Каддафийн хүү, ач нар амь үрэгджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 02

Ливийн удирдагчийн хүү Сейфаль-Араб Каддафи ням гарагт шилжих шөнө бөмбөгдөлтөд өртөж амь үрэгдлээ гэж тус улсын Засгийн газрын албан ёсны төлөөлөгч мэдээлжээ. Түүнии хэлснээр, хүүтэйгээ хамт нэг байшинд байсан Муамар Каддафи эсэн мэнд байна. Агаарын цохилтод Ливийн удирдагчийн гурван ач хүү бас ертөн, амь үрэгджээ.

Сейф аль-Араб Каддафи 1982 оны нэгдүгээр сарын 1-нд төрсөн байна. Тэрбээр ХБНГУ-ын Мюнхений техникийн их сургуульд сурч байгаад саяхан эх орондоо ирээд байжээ.НАТО-гийн агаарын цэргийн хүчин ням гарагт шилжих шөнө Ливийн нутаг дэвсгэр дэх зөвхөн цэргийн объектуудад цохилт өгсөн бөгөөд Каддафийн гэр бүлийн гишүүд амь үрэгдсэн тухай баттай бус мэдээллийгянз бүрийн хэвлэлээс авсан гэдгээ Умард Атлантын эвслийн ажиллагааг удирдаж буй генерал Шарль Бушар мэдэгдсэн байна. «Хүний амь, тэр дундаа, энгийн номхон иргэд амь үрэгдэж байгаад бид харамсаж байна» гэж тэрбээр нэмж хэлжээ.Үүний сацуу Ливи улс Италитай дайны байдалд байна гэж Муамар Каддафи улсынхаа телевизээр үг хэлэхдээ мэдэгджээ. «Ливийн ард түмэн дайныг хүсч байхад би саад болж чадахгүй. Италичууд 1911 онд манай хүүхдүүдийн амийг хороож байсан шигээ 2011 онд ч хөнөөж байгаа учир бид Италитай дайны байдалд аль хэдийн шилжсэн» гэж Каддафи хэлээд Италийг «дахин колоничлох» бодлого явуулж байна хэмээн буруушаасан байна. Итали улс гурван жилийн өмнө «Найрамдлын гэрээ» байгуулсныхаа дараа Ливийг 30 жил колоничилсон түүхийг хаажээ. Каддафи, Ерөнхий сайд Сильвио Берлускони нарын гарын үсэг зурсан уг баримт бичигт Итали улс Ливид «нөхөн төлбөр» хэлбэрээр их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, тус улсын олборлох салбарт Италийн компаниудыг оруулахаар заасан байдаг аж. Одоо энэ гэрээгхэрэгжүүлэхийг албан ёсоор түр зогсоогоод байна. Ром Ливийн Үндэсний шилжилтийн зөвлөлийг хүлээн зөвшөөрч, тус улсад явуулж буй олон улсын эвслийн ажиллагаанд оролцож байгаа юм.

 Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top