Илүү ухаалаг “SMART DATA” үйлчилгээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 31

Монголын үүрэн холбооны Скайтел групп 15 жилийн ойн онцгой бэлгээ задаллаа. Мэдээллийн эрин зуунтай хөл нийлүүлэн алхаж, ажил амьдралаа зохицуулахын хажуугаар хамт олон, найз нөхөдтэйгээ үргэлж цугтаа байх хэрэгцээ шаардлагад тань нийцүүлсэн илүү ухаалаг “Smart Data” багцыг танилцуулж байна.

“Smart Data” нь хэрэглэгч өөрийн хэрэглээндээ нийцүүлэн хамгийн ихээр ашигладаг сайтуудыг багцлан сарын турш хэрэглээний хязгааргүй эрхтэй News, Social, Video гэсэн сонголттойгоор ашиглах боломжтой үйлчилгээ юм.

Дотоод болон гадаад ертөнцийн мэдээ мэдээлэл, эдийн засаг, улс төрийн байдал, үнэ ханш гээд цаг үеийн хурдан шуурхай мэдээллийн хэрэгцээ ихтэй нэгэн бол танд“Smart News” багцыг санал болгож байна. Та Монголын хамгийн том мэдээллийн сайтууд болон мэдлэгийн их уурхай болсон болох www.Wikipedia.org гэсэн сайтуудаас сарын турш хязгааргүй мэдээлэл авахад ердөө 5000 төгрөг төлнө. “Smart News” багцад орж байгаа сайтууд:

· www.Gogo.mn

· www.News.mn

· www.Caak.mn

· www.Wikipedia.org

· www.Time.mn

Харин сошиал сайтуудад идэвхтэй байж өөрийн үзэл бодлоо илэрхийлж, хүсэл сонирхолоороо нэгддэг залуустаа “Smart Social” багцыг зориулж байна. Хүн бүрийн эрх чөлөөт бодол санааны орчин болсон сошиал сайтууд болох

· Facebook

· Twitter

· Linkedin

· Instagram гэсэн сайтуудаар сарын турш хүссэнээрээ аялахын тулд 10,000 төгрөг төлөх юм.

Дуу хөгжим, кино, дүрстэй мэдээг илүүд үздэг хэрэглэгчид та бүхний хэрэгцээг “Smart Video” багц хангах юм. Та www.Youtube.com сайтаас хамгийн сүүлийн үеийн дуу хөгжмийг цаг алдалгүй хүлээн авч, видео хичээлүүдээр өөрийгөө хөгжүүлж, хамгийн дуртай киногоо хүссэн үедээ гар утаснаасаа сарын турш хязгааргүйгээр үзэх эрхийг 20,000 төгрөгөөр худалдан аваарай.

Энэхүү үйлчилгээг “ Sky 3G+” үйлчилгээний хэрэглэгчид ашиглах боломжтой бөгөөд хэрвээ та 2G сүлжээний хэрэглэгч бол 3G сүлжээ рүү шилжээд “Smart Data” үйлчилгээг ашиглаарай.

Ийнхүү Скайтел групп дата хэрэглэгчиддээ хэмнэлтийг бий болгож, ХЭЗЭЭ Ч, ХААНА Ч, ХЯЗГААРГҮЙ ХЭРЭГЛЭЭГ мэдрүүлэх “Smart Data” үйлчилгээг таны ухаалаг хэрэглээнд нэмлээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.skytel.mn/service/index#/service/content?id=1425

1515, 1510 тусгай дугаарт залган аваарай.

Ухаалаг хэрэглээг хүн бүрт


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top