Нимбэгтэй ус уух долоон шалтгаан

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 26

Хүмүүс өглөөг халуун цай, эсвэл өтгөн кофегоор угтдаг. Тэгвэл энэ зуршлаа өөрчлөөд нимбэгтэй бүлээн ус уугаад үзээрэй. Биеийг тань элдэв бохирдлоос цэвэрлэж чадах шидтэн бол нимбэг юм шүү. Тал нимбэг нимгэн зүсэж хийсэн томхон шилэн аягатай уснаас өдөржингөө бага багаар уух хэрэгтэй.


Дархлаа тэтгэх бэлдмэлийг нимбэгтэй ус орлоно


Нимбэгэнд антиоксидант С витамин ихээр агуулагддаг. Энэ нь амьсгалын замын халдвараас сэргийлж, дархлаа тэтгэнэ. Өдөрт тогтмол хэмжээний нимбэгтэй ус ууснаар багтраа өвчнөөс сэргийлж дөнгөнө шүү. Мөн ханиадаас сэргийлэх сапонин агуулдаг учраас дажгүй амтлаг нимбэгтэй усаар өөрийгөө элдэв ханиад томуунаас сэргийлж чадах аж. Үүнээс гадна аскорбины хүчил хүний биед төмрийн шимэгдэлтийг идэвхжүүлдэг. Энэ нь мөн л дархлааг хамгийн сайн тэтгэгч гэсэн үг юм.


Биеийн шүлтийг тэнцвэржүүлнэ


Нимбэг биеийн бодисын солилцоог тэнцвэржүүлж чаддаг идтэй жимс. Сул дорой биетэй, элдэв халдварт өртөмтгий бол шууд л нимбэгтэй ус ууж хэвш.


Түргэн тусламж


Хоол боловсруулах эрхтэнд нимбэгтэй ус зүгээр л анагаагч. Уламжлалт анагаах ухаанд элдэв эмийн ургамлын оронд ганц зүсэм лемон өгөх вий. Түүнчлэн элэг цэвэршүүлэхэд хамгийн тустай зүйл гэж байна. Хамгийн чухал нь хеликобактер хэмээх аюулыг зайлуулахад заавал антибиотик гэлтгүй нимбэгтэй ус уух замаар урьдчилан сэргийлж болно.


Арьсаа цэвэршүүлье


Нимбэгт агуулагддаг витамин С, антиоксдантууд чөлөөт радикалуудтай үзэн тардаг гэнэ. Чөлөөт радикалууд нарны хэт ягаан туяа, гадны элдэв хорт нөлөөнөөс үүдэн бий болдог. Энэ “хөгийн” радикалууд хүний хөгшрөлтөд хамгийн том үүрэг гүйцэтгэнэ. Тэгэхээр антиоксидантууд үүнийг үгүй хийж, үрчлээ, сулралыг эмчилж чадах нь ээ. Мөн арьсан дээрх сорви, нөсөө, толбо, сэвхийг ч бүдгэрүүлж дөнгөнө гэдэгт итгээрэй. Түүнчлэн элэг, цусан дахь хорыг шүүгч болно.


Эдгэрэлт, бороог дэмжигч


Энэ жимсэнд байдаг тэр их хэрэгцээт бодис, витаминууд шархны эдгэрэлтийг хурдасгаж, яс, мөгөөрсний бороог дэмждэг. Дээр дурьдсанчлан витамин С үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Тэр ч бүү хэл, стрессийг ч үгүй хийхэд тустай гэх юм билээ.


Хоолыг бүрэн шингээнэ


Өглөөг нимбэгний шүүстэй аяга усаар угтсанаар өдрийн турш таны хоолны шингэцийг сайжруулна. Идсэн хоол тань бүрэн шингэснээр эрүүл мэнд хэрхэн дээрдэхийг тайлбарлуулалтгүй мэдэх биз ээ.


Эрч хүчээ нөхмөөр байна уу


Нимбэгний шүүс ходоодоор дамжин цусны эргэлтэд нийлж, улмаар энерги дэмжих хэрэгсэл болно. Ингэснээр эрүүл, чийрэг, эрч хүчээ алдахгүй байх боломжтой болдог. Мөн мэдрэлийн системд таатайгаар нөлөөлж, тайшвруулдаг шидийг нь эрдэмтэд нээсэн байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
наранбулаш(112.72.13.252) 2015 оны 01 сарын 10

маш сайхан мэдээлэл байна

0  |  0
hoko(112.72.11.114) 2014 оны 12 сарын 15

Xeregtei yumaa gxdee olon gj bgaa bol exlee xongon zvil bga zereg idcheed uuj boliish dee neg alimch yumuu tgeed daraa n usaa uu vnexeer xeregtei yum bna

0  |  0
nimbeg(103.26.194.4) 2014 оны 03 сарын 27

xarsan chin shuud shuls ylgarch bn isgelen gj jigteixen. tnx

0  |  0
bi(95.208.159.94) 2014 оны 03 сарын 27

ulun elgen deeree shuud ih huchilleg yum uuj bolohguishtee.Ayultai shuu!!Buruu zuvulguu bna

0  |  0
(182.160.39.60) 2014 оны 03 сарын 26

iun goyoiin bayarlalaa

0  |  0
Top