Завхан аймгийн Тэлмэн сум Түмэн адууны баяр хийнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 02

Завхан аймгийн Тэлмэн сум адуугаар аймагтаа тэргүүлж, түмэн адуу /10 мянга/ тоолуулсан байна. Энэхүү бахархам амжилтаа 2014 оны зургаадугаар сарын 30-наас долоодугаар сарын 2-ны  хооронд тэмдэглэхээр болжээ.

Үүний хүрээнд түмэн адууны баяр хийхээр болж, Тэлмэн сумын ИТХ, ЗДТГ-аас зохион байгуулах ажилдаа орсон байна. Түмэн адууны баярт Завхан аймгийн бүх сумын адуучид оролцох ба энэ үеэр “Адуучин” тэмцээн, “Гоёмсог морьтон хос” шалгаруулах зэрэг олон арга хэмжээ төлөвлөжээ.

Тэлмэн сумын Хүрэн талд 2009 онд “Очирваань хурд” баруун бүсийн даншиг наадам  зохион байгуулагдсан. Ер нь энэ нутаг Завхан аймагтаа адуу өсгөж, бэлчээх, хурдан морь уралдуудахад тохиромжтой бэлчээр, газартай.

Баярын ажиллагаа Хүрэн талд зургаадугаар сарын 28, 29-ний өдрүүдэд түмэн адуугаа хураахаар эхэлж, албан ёсны нээлтийг 30-ний хийхээр болсон байна. Тэлмэн  сум адуутайгаараа алдартай бас Монгол Улсын алдарт уяач Э.Ганбат, Аймгийн алдарт уяач “Аварга хээр”-ийн  М.Насанбат, Ч.Товуухорол, О.Нямсүрэн, Н.Лхагваа, Энхболд, Ү.Намнан, А.Чулуунтогтох, Г.Баттүшиг, Р.Мягмарсүрэн зэрэг олон уяачдын  морьд  Улс, аймаг, бүсийн наадмуудад  айраг түрүү авч байсан юм.

Д.Төмөр-Очир

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өа(103.26.194.9) 2014 оны 05 сарын 27

лаг юмаа

0  |  0
Top