“Candy Crush”-ийн эзэмшигч 7 тэрбум ам.долларын хөрөнгө босгожээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 26

Ухаалаг утасны хамгийн алдартай тоглоом “Candy Crush”-ийн эзэмшигч “King” компани Нью-Йоркийн хөрөнгийн биржээс долоон тэрбум ам.долларын хөрөнгө босгожээ. Анх хөрөнгийн зах зээлд 500 саяын хувьцаа гаргаж байсан бол сая ийнхүү ашиг олсон байна.

Өнөөгийн байдлаар тус компанийн нэг бүр нь 22.5 ам.долларын 22.2 сая хувьцаа эргэлтэд ороод байгаа аж. “King” компанийн зүгээс энэ амжилтынхаа талаар зүгээр л хөрөнгө босгох гэж хувьцаагаа гаргасан гэжээ.

“Candy Crush” 2013 он хамгийн их татагдсан программ бөгөөд “King”-ийн хамгийн амжилттай ажил юм байна. Энэ компани 180 гаруй чөлөөт программтай. Эдгээрээс “Candy Crush Saga”, “Pet Rescue Saga”, “Farm Heroes Saga” гурваар компанийн нийт ашгийн 95 хувийг олдог аж.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top