СЗХ-ны дарга Д.Баярсайханыг чөлөөлөх асуудлыг энэ чуулганаар хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 10

Эх сурвалжаас авсан мэдээллээр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханыг чөлөөлөх асуудал яригдаж эхэлжээ. Эл асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх юм байна.

Удирдлагыг өөрчлөхтэй холбоотойгоор оронд нь хэнийг СЗХ-г удирдуулах вэ гэх асуудал эрх баригчдын дунд хөндөгдөж эхэлсэн тухай яриа байна. Үүгээр бол тус хорооны дэд дарга Г.Хэрлэн сонгогдож болзошгүй аж. Тэрээр хамтарсан Засгийн газрын үед буюу өмнөх парламентын үед СЗХ-ны дэд даргаар томилогдсон. Тэр цагаас хойш өнөөг хүртэл хугацаанд дэд даргын суудлаасаа буугаагүй нэгэн. Хорооныхоо газрын даргыг зодсон гэх дуулианд холбогдож байсан, мөн УИХ-ын гишүүн Г.Батхүүтэй ойр ажилладаг нэгэн гэх тодотголыг намын нөхөд нь өгдөг бөгөөд ажилтнаа бааранд дуудаж зодсон дуулианы эзэн юм.

Гэхдээ СЗХ-оо нь харьяаллаараа УИХ-ын мэдэлд байдаг. Тиймээс УИХ-ын даргын зүгээс өөрийн хүнээ зүтгүүлэх магадлал өндөр байж мэдэх талтай аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.26.194.8) 2014 оны 04 сарын 10

Энэ даргыг шалгахгүй ингээдявуулах нь буруу байхаа Олон иргэдийгхохироо сон үйл ажиллагаанд яах аргагүй гардүрсэнхүн биш үү

0  |  0
bi shudarga hun(202.70.44.146) 2014 оны 04 сарын 10

d.bayarsaihniig ogtsruulah tsag n bolson doo ali ert bolson ...harin ch ih udlaaene nuhur bh hugatsaand yu ch hiisengui hiih ch ugui hun yum shig bnalee...uuruu l ih bayajsan hund ee ene nuhriig bhad 3-n ch banknii asuudal evguitlee 2-n uurchlugduj 1-n damfuuraad ern ANOD bankiig ene nuhur damfuuruulsan gedgiig hun bolgon l yarij bna...tendees nileed mungu tonshsondoo mash ih shunaltai hun ehner n gej brandiin delguur l hessen l hun bdaggiin bnalee bas mash ih shunaltai hun

0  |  0
Top