Дорнод аймагт гарсан гал түймрийн улмаас хүн нас баржээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 15

Өнгөрсөн бүтэн сайн өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд гарсан хээрийн түймрийн улмаас 7 хүн түлэгдэж, нэг хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Уг гал түймрээр зургаан өрхийн орон гэр, мал, таван өрхийн хашаа саравч, мал, хоёр өрхийн бэлчээр шатаж хүнд гарз хохирол амссан байна. Үүнтэй холбоотойгоор ОБЕГ-аас нийт иргэдэд хандаж, болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжилж, туйлын соргог байхыг анхаарууллаа. Ойрын өдрүүдэд хуурайшил дээд зэрэгтээ хүрч, салхи шуурга ширүүсч байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top