Гишүүдийн хийсэн ажлыг хэрэггүй болгосон Тамхины тухай хуулийн 21 коммент

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 28

1.Хуучин байсан сургууль болон дотуур байрнаас 100 метр зайд тамхи татахгүй гэдэг журмыг 500 метр болгон өөрчилж, хуучнаас санаа авсан Тамхины тухай хууль.


2.Хотын төвд тамхи олдохгүй болгож, иргэдийг бухимдуулсан “бараа ховордуулагч” Тамхины тухай хууль.


3.Тамхи ширхэглэн зарахыг хязгаарлаж,  худалдагч нарыг арын хаалгаараа наймаа хийхэд хүргэсэн тамхины тухай хууль.


4.Хуульд тамхи татаж болохгүй гэж заасан байршилд тамхи татсан иргэнийг 50 мянгаар торгоно гэсэн нэр төдий “мөнгөний тоотой” Тамхины тухай хууль.


5.Тамхи татах хориотой газар тамхи татсан албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин нэмэгдүүлж торгоно гэсэн заалттай. Айхтар “ашигтай бизнес” тамхины тухай хууль.


6.Албан тушаалтан, иргэн хоёрыг асар том заагласан. Энэ хоёрын ялгааг баргын хүн ойлгох гээд ухаан нь хүрэхгүй байгаа. Үл ойлгогдлох шийдвэртэй Тамхины тухай хууль.


7. Энгэртээ тамхи зүүсэн шинэ худалдаачныг энэ зуунд төрүүлсэн. Шинэ менежмент Тамхины тухай хууль.


8. Хуулиа жирийн амьдралтай уялдуулж чадаагүйгээс тамхины үнийг жинтэй өсгөсөн. Эдийн засагт халтай Тамхины тухай хууль.


9.Торгуультай гэсэн том нэртэй ч торгож бараг үзээгүй “амар хууль” Тамхины тухай хууль.


10.Татаж болохгүй цэгийг заачихжаад хаана татахыг заагаагүй “ээдрээтэй хууль” тамхины тухай хууль.


11.Монголын хууль гурав хоног үйлчилдэг гэсэн хуучин үгийн жишгээр цөөхөн хоног эрчимтэй үйлчлээд “таг” болсон Тамхины тухай хууль.


12.Торгууль яагаад ногдуулдаггүй гэхээр тэнд хүн тамхи тасан гэсэн гомдол ирдэггүй гэж албаныхан хариулдаг “ Хялбархан хууль” Тамхины тухай хууль.


13.Гудамжаар тамхи татсан хүн хэд хэдээрээ зөрөлдөх ч хэн ч тэднийг тоодоггүй “Мартагдсан хууль” Тамхины тухай хууль.


14. Орц хонгил орн сууцны буланд сайн дурын тамхи татах цэг үүсгэсэн. “Том хууль” Тамхины тухай хууль.


15. Архаг тамхичдын уурыг барсан. Алдаа олонтой, оноо цөөнтэй Тамхины тухай хууль.


16.Батлуулсан хууль нь хэрэгжихгүй, Их хурлын гишүүдийн хийсэн ажлыг хэнд ч хэрэггүй болгосон. “Хэцүү хууль” Тамхины тухай хууль.


17. Хуулиас гарсан  ганц үр дүн нь  бааранд ороход тамхи үнэртэхгүй сайхан байна гэж тамхинд дургүй иргэд ам уралдан ярих Тамхины тухай хууль.


18.Бас болоогүй гэхдээ баар цэнгээний газрууд шөний12 цагаас хойш тамхи татаж болно гэдэг болсон байна лээ. Том дарга нарын ивээлд багтсан. Шөнөжин ажилладаг уушын газруудыг тамхины орлогоор тэтгэдэг. “Ивээн тэтгэгч” Тамхины тухай хууль.


19.Эмэгтэй гишүүдийн мяндсан ухаанаар бүтсэн “бүдэг бадаг” шаардлагатай. Тамхины тухай хууль.


20.Зөв шийдвэрээр шударга хэрэгжүүлбэл амьдрал хэрэгтэй хууль болсон ч хяналт хэрэгжилт суларснаас сүүлийн саруудад хэнд ч хэрэггүй болсон. Тамхины тухай хууль.


21.Тамхи татах цэг болон татахыг хориглоно гэсэн ханын самбар, хяналт тавьдаг ажилчид гээд хаа хаанаа олон арван зүйл дутагдсан “Хачин жигтэй” Тамхины тухай хууль.

Н.Эрхэс

 

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1900-1973(103.26.194.1) 2014 оны 05 сарын 23

Та дугуйн аялалд явмаар байна уу? Дугуй унан их хотын хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна уу? Дугуй түрээс, худалдаа, засвар бүхий л үйлчилгээг та 1900-1973аас асуугаарай.

0  |  0
1900-1973(103.26.194.2) 2014 оны 05 сарын 23

Та дугуйн аялалд явмаар байна уу? Дугуй унан их хотын хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна уу? Дугуй түрээс, худалдаа, засвар бүхий л үйлчилгээг та 1900-1973аас асуугаарай.

0  |  0
1900-1973(103.26.194.9) 2014 оны 05 сарын 23

Та дугуйн аялалд явмаар байна уу? Дугуй унан их хотын хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна уу? Дугуй түрээс, худалдаа, засвар бүхий л үйлчилгээг та 1900-1973аас асуугаарай.

0  |  0
даваа(103.26.194.11) 2014 оны 04 сарын 24

байрны хэдэн муу сайн өвгөд гадаа гарч тойрч суугаад тамхи татаад хууч хөөрөх ч эрхгүй эрх чөлөөгөө хаалгаж боолгосон яасан ч хэцүү нийгэмд бид амьдраад эхлэв дээ наад хуулийн чинь горыг та нарт 2016 онд л өвөгчүүд амтлуулаад өгнөө!!!!

0  |  0
teneguud(202.126.89.168) 2014 оны 04 сарын 11

dald biznes ulam tsetseglej bn ur dungui l bn bugd tamhi tataj bn

0  |  0
сандаг(103.26.194.9) 2014 оны 03 сарын 29

тамхи`татлаа гээд хэн хохирчихоод байгаа юмминий эцэг эх 2 хоёулаа тамхи татдаг байсан тэд 90 гараад бараг 100 шахаад л бурханы оронд заларсан бид ах дүү 10-уулаа хэн нь тамхинаас болж өвчлөөгүй хамгийн том ах маань одоо 80 шахажхамгийн бага дүү маань 60 гарч байнабүгд л танхиа татаад л үхээгүй л явж байна

0  |  0
сандаг(103.26.194.4) 2014 оны 03 сарын 29

тамхи`татлаа гээд хэн хохирчихоод байгаа юмминий эцэг эх 2 хоёулаа тамхи татдаг байсан тэд 90 гараад бараг 100 шахаад л бурханы оронд заларсан бид ах дүү 10-уулаа хэн нь тамхинаас болж өвчлөөгүй хамгийн том ах маань одоо 80 шахажхамгийн бага дүү маань 60 гарч байнабүгд л танхиа татаад л үхээгүй л явж байна

0  |  0
zochin(202.126.91.69) 2014 оны 03 сарын 29

ha neg zarim negen gazar orohod tamhini utaa bj l bga shde mongoliin huuli guraw honog gehcheer l ym boloo bizde

0  |  0
hi(202.21.113.140) 2014 оны 03 сарын 28

ta nar ene bichsen zuiliig huvi hun bicheed bn gej bodoj bn uu.. tamhinii ali neg kompaniizahialgaarbichij bgaa shuu dee.. huuli garsan bl heregjuulehheregtei.. huuliig muulsanaas huuliig heregjuuleh estoi baiguulaguudiig shavduulah ni zo v baih

0  |  0
иргэн(202.72.245.122) 2014 оны 03 сарын 28

Тамхины хууль ч яахав цөөн ч гэсэн хоног айхгүй ч аягүй гэгчээряригдаж байсан, харин ”гялгар уут хэрэглэхийг хориглох тухай” хууль гарсныг санаж мэдэх иргэн, баталсан эрхэм гишүүд байна уу?

0  |  0
Onoloo(71.61.2.120) 2014 оны 03 сарын 28

Vneheer l iim p bna ,,ba chuud dalai eej zahaas hooloo avdag ,bid zahiin zah d bdg hvamd gazraas hooloo avdag

0  |  0
Onoloo(71.61.2.120) 2014 оны 03 сарын 28

Teged huuli gj batlaad bga hvmvvs oorsdoo zasgiin gazriin ordnoor 500 m said garch bga ey,,1-rt odor bvr olnoor Orj irj bga Hujaa hvatad ah nar a zailuul,vagad Torolt ih bolson gen vv,baganuur nalaikh ,baganuur svhbaatart Hujaa erliiz hvvhed torood bna,-2-rt ajiliin bair nemegds.en gene vv,vgvi gj heleh ni ih,,tv geer Heden hvnd mongo tolood Olsoj bna gj helvvlj bna 3-rt arhi gj ema mgl bga vildvervvdiig haagaach!!! Ingej baij em hiile gj hel,,,ulsiin mongo ,tyslalstaa bodlogo gej onisogo met huvida mongo ugaaj bga g erkh choloo ardchilsan nam gj heleh vgvi bh,///. $ he”d bolood bna

0  |  0
saihan(180.235.184.7) 2014 оны 03 сарын 28

Haaya neg karaoke, billiard geh met gazar orohod tamhinii utaa shingehgvi saihan baigaa. Demjij baigaa. Er ni bol saijruulah bailgvi dee.

0  |  0
зочин (202.70.40.154) 2014 оны 03 сарын 28

яаж ч байсан уушийн газар, хоол ундны газар ороход хамаг юманд тамхины үнэр шингэхгүй гоё л байгаа биз дээ. сайн талыг нь харъя.

0  |  0
Top