Крис Браун хоёр жилийн ял авлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 21

Дуучин, бүжигчин Крис Браун өнгөрсөн 14-ний өдөр цагдаагийн газрын хаалга татсан байна. Тэрбээр цагдаагийнханд баригдах үедээ хар тамхи хэрэглэсэн байжээ. Гэрчүүд “Браун хөл дээрээ ч тогтож чадахгүй байхдаа замын хөдөлгөөнд оролцож бусдын биед хохирол учруулж, эд хөрөнгийг нь эвдэж танхайраад цагдаагийнханд баригдаж явсан”  гэж “TMZ” агентлагт мэдээлэлжээ.

Лос-Анжелос хотын цагдаагийн албанаас “Батлан даалтгүйгээр тэнсэн харгалзах ял эдэлж байсан тэрбээр Малибу дахь нөхөн сэргээх төвийн дотоод журмыг зөрчиж, хэл ам үүсгэсэн улмаас өнгөрсөн сар саатуулагдаад байсан ч дахин танхайн хэрэг үйлдсэн тул шүүхээс хоёр жилийн ял ногдуулсан. Дуучны гэр бүлийнхэн давж заалдахаа мэдэгдсэн” хэмээсэн байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ganbat(202.179.29.236) 2014 оны 03 сарын 21

2 Jil joohon uhaan suugdee 2 tsomognii ajil bicheed garaad irkuu yu

0  |  0
kiss(122.201.20.62) 2014 оны 03 сарын 21

my shuteeniig yaj bga ym be

0  |  0
zaluu(112.72.13.145) 2014 оны 03 сарын 21

uul ne ih goe duuldag sh dee hairan awyas

0  |  0
Top