Маргаан дагуулсан ”Like” караокены хашаанаас 40 настай хүний цогцос олдлоо

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 07

Чингэлтэй дүүргийн II дугаар хороо, 25 дугаар байрны хойно "Лайк" караоеконы хашаанд ургаа модноос дүүжлэгдсэн хүний цогцос олдсон байна. "Лайк" караоеконы хашаанаас олдсон  цогцос нэр хаяг нь тодорхойгүй 40 орчим насны эрэгтэй хүн гинжээр боомилсон байдалтай нас барсан байсныг буулгаж дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст тус хэргийг шалгаж байна.

Дээрх цогцос олдсон "Like" караоке нь нэлээд маргаан шуугиан дагуулаад байсан.

Тодруулбал, Улсын тэргүүний хоёрдугаар цэцэрлэгийн байрыг баар цэнгээний газар болгосон нь тэр хавийн оршин суугчдыг ихэд бухимдуулаад байсан билээ.

 Тус Чингэлтэй дүүргийн II хороонд Монголын үйлдвэрчний эвлэлийн харъяа ганцхан цэцэрлэг байдаг нь Улсын тэргүүний II дугаар цэцэрлэг юм. Энэхүү цэцэрлэг нь 40 гаруй жилийн турш үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Гэтэл 2006-2007 оны хооронд Үйлдвэрчний эвлэлийн холбооноос цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод байсан. Харин одоо  Монголын үйлдвэрчний эвлэл нь харъяа тус цэцэрлэгээ “Хас өртөө транс” ХХК-д гурван жилийн хугацаатайгаар түрээслүүлсэн байна. МҮЭ-үүдийн холбооны өмчлөлийн 400 ам метр талбай бүхий цэцэрлэгийн барилгыг бүхлээр нь түрээслүүлэхээр энэ оны наймдугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулаад байсан "Лайк" караоеконы хашаанаас цогцос олджээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gfjfj(103.26.194.8) 2014 оны 04 сарын 08

za ene ali deer garsn hereg shde,manai medeelliinhan ih oroi medee huleen avjee,

0  |  0
bi (124.158.72.130) 2014 оны 04 сарын 08

hvvhded hamaatai tom hvn bol hamaagvi yum bna daragdwal daragdaj baig fesen vg vv

0  |  0
baagii(27.123.214.114) 2014 оны 04 сарын 07

nyrax gj bga barilgad xuuxdiin cecerleg bj yaj bolxiinbe.xen ch ur xuuxdee dargdaj uxexiig xusexgui bxa.Tusuv mungu n batlagdxaar ene barilgiig nyraagad cecerleg barix blguide.ylsiin medliin gazar bzdee.xun xaana ch uxdg bzdee.umiig 1talaas n tyilshirch bichix um.Transheind xurtel uxcen bdg blxoor gaixax um mun uu

0  |  0
Top