Н.Төгсцогт:2016 оны олимп миний гол зорилго

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 02

Олимп, дэлхийн аваргын хос мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн бокст хүч үзэх тухай нэлээд шуугиан тариад байсан. Түүнийг “Топ Ранк” компанийн ерөнхийлөгч Боб Арум уриад байсан билээ. Н.Төгсцогт өнгөрсөн сард Америкт очиж мэргэжлийн боксын клубт бэлтгэл сургуулилтаа хийж байгаад эх орондоо ирсэн байна. Одоогоор Бразилийн олимп хүртэл мэргэжлийн бокст тоглохоо хойшлуулах шийдвэр гаргаж шигшээ багийн бэлтгэлдээ оржээ.

Н.Төгсцогт "2016 оны олимп миний гол зорилго. Дэлхийн аваргын дэвжээнд ч дахиад медалийн өнгөө хувиргах бодол надад бий. Үүний дараа л мэргэжлийн боксын дэвжээнд тулалдах байх. Америкт очиж мэргэжлийн боксчидтой бэлтгэл хийж надад дутагдаад байсан хурдтай тулалдах техникээ сайжруулсан юм" хэмээн ярьжээ.



 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.254.120.86) 2015 оны 01 сарын 12

Төгсцогтыг 2016 олимпод алт авна гэдэгт бүрэн итгэж байна.

0  |  0
Top