дурын IT-н мэдлэгтэй нөхөр хялбархан танай сүлжээг эвдээд ороод ирэх бүрэн боломжтой!

Нэгэнт танай сүлжээнд гаднын этгээд орж ирсэн бол тэр хүсвэл танай сүлжээг чагнах, элдэв чухал мэдээлэл бүхий файлыг тань хулгайлах аль эсвэл танай IP-phone-г ашиглан элдэв дуудлага хийх гэх мэт маш олон боломжтой.
Харин та юу болоод яагаад утасны тань төлбөр илүү гарсан, чухал мэдээлэл тань хаашаа ямар замаар алдагдсан гээд юу ч мэдэхгүй амаа ангайгаад л хоцрох болно!.



Ингээд энэ талаар нийгмийн сүлжээгээр сонирхож үзвэл. Ийм байдлаар айлын сүлжээнд нэвтэрсэн сүлжээний туулай цөөнгүй байдаг бололтой :)

Тэд танай гэрийн сүлжээний нууц үгийг хэрхэн олж авсныг би хэлж мэдэхгүй юм /Магадгүй сийрэг толгойгоороо нууц үгийг тань тааж аль эсвэл мэдлэгээ ашиглан хакинг хийж, үгүй бол найз нөхдөөрөө дамжуулан олж авсан байх/ . Гэхдээ л тэд танай сүлжээг нууцаар ашиглаж байгаа нь ойлгомжтой! харин хэрхэн ашиглаж байгааг тэднээс өөр хэн ч мэдэхгүй.


Ингээд миний сонирхлыг тэдгээр сүлжээний туулайнууд хэрхэн танай сүлжээнд нэвтрээд, өдийг хүртэл үнэ төлбөргүй сүлжээг тань ашиглаж байгааг мэдэхээр шийдэж эсрэг дүрд орж багахан хэмжээний туршин шалгалтыг эргэн тойронд байгаа сүлжээнд хийж үзлээ.
Үр дүн нь үнэхээр хөгийн гарлаа. Учир нь би өөрт ойр байгаа дурын Univision, Skymedia хэрэглэгчийн сүлжээнд ~15мин-~1цагийн дотор нэвтэрч чадаж байсан /миний компьютер тийм ч өндөр хүчин чадалтай эд биш!/. Арай нарийвчлан хэлбэл WEP нууцлал бүхий сүлжээг сигналаас хамаарч ойролцоогоор 15мин-30мин-н дотор, харин WPA,WPA2 нууцлал бүхий сүлжээг дунджаар 35-40мин дотор тайлж байсан юм. Энэ тийм ч таатай сонсогдохгүй байгаа биз. Яагаад гэвэл танд алдах зүйл байгаа болохоор тэр шүү дээ.

Ингээд ямартай ч та бүхэн баримт болгон хийсэн богино бичлэгийг сонирхоно уу.

Доорх бичлэгт энгийн айл өрхийн сүлжээнээс гадна хэд хэдэн хэвлэл мэдээлэл болон зарим нэг албан газрын сүлжээг сонгон авч, тухайн сүлжээний үндсэн удирдлагын хуудаст нэвтэрч, тухайн сүлжээнд хэдэн төхөөрөмж холбогдсон байгааг харууллаа.


Жич: Миний зүгээс дээрх айл өрх албан байгууллагын сүлжээнд ямар нэг хор хөнөөл, хохирол учруулах, тагнан чагнах зүйл хийгээгүй болно. Зөвхөн тухайн сүлжээнд нэвтрэх нууц үгийг тайлж, түүнийг батлан харуулах үүднээс та бүхний орох эрхгүй тэр удирдлагын хэсэгт орж харуулсан болно. Энэ нь та бүхэнд мянга сонсохоор нэг үз гэдэгчлэн, одоогийн нөхцөл байдлыг илүү ойлгож, багахан ч болов ямар эрсдэлтэй нөхцөлд байгаагаа төсөөлөхөд тус болох болов уу гэсний үндсэн дээр бичсэн болно.

Мөн дээрх билэгт орсон сүлжээний эзэд миний энэ үйлдлийг зөвөөр хүлээн авна гэдэгт найдаж байна.


Эцэст нь:

Магадгүй та намайг энэ хоёр байгууллагаас/Univision,Skymedia/ юу хүсээд байгаа юм гэж асуух байх.

Тэгэхээр би Univision, Skymedia хоёроос хэрэглэгч бүрийг хүндэлж тэдэнд ойлгомжтой гарын авлага/орох эрхгүй байгаа тэр gateway-г ашиглах заавар/ тарааж, худалдан авсан төхөөрөмжөө хэрэглэгч бүр өөрсдөө удирдан хянах боломж олгохыг хүсэж бас шаардаж байгаа юм. Энэ л миний энэ нийтлэлийн маань бяцхан зорилго.


Харин үүнийг тэднээс шаардах эрхтэй хүмүүс нь та бүхэн юм шүү!!!

Учир нь би аль эрт энэ үйлчилгээнээс татгалзсан :)

 

http://jnaya.com/

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.21.106.108) 2017 оны 09 сарын 22

Uzeegui suvgiig uzsen bolgoj mongo nehej luivardahaa bolioch.Mergejliin hyanalt.hereglegchdiin erkh adhgiig hamgaalah nohduud edniihiig shalgah heregtei

0  |  0
IT(112.72.12.15) 2016 оны 05 сарын 09

bichlegee dahin tavij boloh uu uzmeeeer bn aa

0  |  0
GG(202.9.40.143) 2015 оны 12 сарын 23

bichlegee sergeegeed uguuch

0  |  0
bobo(150.129.142.193) 2015 оны 10 сарын 22

univision bol ulaan tsain luivarchid.uzeegui suvgiig uzsen bolgoj mungu shulna.arai denduu.

0  |  0
turoo(103.229.122.188) 2015 оны 08 сарын 29

Gol ni hen negen etgeed chinii hols huchee gargaj olson mungooroo aytaihan yum uzej hurdttai internet hereglii geheer hulgaich nar internet hurdiig chin hulgailaad baival internet chin gatsaad lai bolno bizdee

0  |  0
нэг хүн(122.201.22.150) 2015 оны 08 сарын 19

Аа нуугаад байх сүртэй юм юу байхав дээ. Хэрэвээ нэврэхийг хүссэн хакар юу ч байсан эвдээд ороод ирнэ. Wifi хакдах энэ тэр угаасаа амархан харин дотоод сүлжээний кодыг барагийн гарууд чадахгүй шүү дээ. Манайх univision той. Надад бол маш их таалагддаг. Хурдтай, найдвартай энэ тэр гээд өчнөөн сайн тал бий. Дахин хэлэхэд өнөөгийн энэ ертөнцөд хэрэв таныг тагнахыг хүссэн хакер ч юм уу Хужаагийн ЗГ, АНУ, ОХУ аль нь ч таны гар утсны чинь камераар ьаныг харах хүчин чадалтай шүү дээ. Ер нуугаад байх нууц маш цөөхөн үлдсэн. Нуугаад байх ч юу байхав дээ. Нээлттэй байх нь нууцадмал байснаас арай стресгү

0  |  0
Зочин (103.229.123.36) 2015 оны 04 сарын 20

эд нар ч Ёстой шүүхдүүлээд 15жилийн ял авах дээрээ тулсан байнашдээ

0  |  0
PLS(122.254.127.34) 2015 оны 01 сарын 23

ene bichlegee dahiad oruulj bolhuu uzeh bolohgui bna

0  |  0
fuck skymedia(202.131.239.158) 2014 оны 12 сарын 23

Skymedia Үнэндээ худлаа шүү. Хэрэв 2 ууланг нь тавиулах боломж байгаа бол UNIVISION г сонгоорой гэж зөвлөе. Skymedia тавиулсанаас хойш амьдралд бас нэг ядаргаа нэмэгдсэн. Утсаа авахүй үйлчилгээ муу байж байс хийгээд л тасдчихна хэцүү хэцүү

0  |  0
Тэлмүүн(112.72.13.106) 2014 оны 06 сарын 01

Сайн бн уу Админ аа би СкайМэдиа гийн хэрэглэгч бгаа юмаа. Надад одоо роутэрийн username password маш их хэрэг болоод бгаа юм СкайМэдиагийнха н өгөхгүй гээд бх юм та яаж олж мэдсэн юм?

0  |  0
сандаг(103.26.194.22) 2023 оны 10 сарын 23

юнивешин гэдэг улаан луйварчид худлаа рекмалдаж үйчлүүлэгч татаж байгаа юмта нар тэндээс олигтойюм юу ч олж үзэхгүй дээ харин энэ тв-гээс татгалзахыг уриалж байна юневишин тавиулсан хүмүүс өөрсдөө мэдэж байгаа даа шөнийн цагаар бол үзэж харах юм юу ч байхгүйухраагаа д үзье гэхээрбүх сувагууд нь 01 цагаас хойш та энэ үйлчилгээ авах эрхгүй л гэнэ шүү дээ тэгээд ч хэн ч тоож үздэггүй гадаадын цөөхөн суваг байдаг юмядажөвөр монголын одон тв-ийггаргаач гэхээр тэдний хэтэрхий өндөр үнэтэй учраасболомжгүй л гэдэг юм байна лээтэхээр дэлхийн аль ч орон тоож үздэггүй хямдхан үнэтэйхэдэн сувагийггаргада г юм байна л даа

1  |  0
Duds(103.26.194.20) 2014 оны 03 сарын 15

Medkue yuch oilgohgvim bn yuch haragdku bn svrjigned bh yu bganbe?

0  |  0
Zochin(202.21.124.1) 2014 оны 03 сарын 14

Mash zov

0  |  0
k4Ne(122.201.17.218) 2014 оны 03 сарын 14

Medeej wifi password oloh bol bolomjtoi. Harin router password-g ta haanaas olj medev ee? 1. Medeej buh routerd adil password hiideg bol ene Univision Skymedia-n 100% buruu. Herev ugui bol eniig medeh tiim ch amar bish ta uuruu asuudald unahvii. 2. Youtube bichleg dr neleen olon router-luu orj uzuullee. Hervee shuud static hayagaar ingej orood baigaa bol bas l Univision Skymedia-n 100% buruu. Hamgaalah uudnees WAN talaas handsan web handaltiig ihenh tohioldold haaj ugdug. Harahad ih l amarhan LAN talas routerluugee handaj baigaa met gyls l orood bn. Ergelzej baina. 3. Baga zergiin IT medlegtei hun iimerhuu youtube bichlegiig hiichej chadna. Niitlelchiin medlegiig dooshn hiisengui oruulsan material hangaltgui sanagdlaa.

0  |  0
k4Ne(122.201.17.218) 2014 оны 03 сарын 14

Medeej wifi password oloh bol bolomjtoi. Harin router password-g ta haanaas olj medev ee? 1. Medeej buh routerd adil password hiideg bol ene Univision Skymedia-n 100% buruu. Herev ugui bol eniig medeh tiim ch amar bish ta uuruu asuudald unahvii. 2. Youtube bichleg dr neleen olon router-luu orj uzuullee. Hervee shuud static hayagaar ingej orood baigaa bol bas l Univision Skymedia-n 100% buruu. Hamgaalah uudnees WAN talaas handsan web handaltiig ihenh tohioldold haaj ugdug. Harahad ih l amarhan LAN talas routerluugee handaj baigaa met gyls l orood bn. Ergelzej baina. 3. Baga zergiin IT medlegtei hun iimerhuu youtube bichlegiig hiichej chadna. Niitlelchiin medlegiig dooshn hiisengui oruulsan material hangaltgui sanagdlaa.

0  |  0
zochin(103.26.194.4) 2014 оны 03 сарын 14

yaj ebdej ordogiig ni zaagaad ogchixooch

0  |  0
Zochin(202.179.20.150) 2014 оны 03 сарын 14

Sdanuud l gej helmeer sanagdlaa sda sda

0  |  0
urnaa(103.10.23.112) 2014 оны 03 сарын 14

neeren yasan aihtar yum be!

0  |  0
Top