Авлигажсан 10 компанийн нэг болох “Нийслэл өргөө” ХХК-д хариуцлага тооцох уу

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 09

Татвар төлөгчдийн мөнгөөр барилга барих нэрээр барилгын компаниуд мөнгө угаадаг.  Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас сайд нартайгаа нийлж мөнгө иддэг нь нэгэнт илэрсэн.

Улсын төсвөөс мөнгө авчихаад тухайн барилга босохгүй он дамжих тусмаа тэдэнд сайн. Үүнийг  авлигажсан барилга гэж яриад байгаа юм.

Засгийн газраас "АВЛИГАЖСАН ТОП 10 БАРИЛГА"-ЫГ зарласан байна. Үүнд “Заг” ХХК, “Си Эйч Си” ХХК,”Нийслэл Өргөө” ХХК, “Алтанбулаг трейд” ХХК, “Арвис интернейшил” ХХК, “Бүтээлч шинэ сонголт” ХХК, “Гурван тэс” ХХК, “Хөвсгөл геологи” ХХК зэрэг компаниудын барьж байгаа барилгууд ороод байгаа аж.

Авлигажсан топ 10 барилгын нэг болох “Нийслэл Өргөө” ХХК нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтээр хэрэгжүүлэх барилга байгууламжийг хэд хэдээр нь авсан, ажлын гүйцэтгэл хангалтгүй хийдэг компани юм. Тус компани нь 3 объектод 30.5 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. Үүнд Хан-Уул дүүрэгт байрлах 300 ортой төрх эмнэлэг, ХААИС-ийн хичээлийн 2 байрны барилга, Үндэсний төв архивын нэгдсэн байрны барилга зэргийг барихаар 30.5 тэрбум төгрөгийн гэрээ байгуулан ажиллаж байгаа.

Үүнд 300 ортой төрөх эмнэлгийн угсралтын ажлын гүйцэтгэгчээр шалгарсан “Нийслэл Өргөө” ХХК-тай 2010 онд гэрээ хийж “Пума констракшн” ХХК тендерт түншлэлээр хамтран оролцож ажиллахаар болсон. Барилгын ажлыг 2012.10.30-нд дуусгахаар тооцсон ч гэрээний хугацааг 2013.12.30-ны өдөр хүртэл сунгаад байсан өнөөдрийг хүртэл чимээгүй байна.

Мөн Архивын ерөнхий газрын шинэ цогцолборын барилгын ажил 75 хувьтай явж байгаа. Гэвч барилгын ажил тодорхойгүй шалтгааны улмаас зогсчихоод байна. Уг барилгыг ажлыг 2010 онд эхэлж, 2012 онд ашиглалтад орохоор төлөвлөөд байсан.

2014 он гарчихаад байхад архивын шинэ цогцолборын барилга цаашид хэрхэх нь тодорхойгүй болчихоод байна. Барилгыг ажил зогссон шалтгаан нь их амархан, гүйцэтгэгчээр шалгарсан “Нийслэл өргөө” ХХК-ийн захирлыг АТГ-аас өнгөрсөн онд саатуулсан учраас барилгын ажил зогсчоод байна. “Нийслэл өргөө” ХХК тендерээ бусдад дамлан худалддаг нь илчлэгдэж, захирал Б.Ганзориг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард АТГ-аас сэжигтэнээр татаж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байсан. Тендерийн эрлэг Б.Ганзориг “Нийслэл өргөө”, “Нийслэл тоосго”, “Ханын материал” зэрэг команиудтай.

Энэ мэтчилэн “Нийслэл Өргөө” компани авлигажсан топ 10 компаны нэг болоод байгаа юм. Бид татвар төлөгчдийн мөнгөөр тоглодог барилгын компаниудыг үргэлжлүүлэн бичих болно.

Б.Анхням

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(49.0.133.213) 2014 оны 04 сарын 09

Ene chini ih huraliin gishyyn Arvinii kompani mon yy

0  |  0
Zochin(49.0.133.213) 2014 оны 04 сарын 09

Ene chini ih huraliin gishyyn Arvinii kompani mon yy

0  |  0
Zochin(49.0.133.213) 2014 оны 04 сарын 09

Ene chini ih huraliin gishyyn Arvinii kompani mon yy

0  |  0
Zochin(49.0.133.213) 2014 оны 04 сарын 09

Ene chini ih huraliin gishyyn Arvinii kompani mon yy

0  |  0
Top