Хэрэглэгч бүрээ урамшуулах “СКАЙ ЛОЯАЛТИ” хөтөлбөрийг нэвтрүүллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 04

Монголын үүрэн холбооны Скайтел групп 15 жилийн ойн хүрээнд хэрэглэгчиддээ барих ээлжит бэлгээ задаллаа. Энэ бол эрхэм хэрэглэгч таны хэрэглээ бүрийг урамшуулах Скай Лояалти хөтөлбөр юм.

“Скай Лояалти” гэдэг нь эрхэм хэрэглэгч таны ашигласан хугацаа болон хэрэглээнээсээ хамаарч шагналын буюу Лояалти оноо хуримтлуулах хөтөлбөр билээ. Та цуглуулсан Лояалти оноогоороо яриа, мессэж, дата болон олон төрлийн нэмэлт үйлчилгээнүүдээс сонгож авах боломжтой.

Скай Лояалти хөтөлбөрт хамрагдан бэлгээ авахын тулд эрхэм та хэрэглэгчийн бүртгэлээ үнэн зөв хийлгээрэй. Та Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн бүх салбаруудаар болон лавлагаа мэдээллийн 1515 дугаарт холбогдон мэдээллээ баталгаажуулж, бүртгэлээ хийлгэх боломжтой.

Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч та цэнэглэгч картуудаар дансаа цэнэглэх бүрт таны дансанд Лояалти оноо нэмэгдэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг Скайтелийн үйлчилгээний төв болон салбарууд,www.loyalty.skytel.mn вэб сайт, мөн 1515, 1510 дугааруудаас лавлана уу.

Дашрамд дуулгахад тун удахгүй дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид уг үйлчилгээг авах боломжтой болохыг дуулгахад таатай байна.

Үнэнч хэрэглээний Үнэ цэнэ Скай Лояалти хөтөлбөр...


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Лүндэн(27.123.213.4) 2014 оны 09 сарын 05

4сараас хойш надад нэг ч урамшуулал ирээгүй байхаа.анх 1999оны12сарын 03-д Эрдэнэтэд Скутел салбараа нээхэд л 97мян төгрөгөөр утас авсан өнөөдөрийг хүртэл солиоогүй үнэнч явсан харин мөн ч их дээрэмдүүлсэн дээ.2014-09-05

0  |  0
Top