Өнөөдөр луу өдөр

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 15

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 15. Ангараг гариг. Билгийн тооллын 15. Гурван хөх мэнгэтэй улаан луу өдөр. Өдрийн наран 06.16 цагт мандан 19.44 цагт жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар малтахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top