Сониуч: Маори омог

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 20

Маори омог нь одоогийн Шинэ Зеландын нутаг дээр оршдог бөгөөд Маори гэдэг нь хүн гэсэн утгатай юм байна. Бурхадын яриагаар бол эрт дээр үед үлгэр домгийн Күбэ гэгч нь Хавайкигаас (одоогийн Хавай, Самоа, Тахитигын бүс нутгийг хэлнэ) далайг гатлан ирчээд буцан Аотеароа гэж газар байдаг талаар ярьжээ. (Одоогийн Шинэ Зеландын нутаг дэвсгэр) Түүний дараа асар том 7 усан онгоц (Aotea, Arawa, Kurahaupō, Mataatua, Tainui, Tākitimu, Tokomaru) ирж Маори омог үүссэн гэлцдэг байна.

Маоричууд тэртээх 1000 жилийн өв уламжлалаа маш сайн хадгалан өнөөг хүртэл баримтлан байгаа нь Шинэ Зеландийн аялал жуулчлалийн салбарт нэг томоохон орлого оруулдаг урлаг болдог. Тэдний нүцгэн бие дээрхи шивээс хээ хуар ( моко), сүрлэн өмсгөлөө өмсөн бүжиж, зочидтой гар барих бус харин хамраа хоёронтоо нийлүүлэн мэндчилэх зан заншил үнэхээр ер бусын сонин.
Маоричууд болон Их Британы эзэнт гүрнийг төлөөлсөн амбан захирагч нарын үзгэлсэн гэрээ нь Шинэ Зеланд улсын үндсэн баримт бичиг билээ. Энэ гэрээнд тус улсын нутаг дэвсгэр дээр Британий хууль үйлчлэх бөгөөд Маоринууд өөрийн ёс заншил болон газар нутгаа эзэмших автономит эрхтэй гэж заасан байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top