4 сарын 1-ний интернетийн супер хууралтууд

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 02

Дэлхийн цахим салбарын шилдгүүд 4 сарын 1-нээр далимдуулж хэрэглэгчдээ хөөрхөн хуураад амжжээ. Угаасаа ч хууртахаас өөр аргагүй юм билээ.


 


Google “Autophotobomb” буюу фотошопын дараагийн эрин эхэлсэн гэж зарлав. Ухаалаг компьютерт суулгадаг, олон цэс рүү орох шаардлагагүй, хамгийн хялбар аргаар гэрэл зургийг төгс янзалдаг программ бүтээсэн гэж “4 сарын 1”-нджээ. 

 

 

ThinkGeek “Ирээдүй рүү буцсан нь” киног амьдралд хэрэгжүүлсэн ба "Flux Capacitor Car Charger” ухаалаг цэнэглэгчийг бүтээсэн гэх наргианд олон сая хүн итгжээ.

 

 


“Самсунг” корпораци хамгийн сүүлийн үеийн супер технологи “Samsung Fingers” танилцуулжээ. Энэ нь 16 мегапиксел камертай, 5G холболттой, алганд багтах LED камер аж. Мэдээж сая сая хэрэглэгч ухаанаа алдтал баярласан.

 

 


НТС жинхэнэ ирээдүйг таны гарт өгчээ. “HTC Gluuv” хэмээх энэ бүтээлийг зөгнөлт киноноос л харсан ба одоо тэр эрин эхэлсэн бололтой. Ухаалаг утасны “донтонгууд” үүнийг хараад бараг л гэрээсээ гарч гүйсэн гэнэ.

 

 


Google”s Chrome”-ийн баг орчуулгын программыг бүхэлд нь “Emojis” гэх шинэ бүтээлд даалгахаар болсон гэнэ. Гадаад хэл сурах ямар ч шаардлагагүй болсон гэдэгтээ итгэсэн хүмүүс энэ программыг татах гэж компьютерийнхээ урд өдрийн ихэнхийг барсан гэсэн шүү.

 

 


Бас л “Google”. Цахим тоглоомын хорхойтнуудад шинэ "Pokemon Challenge" танилцуулсан нь Google Map-ийг ашиглан хүссэн орон зайдаа тоглох боломжийг өгсөн ажээ. Тоглоомчид хууртсан ч ийм цаг үеийг тэсвэртэй хүлээнэ гэсэн.

 

 


Эрчүүдийн зангиа одоо эзнээсээ ухаалаг болох нь. “ThinkGeek” танд ердөө 29.99 ам.долларын үнэтэй “Tactical Necktie”-ийг зарна гэсэн ба эрчүүд дэлгүүр рүү гарч гүйцгээсэн гэнэ.

 

 


Gmail”-ийн хэрэглэгчид мягмар гаригт инбоксоо шалгаад ухаан алдах дөхөцгөөв. Юу гэхээр “Gmail Shelfie” гэх энэ сюрпризээр таны хамаг мэдээллийг ил гаргаж олон үзүүлсэн байх юм. Ухаан алдах ч шахсан шүү.

 

 


Сахал тань яагаад ч ургахгүй байна уу. Мэдээж нас бие гүйцсэн эр хүн байж хөвгүүд шиг мөлчийсөн байвал эвгүй шүү дээ. Тэгвэл “Mr. Beard” төхөөрөмж танд яг жинхэнэ юм шиг сахлыг 60-хан секундэд ургуулж өгнө гэнэ. Мөлчгөр эрчүүд халаасаа тэмтэрч, хаанаас авахаа лавлаж бөөн юм болцгоожээ.

 

 


Европын эрдэмтдийн холбоо, цахим харилцааны бүхий л хэлбэрүүдийг дүрстэй дамжуулах боломжийг нээсэн тухай албан ёсоор зарлав. Захидал, мессеж, харилцан яриа бүгд дүрстэй байна гэнэ шүү. Айсан байх аа, хүмүүс.

 

Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top