Б.Отгонбаяр: Миний дүүг алсан Б.Төмөрбаатар сул чөлөөтэй, харин сэтгэцийн өвчтэй дүү нь өмнөөс нь хоригдож байна

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 07

Өнгөрсөн онд 21-хэн настай Б.Цэдэн-Иш бүсгүй найз залуу болох Г.Алтанхүүгийн хүчирхийлэлд өртөн амиа алдсан аймшигт хэрэг гарч, нийгэм тэр чигээрээ цочирдсон. Энэ хэргийг үнэн мөнөөр нь шийдээгүй. Монголын хуулийг гууль болгогчид энэ хэргийг хаацайлаад өнгөрөх гээд байна. Тэгвэл мөн адилхан 21 настай Ө.Алтанзул гэх бүсгүй учир битүүлгээр нас барсан хэрэг 2012 онд гарсан.

Тухайн хэргийг эргэн сануулбал, Талийгаач Ө.Алтанзулыг 2012 оны аравхоёрдугаар  сарын 15-ны орой найз залуу болох Б.Төмөрбаатар дуудаж цугтаа Баянзүрх дүүргийн V хороонд орших  гэрээс нь холгүй “Цайз караоке” бааранд орсон аж.

Найз залуу болох Б.Төмөрбаатар тухайн үед хоёр найзтайгаа хамт явж байсан бөгөөд орой 23.00 үед баарнаас гарсан байна. Энэ хэргийн талаар тухайн бааранд ажиллаж байсан гэрчүүд мэдүүлэхдээ “Тэд дөрвүүлээ орж ирсэн. Баарнаас гарахдаа гурван залуу нь ихэд согтсон байсан. Харин цуг явж байсан Ө.Алтанзул эрүүл гарсан” гэж мэдүүлэг өгчээ.

21 настай бүсгүй баарнаас гараад гэртээс харих замдаа зулай цоорсон, тархиндаа хүнд гэмтэл авч ухаангүй байсаар байгаад 2012 оны арванхоёрдугаар сарын 25-ны өглөө буюу төрсөн өдрийнхөө өмнөх өдөр учир битүүлгээр нас барсан харамсалтай хэрэг гарсан.

 

Тухайн хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болсон юм. Шүүх хурлын талаар талийгаачийн нагац эгч Б.Отгонбаяртай ярилцлаа.


-Б.Төмөрбаатар талийгаачтай хэдэн жил үерхсэн бэ, ер нь та хэр сайн таних вэ?

-Б.Төмөрбаатарыг 2009 оноос эхлэн мэднэ, эхнэр хүүхэдтэй байсан. Авгай, хүүхдээ дарамталж, зодож нүддэг байсан учраас эхнэр нь салаад явсан. 2012 оны долдугаар сард анх манай дүүтэй нь танилцсан юм билээ. Анхнаасаа бид бүхэн найз залууд нь дургүй байсан. Дөнгөж миний дүүтэй танилцаж байхдаа талийгаачийн ээжтэй маргалдаж, зодсон байсан. Хажуу хашааны бүх хүмүүс харж байсан. Тэгээд манай эгч цагдаа шүүхэд өгнө гэж хэлэхэд “Надад Баянзүрх дүүргийн цагдаагаас дарга нь хүртэл үйлчилнэ” гэж дарамталсан байсан.

-Энэ хэргийг үнэн зөвөөр шийдүүлж өгөөч хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчид захидал бичсэн гэсэн. Энэ талаар?

-Миний дүүгийн харамсалтайгаар амь насаа алдсан энэхүү хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлж өгөөч хэмээн Ерөнхийлөгчид хандсан. Мөн Ерөнхий прокурор Д.Дорлигжавт мөн хүсэлт илгээсэн. Та бүхэн энэ хэргийг анхааралдаа аваач гэж хүсэж байна.

Цаашид энэ хэргийг үйлдсэн гэмт этгээд ялаа автал нь тэмцэх болно. Ганцхан миний дүү ч биш өчнөөн охид, бүсгүйчүүд хүчирхийлэлд өртөн нас барж байна. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд 2009-2013 оны хооронд 69 эмэгтэй найз залуу болон нөхрийнхөө гарт амиа алдсан байна. Олон нийтэд зарласан 4, 5 гэмт хэргийн цаана өчнөөн эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртсөн байна. Ер нь болж байгаа хэргийг хараад байхад эмэгтэйчүүд нь янхан, архичин байсан гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлж байна.

Анхан шатны шүүхийн тогтоол нь манай дүүг архи хэтрүүлэн хэрэглэснээс болж нас барсан гэсэн дүгнэлтийг Баянзүрх дүүргийн прокурор, улсын яллагч Галбадрах гаргасан. Гэтэл задлангийн дүгнэлт нь үхэлд хүргэх архаг хууч өвчин байхгүй, тархиндаа хүнд гэмтэл авсаны улмаас нас барсан гэсэн онош гарсан. Ингээд шүүх, цагдаагийнхан илт нэг талд үйлчилж байна.

-Хэрэг болсон өдөр Б.Төмөрбаатар “Цайз караоке” бааранд хоёр найз болон талийгаачтай хамт орж их хэмжээний архи уусан гэсэн. Тухайн үед дүүг тань архи уугаагүй гэдгийг гэрчилсэн хүн байгаа юу?

-Б.Төмөрбаатар их хэмжээний архи ууж бааранд архи, пивоны шил авч шидэж агсам тавьсан гэсэн. Орой 23.00 үед баарнаас гарахдаа миний дүүг эрүүл гарсныг баарны зөөгч охидууд гэрчилж байгаа. “Цайз караоке”  баарнаас манайхны гэр их ойрхон, 10 минут яваад л ирдэг газар ш дээ.

Баарнаас гараны дараагаар 03:00 цагийн дараа Б.Төмөрбаатар дүү болох Б.Төмөршагай руугаа утасдаж "Зулаа эгч нь архи маш их уусан. Согтуу ухаангүй байна. Чи ирээд аваадах" хэмээн ярьсан байсан. Б.Төмөршагай талийгаачийг өргөж явах замдаа хоёр удаа халтирч унасан гэсэн.

Сүүлд Б.Төмөршагай хэлэхдээ “Намайг очиход талийгаач ухаангүй байсан. Манай ах Б.Төмөрбаатар ямар шалтгаантай намайг дуудаж энэ хэрэгт оруулсныг мэдэхгүй байна” гэж хэлж байсан. Тэд миний дүүг гэртээ шөнийн 02.00 цагт авчирсан гэж ар гэрийнхэн нь мэдүүлэг өгсөн.

Талийгаачийг аваад баарнаас гараад гэртээ ирэх замдаа хаагуур авч явж юу хийсэн нь  тодорхойгүй байгаа. Ингээд хэрэг хийсэн Б.Төмөрбаатар хоёр найзын хамт сэжигтэн биш гэрчээр байцаасан. Харин Б.Төмөрбаатарын сэтгэцийн өвчтэй дүү болох Б.Төмөршагай өмнөөс хоригдсон.

-Одоо Б.Төмөрбаатар хаана юу хийж байгаа вэ?

-Б.Төмөрбаатар сул чөлөөтэй архи уугаад явж байгаа. Дүүгээ нас барсны дараа нутагт оршуулчаад ирэхэд Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагч Н.Анхбаяр сэжигтэн Б.Төмөрбаатарыг хорьсон байгаа гэж хэлж байсан.

Гэтэл өнөөдрийг хүртэл хориогүй, тэр хүн сул чөлөөтэй архи уугаад явж байна. Хэрэг болсны дараахан Баянзүрх дүүргийн хяналтын шатны прокурор Д.Даваасүрэнтэй уулзахад бид нарт “Та нар хүнээ алдсан гээд хэтэрхий улайрч болохгүй. Би энэ залууг ялгүй гаргана хараарай” гэж хэлж байсан. Анхнаасаа Д.Даваасүрэн прокурор Б.Төмөрбаатарын талд үйлчилсэн.

-Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн давж заалдах шатны шүүх хурал болсон гэсэн. Энэ шүүх хурлын шийдвэр хэрхэн гарав?

-Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурлаар сэжигтэн Б.Төмөрбаатар болон түүний хоёр найзыг шалгахаар болсон. Мөн энэ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан.

Б.Анхням

Сэтгэгдэл ( 41 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
çî÷èí(202.21.116.2) 2014 оны 04 сарын 08

òà íàð ¿õñýí õ¿íèé õîõü ãýýä áàéíà óó. áààðàíä îðîõäîî òýð 3 ýð¿¿ë áàéñàí. ¿ðãýëæ çîäîæ äàðàìòàëäàã áîëîõîîð íü äóóäàõààð íü àéñàíäàà î÷îî ë áèçäýý. èéì õàðãèñ õ¿íèéã òà íàð ìýäýõã¿é áîëîõîîð áóðóóòãààä áàéíà. õýí õýíä íü áóðóó áàéãàà ãýæ áè÷èæ áàéãàà õ¿í òàíä áàñ èéì õ¿í áèòãèé ë òààðààñàé áèëýý. ìºí èéì ãóíèãò ÿâäàë á¿¿ òîõèîëäîîñîî áèëýý

0  |  0
çî÷èí(202.21.116.2) 2014 оны 04 сарын 08

òà íàð ¿õñýí õ¿íèé õîõü ãýýä áàéíà óó. áààðàíä îðîõäîî òýð 3 ýð¿¿ë áàéñàí. ¿ðãýëæ çîäîæ äàðàìòàëäàã áîëîõîîð íü äóóäàõààð íü àéñàíäàà î÷îî ë áèçäýý. èéì õàðãèñ õ¿íèéã òà íàð ìýäýõã¿é áîëîõîîð áóðóóòãààä áàéíà. õýí õýíä íü áóðóó áàéãàà ãýæ áè÷èæ áàéãàà õ¿í òàíä áàñ èéì õ¿í áèòãèé ë òààðààñàé áèëýý. ìºí èéì ãóíèãò ÿâäàë á¿¿ òîõèîëäîîñîî áèëýý

0  |  0
çî÷èí(202.21.116.2) 2014 оны 04 сарын 08

òà íàð ¿õñýí õ¿íèé õîõü ãýýä áàéíà óó. áààðàíä îðîõäîî òýð 3 ýð¿¿ë áàéñàí. ¿ðãýëæ çîäîæ äàðàìòàëäàã áîëîõîîð íü äóóäàõààð íü àéñàíäàà î÷îî ë áèçäýý. èéì õàðãèñ õ¿íèéã òà íàð ìýäýõã¿é áîëîõîîð áóðóóòãààä áàéíà. õýí õýíä íü áóðóó áàéãàà ãýæ áè÷èæ áàéãàà õ¿í òàíä áàñ èéì õ¿í áèòãèé ë òààðààñàé áèëýý. ìºí èéì ãóíèãò ÿâäàë á¿¿ òîõèîëäîîñîî áèëýý

0  |  0
hi(103.10.21.59) 2014 оны 04 сарын 08

hen hendni l buruu bn sogtuu zaluustai baarand hamt orjil bdag

0  |  0
zochin(202.126.89.251) 2014 оны 04 сарын 08

aimar aimar arhi uuj agsam tavidag hun hezee ch zasrahgui, 1 nasnii zovlon, ohid busguichuud min iim l hunees hol yvaarai

0  |  0
зочин(112.72.11.67) 2014 оны 04 сарын 07

аймар юмаа хүнээ л зөв сонгож ханьлах юмсан

0  |  0
zao(211.36.142.149) 2014 оны 04 сарын 07

Hereg huuchirdaggui gedeg ene dee. Odoo buh bulhai luiwarchidiig ene maygaar ilruulj, bulaig n delgej, ene delhiigees zailuulah heregtei!!!! Oor iim elerhi hohirogchid baiwal ene meteer hergiig sergej aluurchidin yliig edluul

0  |  0
нийгэм(202.126.89.251) 2014 оны 04 сарын 07

тэр Галбадрахыг авлагалд өгвөл таарна Ажилаа мэддэг юм уу хүний амьдралаар тоглож болохгүй Ажилаа жоохонсэтгэлээс ээ хий

0  |  0
Top